COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ

Далласын залуус хүчтэй байлаа
Энэ жилийн Оскарын эрэгтэй жүжигчдийн хоёр гол шагналыг ”Далласын худалдан авагчдын клуб” киноныхон хүртлээ. Тус киноны жүжигчин Мэттью МакКонахью Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн бол туслах дүрийг нь түүнтэй хамт тоглож, трансжендер эрийн дүрийг бүтээсэн Жаред Летто авсан юм.
МоАХ

“Татах хүч” Оскарыг хамав
Хэдхэн цагийн өмнө өндөрлөсөн Оскарын 86 дахь шагнал гардуулах ёслолын хамгийн олон шагналыг “Татах хүч” авлаа. Сандра Баллокийн гол дүрд нь тоглосон энэ кино аргагүй техник технологийн хүчийг ашигласан гэдгээрээ визуаль техникээс эхлээд тэр талын долоон шагналыг авсан юм.
МоАХ

Оскарын зураг Твиттерийн рекорд эвдлээ
Ердөө хэдхэн минутын өмнө өндөрлөсөн Оскарын 86 дахь шагнал гардуулах ёслол нэгэн рекорд тогтоолоо. Ёслолын үеэр хөтлөгч Эллен Деженере үзэгчдийн суудалд сууж байсан зарим ододтой хамт гар утсаараа зургаа авахуулж Твиттерээр цацсаныг хэдхэн минутын дотор хоёр сая гаруй жиргээчин ретвийт хийсэн нь Б.Обамагийн рекордыг эвдэв.
МоАХ

Ариунаа Сүри: загвартаа сүнслэг чанарыг харуулахыг хичээсэн
Монголын загварын ертөнцийнхөн сүүлийн үед гадаадын зах зээлд өрсөлдөж, алдартай загварын долоон хоногт оролцох болсон. Хамгийн сүүлд дизайнер Катя Зол Нью-Йоркт болсон “Mercedes benz” загварын шоунд оролцсон бол тун удахгүй дизайнер Ариунаа Сүри Япон улсад болох “Mercedes Benz” шоунд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэж байна.
МоАХ

Ус, тоосны хамгаалалттай Galaxy S5 ирэх сард худалдаанд гарна
5,25 инч дэлгэцтэй, 16 мегапиксель камертай, Андройдын КитКат 4,4 программаар ажилладаг энэ утас хар, цагаан, хөх, алтлаг шар гэсэн дөрвөн өнгийн загвартайгаар худалдаанд гарах нь. Гэхдээ энэ бол S5-ын гол сюрпризийн хажууд тийм ч сонирхолтой мэдээ биш. Samsung компанийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох S5-ыг тоос болон усны хамгаалалттайгаар бүтээсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээх хамгийн гол давуу тал нь болох юм.
МоАХ







































