Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Селена Гомез Жастин Бибер хоёр дахиад л салсан гэнэ
Сарын өмнө л салж, нийллээ гээд шуугиан дэгдээж байсан Жастин Бибер, Селена Гомез нар дахиад л салсан гэнэ. Даваа гаригийн үдэд Селена Гомез ердийнхөөсөө огт өөр, маш гундуу төрхтэй гэрээсээ гарч ирсэн нь өмнөх шөнө нь найз залуу Жастин Бибертэй харилцаагаа тасалснаас болсон гэж шар хэвлэлүүд бичиж байна.
Залуу хосын энэ удаа салах болсон шалтгаан нь бас л Жастин Биберээс болсон гэнэ. Жастин найз охиныхоо өмнөх найз залуутай хэтэрхий найзархаг байсан нь Селена Гомезын дургүйг маш их хүргэсэн гэнэ. Селена Гомез өмнө нь “Jonas Brothers” хамтлагийн Ник Жонастай үерхдэг байсан юм. Гэтэл түүнтэй Жастин Бибер маш найзархаг хандаж, ням гаригийн шөнөжин Твиттерээс мессэж солилцсон нь Селена Гомезод таалагдаагүй гэнэ. Тиймээс л өмнө нь Виктория Секретийн модельтой хардаж саллаа хэмээн айлгаж байсан найз залуугаасаа дахиад л салахаар шийдсэн аж





Сарын өмнө л салж, нийллээ гээд шуугиан дэгдээж байсан Жастин Бибер, Селена Гомез нар дахиад л салсан гэнэ. Даваа гаригийн үдэд Селена Гомез ердийнхөөсөө огт өөр, маш гундуу төрхтэй гэрээсээ гарч ирсэн нь өмнөх шөнө нь найз залуу Жастин Бибертэй харилцаагаа тасалснаас болсон гэж шар хэвлэлүүд бичиж байна. Залуу хосын энэ удаа салах болсон шалтгаан нь бас л Жастин Биберээс болсон гэнэ. Жастин найз охиныхоо өмнөх найз залуутай хэтэрхий найзархаг байсан нь Селена Гомезын дургүйг маш их хүргэсэн гэнэ. Селена Гомез өмнө нь “Jonas Brothers” хамтлагийн Ник Жонастай үерхдэг байсан юм. Гэтэл түүнтэй Жастин Бибер маш найзархаг хандаж, ням гаригийн шөнөжин Твиттерээс мессэж солилцсон нь Селена Гомезод таалагдаагүй гэнэ. Тиймээс л өмнө нь Виктория Секретийн модельтой хардаж саллаа хэмээн айлгаж байсан найз залуугаасаа дахиад л салахаар шийдсэн аж





0 Сэтгэгдэл
























