Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томиллоо

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Даваахүүгийн Пүрэвдавааг Баянзүрх дүүргийн Засаг даргаар  томилох тогтоолыг гаргалаа.  Дүүргийн ИТХ-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Захирамж гарган  Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томиллоо. Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн.  1986-1996 он Нийслэлийн тэргүүний 1-р дунд сургуульд суралцан төгсөж, 1998-2002 он Монгол Бизнес Дээд Сургуулийг Эдийн засгаар мэргэшсэн  Бизнесийн Удирдлагын Баклаварын зэрэгтэй төгсөж, 2005-2007 он Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургуулийг дүүргэжээ. Тэрээр, 2000-2003 онд “Интернэт Хаус” ХХК-д менежер, 2003-2007 онд “ Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, 2001-2007 онд “Гарьд Тур” ХХК –д  “Peking Express” реалити шоуны суурин продюсер, 2007-2008 онд “ Петровис”ХХК-д менежер

2009-2012 онд “ЦЭНАН” ХХК гүйцэтгэх захирал, 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан