Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Шинэ үеийн Сэтгүүл зүйн анхдагчид
Ш
Монголын сэтгүүл зүйн салбартаа анхдагч хэвлэл, мэдээллийн 10 байгууллагыг Монголын сэтгүүлчдийн эвлэлээс шинээр тодруулж батламж гардууллаа. Олон сувгийн өрсөлдөөнийг бий болгосон анхны телевиз “UBS” байсан бол “Eagle news TV”-ийг Монголд барууны сэтгүүл зүйн хэв маяг анхлан нэвтрүүлсэн гэдгийг батлав. Харин “Mongolian mining journal” сэтгүүлийг уул уурхайн чиглэлээр дагнасан анхны мэргэшсэн хэвлэлээр нэрлэлээ.  HD форматыг Монголд анх нэвтрүүлсэн телевизээр “Монгол ТВ” тодорч, “ЗА” телевиз редакцийн хараат бус байдлыг хэрэгжүүлсэн анхдагч боллоо. “Улаанбаатар таймс” сониныг тогтвортой ажиллаж байгаа хотын анхны сонин гэж тодорхойлсон бол “Хүлэг” сониныг орон нутгийн анхны чөлөөт хэвлэл болохыг батламжилсан юм. Мөн “Olloo.mn” мэдээллийн сайт нь цахим мэдээллийн анхдагч байгууллага, “Сансар кабель” ХХК өөрийн салбартаа анхдагч байсныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс баталсан юм.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ оны эхнээс Монголын сэтгүүл зүйн хөгжлийн 99 жилийн ойг тохиолдуулан анхдагчуудыг тодруулж эхэлсэн билээ. Үүний хүрээнд 2012 оны гуравдугаар сард “Монголын үнэн”, “Ардчилал”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Шуурхай зар” сонин, МҮОНРадио, МҮОНТ, “25 дугаар суваг” телевиз болон “Монцамэ”, “News” агентлагийг салбартаа анхдагч 10 байгууллага болохыг батламжилж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан