Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД МАРГААШ ШЕНГЕНИЙ ВИЗ ХЭРХЭН АВАХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Маргааш Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм.
Нийгэм

Авто зам ашигласны төлбөрөө цахимаар төлнө
Олон улс болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг цахимаар авах туршилтын ажил улсын хэмжээнд үргэлжилж буй. Улаанбаатар орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний гүүрний төлбөр авах цэгүүдэд авто замын төлбөрийг цахимаар төлөх боломжтой болжээ.
Нийгэм

Тэтгэлэгтэй сургалтад суулган ажлын байранд зуучлах төслийн бүртгэл өнөөдөр дуусна
Залуусыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийн бүртгэл өнөөдөр /2022-5-26/ дуусах юм байна. Тус төсөл нь 18-34 насны ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг сургалтад хамруулан тогтвортой ажлын байранд зуучлуулах зорилготой юм.
Нийгэм

Улаанбаатарт 24-26 градус дулаан байна
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Нийгэм

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ САЛБАРЫН ХУУЛИУДЫН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, САЛБАРЫН ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ БАГИЙН АЖЛЫН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АЖИЛ ҮҮРГИЙН
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ САЛБАРЫН ХУУЛИУДЫН ДАВХАРДАЛ, ХИЙДЭЛ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, САЛБАРЫН ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ БАГИЙН АЖЛЫН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРИЙН САНАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Нийгэм

“Улаанбаатар марафон” зохион байгуулахтай холбоотой 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орно
Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт оруулахаар болж байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өгсөн мэдээллээр энэ сарын 28-ны бямба гаригт “Улаанбаатар марафон” зохион байгуулахтай холбоотой 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орох аж.
Нийгэм

Монгол жуулчид Парис их хэмжээний бэлэн мөнгө, эд зүйлсээ алджээ
Монгол Улсаас Франц улс рүү түр хугацаагаар очих иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Парис болон бусад томоохон хотуудад иргэд цүнх, бичиг баримт бусад үнэ бүхий эд зүйлээ хулгайд алдах, хохирогч болох тохиолдол эрс ихэссэн байна.
Нийгэм

Энэ бямба гарагт захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна
Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Нийгэм
Голомт банк “ТОП-100” аж ахуйн нэгжийн шилдэг 5-д шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ид Голомт банк 19 дэх жилдээ шалгарч буй бөгөөд энэ удаа шилдэг 5-д эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 4 байраар урагшлав. 2021 онд цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарын нөхцөл байдал амаргүй байсан ч бид үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар улсдаа 137 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэн төлж, ингэснээр сүүлийн гурван жилд нийт 360 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөн эдийн засагтаа дэмжлэг үзүүлсэн байна.
Нийгэм

Энэ бямба гарагт нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилж, троллейбусны гурван чиглэлийг зогсооно
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт болохтой холбоотойгоор тус өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно.
Нийгэм

"Монголын төмөр зам"-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ
"Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Батнасанг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хурлын 11 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож байв.
Нийгэм































