Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Жерар Депардье франц бяслаг дарж аваад эх орноосоо морджээ

Баячуудаас өндөр татвар авах хуулиас зугтаж, иргэншлээ солихоор шийдсэн Францын алдарт жүжигчин Жерар Депардье эх орноо орхин, Бельгийг зорилоо. 63 настай жүжигчин Бельгид суурьшихаасаа өмнө Ромд хэсэг хугацааг өнгөрүүлээр одоо Италид ирээд байгаа гэнэ. Тэрээр эх орноосоо гарахын өмнө өөрийн дуртай франц бяслаг их хэмжээгээр дарж, Бельги руу ачуулсан гэнэ.
Францын шинэ эрх баригчид баячуудын орлогоос 75 хувийн татвар авна гэснээс болж Жерар Депардье тус улсын иргэн байхаас татгалзсан юм. Түүний энэ үйлдлийг Францын Ерөнхий сайд шүүмжлэн, “өрөвдөлтэй” хэмээн мэдэгдсэн нь алдарт жүжигчний бүр хилэгнүүлж орхисон. Тэрээр “Le Journal du Dimanche” сонинд ил захидал нийтлүүлж, түүндээ “Би 1948 онд төрсөн. 14 настайгаасаа хэвлэгч, агуулахын ажилчнаас эхлэн насан туршдаа хөдөлмөрлөж, байнга татвар төлдөг байсан. 45 жилийн хугацаанд миний бие 145 сая еврогийн татвар улсад төлж, одоо 80 хүнийг цалинжуулан ажиллуулж байна” хэмээн бичжээ. Ж.Депардье өнгөрсөн жил гэхэд орлогынхоо 85 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татварт төлсөн гэнэ.
Ийнхүү эрх баригчдадаа голдоо ортол гомдож, уурссан алдарт жүжигчин эх орноо орхиж, хилийн дээс алхлаа. Бельгийн Гадаад хэргийн сайд түүн шиг татвараас зугтааж, Францын иргэншлээс татгалзаж буй хүмүүсийг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгдсэн юм.

Ромын нисэх онгоцны буудалд түрдэг тэргээр туслахаараа түрүүлэн явж байгаа нь

0 Сэтгэгдэл
bat
yostoi orovdoltei amitan baina daa
2013.01.01