Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууд өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Номын аяныг нээж Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс хандивт нэгджээ
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ

Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа
Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсгийг 2024 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсны нэг нь Иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсэг юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн ахлан ажиллаж байгаа тус ажлын хэсэг өнөөдөр (2026.03.03) хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж, онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгуулла
Улс төр

Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон УИХ-ын тогтоол хэрэгжиж байна
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд (2025.11.11) Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Улс төр

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ
Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулсан.
Улс төр

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Өнө эртнээс өртөөлөн уламжлагдсан Монголын цагаан сар бол тусгаар тогтнол, төрт ёс, эв нэгдэл, дэлхийд Монголоороо энх мөнх оршихуйн дархлаа болсон үндэсний өв, соёлын их баяр билээ. Аав ээж, ахмад буурлуудынхаа тохойг түшиж, ах захаа дээдлэн хүндэлж, ураг төрөл, ус нутаг, ахан дүүс, анд нөхдөөрөө уулзан золгодог, учрал баярын урин цагийн угтал билээ.
Улс төр

Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
Парламентын шинэчлэлийн хүрээнд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” дөрвөн өдөр үргэлжилж, өнөөдөр (2026.02.13) өндөрлөлөө. Сургалтыг хамтран зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын Их сургуулийн Герман, Европын эрх зүйн төв үр дүнгээ хэлэлцэн дүгнэлээ.
Улс төр

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн босгон дээр (2026.02.13) Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороонд эдүгээ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 121 ахмад ажилтан байдгаас өнөөдрийн арга хэмжээнд 94 нь хүрэлцэн ирсэн байв
Улс төр

Өндөр түвшний хэлэлцүүлэг сэргээгдэх эрчим хүчний нийгэм, эрүүл мэндийн нөлөөлөл, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн сэдвээр үргэлжлэв
“Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг үдээс хойш Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Ирээдүйн эрчим хүчний манлайлагч хөтөлбөр”-ийг нутагшуулж буй, тус хөтөлбөрийн төгсөгч Б.Амар, Ш.Мөнганшагай нарын “Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй Монголд” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ.
Улс төр

Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт эхэллээ. Хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолжээ.
Улс төр

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
Салбар хоорондын уялдаа алдагдсан, хуулиас давсан зарим журмуудаас болж хүнд суртал хэтийдсэний улмаас өнөөг хүртэл уг барилгыг хүлээн авах хугацаа хойшилсоор, гэрээнд заасан санхүүжилтээ ч гүйцэд авч чадахгүй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага учирлаж байв.
Улс төр

УИХ-ын дарга Н.Учрал: Парламентын баталсан хууль, бодлого цаасан дээр биш бодит амьдрал дээр хэрэгжих ёстой
Хаалтаа хийж буй 2025 оны намрын чуулган хүний эрх, эрх чөлөөг хангах, хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого, шийдлийн шинэ гараа боллоо. Ирэх хаврын чуулганаар ард түмний 126 элч төлөөлөгч бид хүний эрх, хүүхдийн эрх, иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө ухаан бодлого, мэдлэг чадвараа дайчлан, мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх болно
Улс төр

ХЗБХ, ХХНББХ: Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэв
Байнгын хороодын хамтарсан хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, О.Батнайрамдал, Д.Бум-Очир, Г.Дамдинням, Б.Найдалаа, П.Сайнзориг, М.Сарнай, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар, М.Энхцэцэг, А.Ариунзаяа, Э.Батшугар, Ж.Галбадрах, С.Зулпхар, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Г.Хосбаяр, Л.Энхнасан, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Д.Мөнхсайхан, Д.Рэгдэл, О.Саранчулуун, Х.Тэмүүжин, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нар хүрэлцэн ирснээр 54.5 хувийн ирцтэй хуралдав. Хамтарсан хуралдааныг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа даргалан явууллаа.
Улс төр

УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулнаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.
Улс төр

ХЗБХ: Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дампуурлын тухай хууль нь 1997 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш зарчмын шинжтэй бие даасан шинэчлэл хийгдэлгүй 28 дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Хуулийг хэрэглэх хэрэгжүүлэх явцад практикт тодорхой хүндрэл, зөрчил илэрч, төлбөрийн чадваргүйдлийн харилцааг зохицуулах өнөөгийн олон улсын чиг хандлага, стандарт, зарчимтай нийцэхгүй болсон талаар дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд удаа дараа дурдсан байдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.
Улс төр

ЭЗБХ: Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа төгсгөлд нь “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улс төр

ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна
Улс төр




























