Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Баянхошуу, Долоон буудал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зурлаа. Азийн хөгжлийн банк нийт 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөхөд зориулан хийж байгаа бөгөөд 10 жилийн хугацаатай энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болж байна. Эдгээр ажлыг эхлүүлэхэд зураг төсвийн ажлыг хийж гүйцэтгэхэд зориулж 1,5 сая долларын буцалтгүй тусламжийг Японы ядуурлыг буурууулах сангаас өгөх юм.
Азийн хөгжлийн банкны хувьд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотыг хөгжүүлэх, гэр хорооллыг найман дэд хэсэгт хувааж эхний ээлжинд Баянхошуу болон Сэлбэ буюу Долоон буудал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөж хөрөнгө оруулахаар болсон байна. Ингэхдээ Баянхошуу орчим дахин төлөвлөлтөд нийт 162, Долоон буудал Чингэлтэй орчмын 119 га газрыг хамруулан шинээр хөгжүүлэх аж. Тэдний тооцоолсноор эхний ажил ирэх оны зургаадугаар сараас хийгдэж эхлэх юм байна. 2020 он гэхэд Баянхошуу болон Долоон буудлын гэр хороолол бүрэн шинэчлэгдэж, гол замуудад үйлчилгээний төв, машины граж, орон сууц бүхий томоохон барилга баригдаж, төв хэсэгт таун хаусууд сүндэрлэж, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн хийгдэж дууссан байх гэнэ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зурлаа. Азийн хөгжлийн банк нийт 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөхөд зориулан хийж байгаа бөгөөд 10 жилийн хугацаатай энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болж байна. Эдгээр ажлыг эхлүүлэхэд зураг төсвийн ажлыг хийж гүйцэтгэхэд зориулж 1,5 сая долларын буцалтгүй тусламжийг Японы ядуурлыг буурууулах сангаас өгөх юм. Азийн хөгжлийн банкны хувьд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотыг хөгжүүлэх, гэр хорооллыг найман дэд хэсэгт хувааж эхний ээлжинд Баянхошуу болон Сэлбэ буюу Долоон буудал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөж хөрөнгө оруулахаар болсон байна. Ингэхдээ Баянхошуу орчим дахин төлөвлөлтөд нийт 162, Долоон буудал Чингэлтэй орчмын 119 га газрыг хамруулан шинээр хөгжүүлэх аж. Тэдний тооцоолсноор эхний ажил ирэх оны зургаадугаар сараас хийгдэж эхлэх юм байна. 2020 он гэхэд Баянхошуу болон Долоон буудлын гэр хороолол бүрэн шинэчлэгдэж, гол замуудад үйлчилгээний төв, машины граж, орон сууц бүхий томоохон барилга баригдаж, төв хэсэгт таун хаусууд сүндэрлэж, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн хийгдэж дууссан байх гэнэ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























