Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
УИХ-ын шинэ жилээр нэг л нам дутуу
УИХ дахь МАН-ын гишүүд цаана чинь үнэхээр туничихсан явж байна. Тэд өчигдөр бүлгийнхээ хурлаар УИХ-ын шинэ жилд оролцохгүй шүү гэж тохиролцсон бололтой. Гэсэн ч үүнийгээ тэд мэдээллээгүй. Харин албан бус бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт твиттер хуудсандаа “МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын шинэ жилд оролцохгүй” гэж хариуцлагатайгаар мэдэгджээ. Эрхэм гишүүн ингэж хэлж байхыг бодоход МАН-ын гишүүд олонхийн бүлэгтээ үнэхээр их гомдож байгаа бололтой. Мөн эвслийн гишүүдэд ч тунирхаж байгаа нь дамжиггүй. Учир нь, “Гарал угсаа нэгтэй байж биднийгээ гэсэнгүй” хэмээн гомдоллож байгаа байлгүй. Уг нь, ч МАН-ын хорин хэдэн гишүүн шинэ жилд оролцохгүй бол төсвийн мөнгийг овоо хэмнэнэ гэсэн үг шүү.
Яана даа, УИХ-ын шинэ жилээр нэг л нам дутуу гэдэг дуу эгшиглэж УИХ-ын гишүүд олонхийн бүлгийн гишүүд ангийнхныгаа хүлээсээр байгаад он солигдов вий дээ.
УИХ дахь МАН-ын гишүүд цаана чинь үнэхээр туничихсан явж байна. Тэд өчигдөр бүлгийнхээ хурлаар УИХ-ын шинэ жилд оролцохгүй шүү гэж тохиролцсон бололтой. Гэсэн ч үүнийгээ тэд мэдээллээгүй. Харин албан бус бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт твиттер хуудсандаа “МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын шинэ жилд оролцохгүй” гэж хариуцлагатайгаар мэдэгджээ. Эрхэм гишүүн ингэж хэлж байхыг бодоход МАН-ын гишүүд олонхийн бүлэгтээ үнэхээр их гомдож байгаа бололтой. Мөн эвслийн гишүүдэд ч тунирхаж байгаа нь дамжиггүй. Учир нь, “Гарал угсаа нэгтэй байж биднийгээ гэсэнгүй” хэмээн гомдоллож байгаа байлгүй. Уг нь, ч МАН-ын хорин хэдэн гишүүн шинэ жилд оролцохгүй бол төсвийн мөнгийг овоо хэмнэнэ гэсэн үг шүү. Яана даа, УИХ-ын шинэ жилээр нэг л нам дутуу гэдэг дуу эгшиглэж УИХ-ын гишүүд олонхийн бүлгийн гишүүд ангийнхныгаа хүлээсээр байгаад он солигдов вий дээ.
0 Сэтгэгдэл
тэнэг
хэхэхэх энэ одоо твиттер ашиглаж чаддын болов уу хөөрхийлтэйн
2012.12.11
























