Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна

Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна
Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий гарсантай холбогдуулан төлөвлөсөн баяр наадам хойшлогдож наймдугаар сарын 1, 2-нд хийхээр болсон. Үүнээс цааш ямар нэгэн баяр наадам, төвлөрсөн арга хэмжээ байхгүй болохыг хатуу анхааруулж байна.
Улс төр

Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлын хүнд суртлыг бууруулж, иргэд, ААН-ийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахимаар хуралдав.
Улс төр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал оролцов.
Улс төр

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг мандуулав. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 4400 орчим алба хаагч, 90 гаруй тусгай зориулалтын техниктэй оролцов.
Улс төр

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнууллаа
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэлийг "Алтан гадас" одонгоор шагналаа.
Улс төр

Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав
Таван аймагт нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт / 440 МВт.цаг хүчин чадалтай бүхий төслийг амжилттай хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, эрчим хүчний салбарт шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын жишиг тогтооход хувь нэмэр оруулсан мэргэжилтэн, инженерүүд, бодлогын багийнханд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, батламж гардуулав.
Улс төр

Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар тохиролцоод байна.
Улс төр

Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
"Онтре"-тэй хэлцэл хийх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Бид ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй. "Онтре"-г явуулъя гэвэл хэлэлцээ заавал хийнэ. Үндсэн хуулийн 6.2-д заасан Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ирнэ гэсэн зарчимд суурилна.
Улс төр

Н.Учрал: Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитой бууруулж чадлаа
Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.
Улс төр

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран анх удаа зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ.Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулж, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бий болгох, стратегийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой энэхүү форум хоёр өдөр үргэлжилнэ.
Улс төр


































