Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
АГААРЫН ЧАНАРЫН АЛБА 700 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАГАЖТАЙ БОЛНО
Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байгаа болон бохирдол ямар төвшинд буй талаар Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн Н.Галанбейкээс тодрууллаа.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлттэй олон бүтээгдэхүүн туршиж байгаа. Энэ үр дүнгээ хэр өгч байна вэ. Бохирдлын хэмжээг бууруулж чадаж байна уу?
-Агаарын бохирдол дөрвөөс таван хувь буурсан. Энэ жил эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэсний үр дүн ирэх сард мэдэгдэнэ. Ямар ч байсан агаарын бохирдол 10,20 хувиар буурна гэж хэлж чадахгүй. Гэхдээ эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэсэн тухайн бүсдээ 20-30 хувь буурч байгаа. Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 7500 орчим эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн түгээнэ. Иргэдэд тарааж дуусаагүй байгаа.
-Усан хөшигтэй канад зуухыг иргэдэд тараана гэсэн. Яг хэзээ иргэдийн гар дээр очих вэ?
-Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 9-10 хувь нь усан халаалтын зуухтай. Ийм зуух хэрэглэдэг өрхүүдийн байшин дунджаар 60 ам.метр хүртэл талбайтай байдаг. Үүнийг үндэслээд энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 20 мянган зуух иргэдэд түгээх нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. “Хүрд” ХХК шалгарсан. Иргэдэд 75 мянган төгрөгөөр олгоно. Энэ зуухыг хэдэн төгрөгөөр суурилуулах уу гэдгийг нь өнөө маргаашгүй шийдчих байх.
-Аль дүүргийн иргэдэд олгох вэ?
-Нийслэлийн агаарын чанарын алба бүх дүүргээс энэ төрлийн зуух авах иргэдийн судалгааг гаргаад ХАС, төслийг хэрэгжүүлэгч “Хүрд” ХХК-д уламжилсан байгаа. Эхний ээлжинд Сүхбаатар дүүрэгт борлуулалтын цэг байгуулж, иргэдээс санал хүсэлтийг нь авч эхэлсэн.
-Үнийн хувьд Хас, Өлзий зуухнаас арай үнэтэй юм байна. Давуу тал нь юу вэ. Хас, Өлзий дэлбэрлээ гэсэн мэдээлэл мэр сэр гарсан шүү дээ?
-Усан халаалтын зуухыг паартайгаа холбож болдгоороо давуу. Өөрөөр хэлбэл, паараараа дамжуулан дулаанаа түгээж гэрээ халаана гэсэн үг. Аюул ч багатай. Хас, Өлзий зуух гадаргуугаараа халдаг. Гэр хорооллын боломжийн амьдралтай хүмүүст зориулсан гэж ойлгож болно.
-Агаарын чанарын албанд бохирдлыг хэмжих багаж тоног төхөөрөмж хэр байдаг юм бэ. Шинээр тоног төхөөрөмж авч байгаа юу?
-Манайд 2009 оноос дөрвөн жилийн хугацаатай “Жайка”-гийн чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжсэн. Ирэх оны гуравдугаар сард дуусна. “Жайка” 700 мянган ам.долларын өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Энэ багаж нийслэлийн өмчид бүртгэгдэнэ.

0 Сэтгэгдэл