Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Кран унагаж хүний аминд хүрсэн этгээдүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр буюу П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн баруун талд өнгөрсөн есдүгээр сарын 3-нд 12 настай охин барилгын цемент шахагч машинд даруулж амь насаа алдсан аймшигт осол гарсан билээ. Энэ хэрэгт холбогдуулан ганцхан машин жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг талийгаач охины аавын хүсэлтээр зуурмаг шахагч машины инженерийг хэрэгт татан шалгасан. Ингэснэр эл хэрэгт зуурмаг шахагч машины менежер Б.Баттулга, жолооч Г.Гантөмөр, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгасан.
Энэ зүйл ангид “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих  ял шийтгэнэ” хэмээн заажээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагаас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан