Голомт банкны картаараа онлайн худалдан авалт хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай
Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн нээлт боллоо
“Парисын их дуулга”-д манай улсаас 15 жүдоч өрсөлдөнө
"Улаанбаатар хотын оршуулгын салбарын стратеги төлөвлөгөө-2040" бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
“Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна
Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Б.Сүхбат: 16 мянган жолооч үнэмлэхээ хүлээж байна
Сүүлийн жилүүдэд жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй удааширч байна гэсэн гомдол тасрахгүй байгаа билээ. Өнгөрсөн долдугаар сард гэхэд 28 мянган жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй хүлээгдэж байна. Техникийн шинэчлэл хийж байгаа учраас удахгүй хэвийн болно хэмээн Замын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан хариуллаа.
Эдийн засаг

Автобусаа цэвэрлээрэй, алдаагаа засаарай
Наймдугаар сарын 25 бол төрийн 60 гаруй мянган албан хаагч нийтийн тээврийн хэрэгслээр зорчих өдөр. Өнөөг хүртэл нийтийн тээврээр ажил гэрийн хооронд хөл залгуулж ирсэн болохоор жолооч, кондукторуудынх нь өмнөөс яс хавталзаад болдоггүй. Хайнга гэхэд арай л дэндүү дээ дэндүү. Өнгөрсөн өвөл Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр автобусаар ганцаараа шахуу зорчиж, гэнэтийн шалгалт хийсэн.
Эдийн засаг

Баатар дарга автобусаар хөл дүүжлэх нь
Төрийн 60 мянган албан хаагч энэ сарын 25-наас эхлэн ард түмэнтэйгээ хамт нийтийн тээврээр үйлчлүүлэх нь. Гэхдээ энэ нь сайн дурын үндсэн байх ёстой хэмээн өчигдөр хуралдсан НИТХ-ын ээлжит бус II хурлын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Тэрээр хичээлийн шинэ жил эхлэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ авахаар болжээ.
Эдийн засаг

“Цалингийн зээл авъя дарга аа”
Ийм хүсэлт барьсан албан хаагч хаа сайгүй олширч буй нь лав. Алдрай жаахан багачуул, авьяаслаг хөөрхөн охид хөвгүүд, авхаалжтай сайхан залуус удахгүй эрдмийн өргөөгөө зорино. Тэдний хувьд хичээлийн жил бүхнийг шинээр эхлүүлж буй мэт санагдаж, урам зориг, хүсэл тэмүүлэл, баяр хөөрөөр дүүрэн хичээлдээ яарах бол эцэг эхчүүдийн хувьд шаардлагатай хичээлийн хэрэгслийг нь хэрхэн, яаж авч өгөх вэ хэмээн толгойгоо гашилгана.
Эдийн засаг

Орхоны хөвөөнд ногооны талбай усанд автжээ
-Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хэчнээн га талбайд, хэдэн өрхийн тариалсан хүнсний ногоо үерт алдаад байна вэ?
-Урьдчилсан байдлаар 48 айлын 45 га талбай үерт автсан хэмээн тооцоолж байна. Гэхдээ энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дээрх тоо бол сумын хэмжээнд тариалсан ногооныхоо 50 хувийг үерт алдлаа гэсэн үг. Энэ тоо цаашид хэр их өсөхийг хэлж мэдэхгүй байна.
Эдийн засаг

Хотоо дахин төлөвлөтөл газар олгохгүй
Хүүхдүүдийг тоглох талбайгүй, оршин суугчдыг нар үзэх ямар ч бололцоогүй болтол нь барилга барьсан, явган хүний замыг эвдсэн, өмчилж авсан, газрыг нь хууль бусаар дээрэмдсэн, замын трасстад орох нэрийдлээр эзэмшлийн газраас нь хөөсөн гэж бухимдсан иргэд өчигдөр Нийслэлийн иргэний танхимд цуглажээ.
Эдийн засаг

Хот вант улс болох уу
Улаанбаатар хотыг бие даалгая гэсэн санал өнгөрсөн жил олонтаа гарч байсан. Учир нь, хот олсон орлогоо улсад бүтэн тушаагаад өглөгч хүн өөртөө хоосон гэгчээр юу ч үгүй хоцордог. Төсвөө бүрэн захиран зарцуулах эрхгүйгээс хотод зам, барилга, гэрэлтүүлэг, тохижилт гэх мэт ажил хийх болохоор эргээд улсаасаа мөнгө гуйж, цаг алддаг.
Эдийн засаг




























