Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ТВ9 телевизийнхний ажлаасаа чөлөөлөгдсөн нь улстөржсөн зүйл биш гэв
ТV-9 телевизийн ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн хурал хийж, ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа хэлсэн юм.
ТV-9 телевиз хэвлэлийн ертөнцөд есөн жил болжээ. Энэ хугацаанд энэ хамт олныг удирдаж ирсэн захирал С.Энхбат өнгөрсөн наймдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд тус телевизийн Кино албаны дарга н.Долгорыг томилжээ. Гэвч шинэ захирал н.Долгор уран бүтээлчдийнхээ ажилд хэтэрхий оролцож, мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмаар ажиллах боломжгүй болгосон гэнэ. Тиймээс уран бүтээлчдийн зүгээс удирдлагын багийг өөрчлөх хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөлдөө өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд гаргасан ч уг шаардлагыг хүлээж аваагүй аж. Түүгээр ч тогтохгүй нэр бүхий таван сэтгүүлчийг TV-9 телевизийн байранд хурал цуглаан зохион байгуулж, бусдыг өдөөн турхирсан гэж ажлаас нь халжээ.
Одоогоор тус телевизийн Мэдээний алба, Спортын алба, Програмын алба үндсэндээ бүрэн бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгдөөд байгаа юм байна. Удирдлагын багийг өөрчлөх хүсэлт тавьсан нь хэн нэгний өдөөн хатгалгаар бус, сэтгүүл зүйн зарчмыг барьж ажиллахыг хүссэнийх. Түүнээс МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотойгоор ийм үйлдэл хийгээгүй гэдгийг ажлаасаа чөлөөлөгдсөн уран бүтээлчид хэлсэн юм.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан