Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эвшээх яагаад халдварладаг вэ

Хэрэв хэн нэгэн эвшээж байгааг харчихвал өөрийн эрхгүй дагаж эвшээх гээд байдгийг бид бүгд мэднэ. Тийм ч учраас эвшээхийг халдварладаг гэлцдэг. Тэгвэл хүмүүс яагаад эвшээсэн нэгнээ дуурайдаг юм бол.
Үнэндээ энэ асуултад яг таг өгөх хариулт байхгүй. Гэхдээ судалгаан дээр үндэслэсэн нэг онол бий. Эвшээхийг нойр хүрч, унтахад бэлэн болсны дохио гэж бид ойлгодог. Гэтэл дээрх онолоор бол эвшээх нь унтахад бэлэн гэсэн дохио бус харин ч тархи өөрийгөө сэргээх гэж оролдож буйн шинж гэнэ. Хүн эвшээснээр тархи сэрүүцэж, илүү үр бүтээлтэй ажиллах дохио хүлээн авдаг аж. Өөрөөр хэлбэл, тархи өөрөө өөрийгөө сэрэхийг ингэж сануулдаг байна.  Тэгвэл энэ үйлдэл бусдад халдварладагийн учир нь таны тархи ч бас сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй гэдгийг өөртөө сануулж байгаа хэрэг гэнэ.  Ер нь, хүн эвшээхэд дуурайдаг бол орчин тойрноо сайн мэдэрдэг, хүмүүстэй харилцан ойлголцож чаддагийн илрэл гэдгийг сүүлийн үед хийсэн судалгаа батлаад байгаа юм. Эвшээх үйлдэл амархан халдварладаг хүмүүс бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгож хүлээн авахдаа сайн байдаг ажээ.  Гэхдээ хүн дуурайж эвшээх чадвар нийт хүн амын тал хувьд л байдаг гэнэ. Хэрэв та тийм нэгэн бол өөрийгөө мэдрэмжтэйд тооцож болно гэнэ шүү.
0 Сэтгэгдэл
хаха
Хамгийн их уншсан