Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Жижиг дунд үйлдвэрлэлд нэгдсэн үйл ажиллагааны системийг нэвтрүүлнэ
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2 сар тутамд зохион байгуулдаг  ээлжит сургалтууд эхэллээ. Энэ удаагийн сургалтанд 2 ангид 54 үйлдвэрлэгч хамрагдаж, “Бизнесээ хэрхэн үр дүнтэй болгож, амжилттай үргэлжлүүлэх  вэ”, “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь”,  “Бизнесийн сүлжээнд холбогдохын ач холбогдол”-ын талаар номын дуу сонсож байна.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  сургалт 4 модуль хичээлээс бүрддэг бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд хэрхэн бизнесээ амжилттай удирдан явуулахад туслах үүднээс төслийг өөрийн бизнес санаанд тулгуурлан бичүүлэх зорилготой юм.  Үйлдвэрлэгчдэд богино ч гэсэн сургалтын  хугацаанд үр дүнтэй мэдлэг олж авахаас гадна бизнесийн түнш болон ижил төрлийн бизнес эрхэлдэг хамтрагчаа олж авдаг байна. Ингэснээр  жижиг дунд үйлдвэрлэлд Кластерийн системийг нэвтрүүлэх боломжтой гэж тус төвийнхөн үзэж байна. Кластерийн систем гэдэг нь  хүмүүс, хөрөнгө, техникийн боломжуудыг төвлөрүүлээд нэгдсэн үйл ажиллагаа руу хандуулдаг систем юм гэж Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан