Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Дархан Эрдэнэт чиглэлийн замыг нээлээ
Олон хоног үргэлжлэн орсон үерийн улмаас хаагаад байсан улсын чанартай А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр нээжээ. Өөрөөр хэлбэл, Дархан-Эрдэнэт чиглэлийн автозамын 12 дахь км-т буюу Дарханаас Эрдэнэт рүү салдаг уулзварын урд талд Сайханы гүүрийн ойролцоо Хараа гол зорчих хэсгийн дээгүүр давсан тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлаж, зам хаагаад байсныг нээсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэв.
Нийгэм

Натур орчмын 12 орон сууцны цахилгааныг холбов
Сүхбаатар дүүргийн хоёр байрны усыг соруулж лагийг цэвэрлэжээ. Одоо ариутгал хийж, цахилгааныг өгөхөд бэлэн байгаа юм. Тус дүүрэгт нийт 19.8 тонн ус соруулсан бөгөөд бүх байранд ус соруулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдөр байрнуудын усыг соруулж дуусгахаар төлөвлөжээ.
Нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл сунгасан
Нийслэлд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга долдугаар сарын 5-8-ны хооронд төвийн зургаан дүүргийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх захирамж гаргасан.
Нийгэм

4,800 гаруй ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08.00 цагийн байдлаар нийслэлийн ХУД, СХД, СБД, БЗД, БГД, ЧД-ийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,800 гаруй ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэж байна.
Нийгэм

Нийслэлийн авто замуудад цэвэрлэгээ хийж байна
Энх тайвны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Зайсангийн тойруу, Их Монгол улсын гудамж, Намъянжугийн гудамж, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тунель автомашины зорчих хэсэг, Шар хадны гудамж, Бага тойруугийн гудамж, Сөүлийн гудамж, Хасбаатарын гудамж, Нарны зам, Сонсголон, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хурд хороолол, Нарны хорооллын замуудын зорчих хэсгийг цэвэрлэж буй.
Нийгэм

Наадмын цэргийн ёслолын жагсаалыг цуцалжээ
Үндэсний их баяр наадмын цэргийн ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэж байсан 1000 гаруй албан хаагчийг үерийн гамшгийг бууруулах ажилд дайчлан оролцуулахаар болжээ. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулж, ёслолын жагсаалыг цуцалсан Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаал гарсан юм байна. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдлээ.
Нийгэм

52 мянган хэрэглэгчийн тогийг тасалж, 33 мянгыг нь сэргээжээ
Үерийн улмаас зургаан дүүргийн зарим хороо болох Замын цагдаагийн ерөнхий газар, S Outlet худалдааны төвийн орчмоор айл өрх, аж ахуй нэгжүүд усанд автсан, мөн Алтай хотхон орчим үерт автах эрсдэлтэй байсан билээ. Тэгвэл усны түвшин багасч, зарим газруудад далан, хамгаалалтыг бэхжүүлэн ажиллажээ.
Нийгэм

Төв цэвэрлэх байгууламж аваарын горимд шилжлээ
Үерийн улмаас нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хэтэрч, аваарын горимд шилжсэн талаар УСУГ-аас мэдээллээ. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган куб метр ус хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар усны хэмжээ 220 мянган куб метр даваад байна.
Нийгэм

Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана
Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байгаа аж. ачааны машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян өгөв.
Нийгэм

“Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав
Өнгөрсөн шөнө 02:00 цагийн байдлаар, нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.
Нийгэм

НААДМААР ЗОДОГЛОХ БӨХЧҮҮДИЙГ 8-НААС БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улс, аймгийн алдарт цолтой хүчит 512 бөх зодоглоно. Баяр наадмын тухай хуульд заасны дагуу наадмаар зодоглох бөхчүүдийг долоодугаар сарын 8-аас 10-ны хооронд бүртгэнэ.
Нийгэм





























