Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна
Аялал жуулчлалын салбарын 7 хоног эхэллээ
"Эхийн алдар" одонгийн мөнгийг хоёрдугаар сарын сарын 11-нд олгоно
Ж.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар хөнгөлөлттэй зорчих карт олгож байна
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Амьтдад эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ

Тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд 700000, хүүхэд 420000 төгрөгийн төлбөр төлнө
БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.
Эдийн засаг

Ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр зарим худалдаа үйлчилгээний газруудыг түр зогсоолоо
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ.
Эдийн засаг

1072 ХУВЬЦААГ ИРГЭНЭЭС ИРГЭНИЙ ГАР ДАМЖУУЛАН ХУДАЛДАХ БОЛОМЖГҮЙ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр Ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн Менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцож мэдээлэл өглөө.
Эдийн засаг

ГОЛОМТ БАНК ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОУ-ЫН БАНК (IBEC)-ТАЙ ХАМТРАН “НОГООН ТӨСЛҮҮД”-ИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Голомт банк үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан IBEC-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Ногоон төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг 2020 оны 2 сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва хотноо үзэглэлээ. Санамж бичигт Голомт банкны Гүйцэтгэх Захирал ноён Норихико Като, IBEC-ын ТУЗ-ын дарга ноён Денис Иванов нар тус тус гарын үсэг зурав. Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад байгаль орчинд ээлтэй тээвэр, орон сууц, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хэмнэх гэх мэт технологийг нэвтрүүлэх төслүүдийг санхүүжүүлж “Ногоон Эдийн Засаг”-ийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Эдийн засаг

Засгийн газраас “Алсын хараа-2050” баримт бичгийг Монголбанкинд гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд буй “Алсын хараа-2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” баримт бичгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардууллаа. Уг баримт бичиг нь Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын цогц алхмуудыг тусгасан, стратегийн баримт бичиг юм.
Эдийн засаг

Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
Эдийн засаг

Уханиас иргэдээ авчирсан нисэх багийнхныг салбарын шагналаар шагнажээ
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан COVID-19 (Корона) вирусийн халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монгол иргэдээ эх оронд нь авч ирэх төр засгийн шийдвэрийг иргэний зориг гарган амжилттай биелүүлсэн МИАТ ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг зам тээврийн салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Эдийн засаг

2020 ОНЫ ЭХНИЙ ХОЁР САРД 4.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА
Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 2 дугаар сард 952 кг үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байна.
Эдийн засаг

НОГДОЛ АШИГТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ 5 АСУУЛТ, ХАРИУЛТ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилахаар болсонтой холбогдуулан ээлжит хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа. Өнөөдрийн хэвлэлийн хуралд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ҮЦТХТ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа нар оролцож мэдээлэл өглөө.
Эдийн засаг

Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцохыг цуцаллаа
Дэлхий дахинд шинэ Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 2020 оны 3 дугаар сард зохион байгуулагдах “АЙ ТИ БИ-Берлин”, “МИТТ-Москва”, “Байкалтур-Эрхүү” зэрэг аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцохыг цуцлав.
Эдийн засаг

МИАТ:Улаанбаатар-Токио-Улаанбаатар нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт Улаанбаатар хотын цаг агаараас (салхины хүч зөвшөөрөгдөх хэмжээнээс их) шалтгаалан өөрчлөлт орлоо.
Эдийн засаг

ИРГЭД ХУВЬЦААНЫ ДАНСАА ОНЛАЙНААР НЭЭЖ, ШАЛГАХ БОЛОМЖТОЙ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны ашгаасаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаснаа өнгөрсөн даваа гарагт /02.17-ны өдөр/ зарласан. Энэ мэдээлэл цацагдснаас хойш дөрөв хоногийн хугацаанд 99 мянга гаруй иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн аппликейшнийг 84 мянган хэрэглэгч гар утсандаа шинээр татаж авчээ.
Эдийн засаг

Үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК АНУ –ын Sabre компанитай хамтран ажиллана
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын Sabre компанитай “Market Intelligence Global Demand Data” програм хангамжийг нэвтрүүлэх урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүллээ. Агаарын тээврийн салбарын зах зээлийн хамгийн сүүлийн үеийн бодит тоон өгөгдөл, мэдээллээр хангадаг тус програм хангамж нь “МИАТ” ТӨХК–ийн цаашдын нислэгийн чиглэлийн стратеги болон зах зээлийн өөрчлөлтөд бизнесийн шийдвэр гаргахад ашиглах чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл МИАТ компани тус програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр олон эх сурвалжаас бүрдсэн дэлхийн агаарын тээвэрлэгчдийн зах зээлийн цогц дата мэдээллээр хангагдах боломжтой болж байна.
Эдийн засаг

Банкууд 16.00 цаг хүртэл ажиллахаар боллоо
Коронавирус буюу “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх үүднээс албан байгууллагууд цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаад буй юм. Бид доор дурдсан банкны мэргэжилтнүүдтэй холбогдон шинэчилсэн цагийн хуваарийн талаар мэдээлэл авлаа. Гуравдугаар сарын хоёрныг хүртэл доорх цагийн хуваарь хүчинтэй аж.
Эдийн засаг
МЯНГАН БЭЭРИЙН АЯЛАЛ НЭГ АЛХМААС ЭХЭЛДЭГ
Та 2020 онд өөртөө зорилго тавьсан уу? Ихэнх хүмүүс он солигдох агшинд тухайн оны зорилгоо тодорхойлдог. Эхний саруудад зорилго маань биелэх юм шиг, энэ жил л яг чадах юм шиг сэтгэлд багтаад байдаг. Гэтэл нэг л мэдэхэд 12 сар хонх жингэнүүлэн айлчлан ирэх нь тэр. 2019 онд хийгдсэн АНУ-ынсэтгэл судлалын судалгаагаар насанд хүрэгчдийн 50% нь шинэ жилээр зорилго тавьдаг ч тэдний 10 хүрэхгүй хувь нь л зорилгодоо хүрдэг гэнэ.Харин та өнгөрсөн жилийн зорилгодоо хүрсэн үү?
Эдийн засаг

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААТАЙ ИРГЭН 96480 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВНА
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна.
Эдийн засаг

Супермаркетууд: Үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй
Үндэсний сүлжээ дэлгүүрүүд хамтран мэдэгдэл гаргажээ. Үүндээ, Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй. Сүлжээ дэлгүүрүүдийн барааны эргэлт хэвийн, нөөц хангалттай байгаа бөгөөд Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
Эдийн засаг

“LOS ANGELES TRAVEL AND ADVENTURE SHOW”-2020-д МИАТ ТӨХК оролцлоо
Монголын Аялал Жуулчлалын Холбооноос анх удаагаа санаачлан АНУ-н Лос Анжелес хотод 2020 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “LOS ANGELES TRAVEL AND ADVENTURE SHOW”-2020 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээс бүрдсэн төлөөллүүдийн хамт нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байна.
Эдийн засаг


























