Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эмч нарыг мэргэшүүлнэ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд гэмтэл согог судлал, сэтгэцийн эмгэг судлал, хавдар судлалын мэргэжлээр ажиллах эмч нарыг сургалтад бэлтгэх ажлын нээлт өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээрх мэргэжлээр тусламж үйлчилгээ явуулдаг болсноор нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ иргэдэд ойртон, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй III шатлалын эмнэлгүүд /ГССҮТ, ХСҮТ, СЭМҮТ/- ийн ачаалал багасан тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна.
Уг сургалтад сэтгэцийн эмгэг судлалын эмч мэргэжлээр долоо, хавдар судлалын эмч мэргэжлээр 10, гэмтэл, согог судлалын мэргэжлээр 19 эмч суралцах бөгөөд эмч нарыг ГССҮТ, ХСҮТ, СЭМҮТ- д суралцуулах аж. Суралцах хугацаанд нь дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажлын байр, орон тооны асуудлыг нийслэлийн Эрүүл мэндийн газар шийдвэрлэсэн байх аж. Түүнчлэн нийслэлийн Яаралтай тусламжийн төв гэмтэл, согог судлалын мэргэжлээр 12 эмч сургаж нийслэлийн иргэдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөх юм байна.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан