Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.19)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Улс төр

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав
“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг 6 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл (бүртгүүлэх) хүлээн авна.
Улс төр

ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.16) 56.3 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Улс төр

Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн.
Улс төр

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нийт 32 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор үдээс хойно санал хураалт явууллаа.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс Улсын Их Хурлын гишүүний зөвлөхүүдэд парламентын үйл ажиллагаа, гишүүдийн өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох процессын талаар суурь мэдлэг олгох, бодлогын дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг (2026.06.11) зохион байгуулж байна.Тус сургалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцов.
Улс төр

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Улс төр

Хуулийн этгээдэд оногдуулах таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгох хуулийн төслийг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.
Улс төр

Монгол, Израилын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцжээ
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга Б.Батбаатар, бүлгийн гишүүн Б.Уянга нар Бээжин дэх Израилын Элчин сайдын яамны дэд тэргүүн Шир Гидеон Мизрахи болон Израил Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа.
Улс төр

Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
Парламентын нэр хүнд институтийн түвшинд хангалтгүй, сул байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байгаа учраас иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байгаа алдааг засахаас ажлаа эхэлсэн гэдгээ Улсын Их Хурлын дарга онцлов.
Улс төр

Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар:
-“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
Улс төр

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу урд өдөр эхлүүлсэн санал хураалтыг үргэлжлүүлэн явууллаа.
Улс төр






























