Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дарханы замд байрлах “Урьхан” зоогийн газар шатжээ
Улаанбаатараас Дархан явах замд, Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “Урьхан” зоогийн газарт энэ сарын 10-ны 20:00 цагийн орчимд гал гарчээ. Тус зоогийн газрын барилга бүхэлдээ шатсан байна. Галыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын гал унтраах ангийнхан очиж унтаасан тухай НОБГ-ын албаны эх сурвалж мэдээлэв. Галын талаар Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга П.Ганбатаас тодруулахад, “Гал өчигдөр орой гарсан. Гал гарлаа гэдэг мэдээллийг манайд ирүүлсэн. Мэдээллийн дагуу Онцгой байдлын байцаагч, цагдаагийн байцаагчид явсан. Одоо ажиллаж байна гэсэн мэдээллийг дөнгөж саяхан бидэнд өгсөн. Галын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байна. Эхлээд цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэж шалгана, түүний дараа галын шалтгааныг тогтоох байх” гэсэн юм. Түүний хэлж байгаагаар галын шалтгааныг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримт ирүүлсний дараа тогтоодог юм байна.
galiin dol oodoo
Улаанбаатараас Дархан явах замд, Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “Урьхан” зоогийн газарт энэ сарын 10-ны 20:00 цагийн орчимд гал гарчээ. Тус зоогийн газрын барилга бүхэлдээ шатсан байна. Галыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын гал унтраах ангийнхан очиж унтаасан тухай НОБГ-ын албаны эх сурвалж мэдээлэв. Галын талаар Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга П.Ганбатаас тодруулахад, “Гал өчигдөр орой гарсан. Гал гарлаа гэдэг мэдээллийг манайд ирүүлсэн. Мэдээллийн дагуу Онцгой байдлын байцаагч, цагдаагийн байцаагчид явсан. Одоо ажиллаж байна гэсэн мэдээллийг дөнгөж саяхан бидэнд өгсөн. Галын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байна. Эхлээд цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэж шалгана, түүний дараа галын шалтгааныг тогтоох байх” гэсэн юм. Түүний хэлж байгаагаар галын шалтгааныг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримт ирүүлсний дараа тогтоодог юм байна.Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
2012.12.11
























