Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Техник спортын төв бүрэн шинэчлэгдлээ
Монгол Улс спортын түүхнээ анх удаагаа 25 төрөлтөд “Green Games” олон улсын залуучуудын наадмыг ирэх жил эх нутагтаа хүлээн авах билээ. Наадмын хүрээнд улсын хэмжээнд хөл бөмбөгийн талбай, “Мөсөн өргөө”, Спорт цогцолборын ажлууд Буянт-Ухаагийн дэнжид сүндэрлэж эхэлсэн бол мөн 30 жилийн түүхтэй Техник спортын төвийг бүрэн шинэчлэх ажил өнгөрсөн оны 12 сард эхлэн 5 сарын хугацаанд хийгдлээ
Спорт

Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах, Аварга цолыг нь хураах шийдвэр гаргалаа
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.17/ боллоо.
Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.
Спорт

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Сагсан Бөмбөгийн Тамирчдын Холбоо, Монголын Волейболын Холбоо хамтран цар тахлын хорио цээртэй байгаа энэ үед хүнд байдалд ороод байгаа лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээнүүдээ үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ энэ оны 5 сарын 25-ны өдөр УОК, УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн.
Спорт

ОЮУТНЫ СПОРТ НОМТОЙ БОЛЛОО
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон үеэд Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан "МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ" номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв.
Спорт

Улсын баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулахад хүрвэл ямар хувилбараар хийх тухай хэлэлцжээ
Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооны Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо эхний хурлаа хийж Онцгой нөхцөл байдлын үед Үндэсний баяр наадмыг хэрхэн тэмдэглэх, үзэгчгүй зохион байгуулах тохиолдолд ямар хувилбараар хийх талаар хэлэлцлээ. Мөн Бүрэлдэхүүний өөрчлөлт, төсвийн төслийг нэгтгэж, зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар танилцуулга хийсэн байна.
Спорт

АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН VI НААДАМ ТАЙЛАНД УЛСАД БОЛНО
Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-өөс "Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-ыг 2021 онд Тайланд улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уг наадмыг зохион байгуулах тухай гэрээг 04 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар үзэглэсэн байна.
Спорт

"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДАМ 07.23-НЫ ӨДӨР ХӨШГӨӨ НЭЭНЭ
Олон улсын олимпийн хороо, Япон улсын засгийн газар, Токио хотын удирдлага, "Токио-2020" Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос хуралдаж, "Токио-2020" Олимпийн наадмыг 2021.07.23-08.08-ны өдрүүдэд, Паралимпийн наадмыг 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Спорт

Олимпийг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг гаргалаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй шинэ короновирус буюу “Covid 19”ийн халдварын тархалт болон дэлхий дахинд үүсээд буй аюултай нөхцөл байдлыг харгалзан үзэж Олимпийн хөдөлгөөнд оролцож буй бүх талууд тэр дундаа шилдэг тамирчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлагын хүрээнд Олон улсын олимпийн хороо болон “Токио-2020” зуны олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны 7 дугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпийн наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.
Спорт

ТАЖИКСТАН БОЛОН ЯПОНЫ ЭСРЭГ ХИЙХ ТОГЛОЛТУУД ХОЙШЛОГДОО
Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг ОУХБХ ( FIFA )-аас гаргасан хуваарийн дагуу 3-р сарын 26-ны өдөр Тажикстан улсын эсрэг тоглох байсан. Мөн тус тоглолтоос 5 хоногийн дараа Дэлхийн шилдэг багуудын нэг Япон улсын шигшээ манай улсад зочлон тоглох байлаа.
Спорт

“Токио – 2020” Олимпийн наадмын эрх олгох зарим тэмцээнүүд цуцлагдаж байна
Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүн Дик Паунд өнгөрсөн 26-ны өдөр “AP” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагаар “ОУОХ нь “Ковид-19”-ийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан, “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах нь эрсдэлтэй гэж үзвэл олимпийн наадмыг цуцалж болзошгүй бөгөөд, Олимпийн наадмыг хэвийн зохион байгуулах эсвэл цуцлах зэрэг асуудлыг ирэх 5 дугаар сард багтаан шийдэх ёстой” хэмээн мэдэгдсэн билээ.
Спорт

МХБХ дотоодын бүхий л тэмцээнүүдээ түр зогсоолоо
2020 оны 02 сарын 20-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 03 сарын 02-ны өдрийг хүртэлх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 03 сарын 30-ны өдөр хүртэл сунгах тогтоол гарсны дагуу МХБХ-ноос зохион байгуулдаг дотоодын бүхий л тэмцээнүүд түр зогсох болсныг мэдэгдэж байна.
Спорт

ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭН КЫРГЫЗСТАНД ШИЛЖЛЭЭ
Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Азийн орнуудын тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох байсан ч ДБНХ-ноос тэмцээнийг албан ёсоор цуцаллаа. Олимпийн эрхийн тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, БНСУ, Казахстан, Узбекистан улс нэрээ дэвшүүлсэн ч Кыргызстаныг сонгожээ. Тэмцээн хуваарийн дагуу тус улсын нийслэл Бишкект зохион байгуулагдана.
Спорт
































