Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ

ЗГ: Ойрын 3 жилийн хугацаанд дефолт үүсэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.08.03/ улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрэн ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар хэлэлцжээ. Мөн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргажээ.
Улс төр

УРГАЦ ХУРААЛТАД ЗОРИУЛЖ ШАТАХУУНЫ ҮНЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Ургац хураалтын ажилд шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа.
Улс төр

"Цагааннуурын боомтыг наймдугаар сарын сүүлээр Өлгий хоттой авто замаар холбоно"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтод ажиллалаа. Энэ үеэрээ "Зургаан том зорилт дэвшүүлсний нэг нь Боомтын сэргэлт. Монгол Улсын хувьд далайд гарцгүй. Тиймээс бүх боомтоо авто замаар, Алтанбулаг-Замын-Үүдийг хурдны замаар холбох, 5-6 төмөр замын гарц гаргах шаардлагатай. Зүүн, баруун босоо тэнхлэгийн төмөр замын ажлууд хийгдэж байна.
Улс төр

Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Улс төр

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төр хэмнэж байгаа ч эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй
Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласныхаа дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д очлоо. Ерөнхий сайд жилийн өмнө, буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд тус төвд ажиллаж, их засвар хийх төсвийг шийдэж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ажил хэрэг болж, засварынх нь ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Энэ оноос төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцэх их засварыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд тус төв иж бүрэн засвар хийж дуусгахаар төлөвлөж, мөн өргөтгөлийн болон Үр шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барьж эхэлжээ.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.
Улс төр

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, есөн айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна
-Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлнө. Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. “2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээлсэн.
Улс төр

Шадар сайд С.Амарсайхан элдэв гүтгэлэг, даралтад хариу мэдэгдэл хийлээ
Шадар сайд С.Амарсайхан төрийн өмчийг хууль бусаар хувьчлан авчихсан байсан “бүлэглэл”-ийн эсрэг хуулийн хүрээнд арга хэмжээ авч, төрийн өмчийг эргүүлэн авах, олон нийтийн өмчид буцаан авч ирэх зэрэг үйл ажиллагааг оройлон зохион байгуулж байна. Гэвч ингэж тэмцснээрээ өөртөө л дайсан бэлдэж байгааг цахим хуудсанд өрнөж буй түүний эсрэг элдэв дайралтуудаас харж болохоор байна. Ганц нэг сэтгэгдэл бус бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан, төлбөр төлж, зохион байгуулалттайгаар Шадар сайд С.Амарсайханыг харлуулах, түүний ах дүүсийн эрхэлдэг бизнес компаниудын нэр хүндэд халдах зэрэг бохир үйл ажиллагааг идэвхтэй хийж байна. Тэгвэл тэдгээр хөлсний бичээчид болоод гэмт бүлэглэлийн хийж буй явцгүй дайралтуудад Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан хариу мэдэгдэл гаргажээ.
Улс төр

Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг энэ сараас хойш дахин явуулахгүй
Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. НӨАТ-ын сугалааг энэ сараас хойш дахин зохион байгуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралд 2022 оны төсвийн тодотголын талаар танилцуулав
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр төрийн ордонд хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон 2022 оны Төсвийн тодотгол болон бусад асуудлаар мэдээлэл өгөв. Ерөнхий сайд төсвийн тодотгол хэмнэлтийн бодлогод илүүтэй чиглэнэ гээд төсвийн байгууллагын оффис, музэйн цогцолбор зэрэг нэн шаардлагатай бус зардлуудыг танахаа мэдэгдэв.
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд өнөөдөр аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулна. Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.
Улс төр

Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг тогтооно
Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай
Улс төр



























