Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ОРОН НУТГИЙН ГИШҮҮН ХОЛБООДЫН ДУНДАХ СУРГАЛТ БОЛЛОО
"Орон нутгийн гишүүн холбоодын чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалт өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаанбаатар сити зочид буудлын хурлын танхимд амжилттай боллоо. Орон нутгийн гишүүн холбоод болон клубүүдийн дасгалжуулагч, менежер, тэргүүнүүдийн дунд болж буй уг сургалтыг АХБХ-ны зөвлөх Даниел Флетчер, АХБХ-ны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Сонам Жигмигийн хамтаар удирдан явуулсан юм.
Спорт

ДЭЛХИЙН ЦОМД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД ЯКУТЫГ ЗОРИВ
Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутад болно. 46 дахь удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр эх орноосоо мордов.
Спорт

ШИГШЭЭ БАГУУД УРД ХӨРШИД БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА
Герман мэргэжилтэн Майкл Вайссаар ахлуулсан Үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багууд энэ сарын 2-ны өдөр хилийн дээс алхаж урд хөрш БНХАУ-ын зорьсон билээ. Тэдний хувьд БНХАУ-ын Кумминг хотноо бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа бөгөөд энэ сарын 16-ны өдөр эх орондоо эргэн ирэх юм.
Спорт

МОНГОЛЫН 10 БӨХ ЯКУТЫН ДЭВЖЭЭНД ЗОДОГЛОНО
ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Сахад болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Н.Наранхүү, 61 кг-д Э.Төгсжаргал, Б.Мөнхзориг, 65 кг-д Д.Тэнгис, О.Сүлдхүү, 70 кг-д А.Дөлгөөн, Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ гэсэн 10 тамирчин, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор хүч үзэхээр болсон байна.
Спорт

"ТАЭКВОНДО ЭНХ ТАЙВАН НИЙГЭМЛЭГ"-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МҮОХ-НД ЗОЧИЛЛОО
Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг "Таэквондо энх тайван нийгэмлэг"-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шин Донг Юүн, БНСУ-ын Кёнгдунг их сургуулийн захирал Чүн Сүн Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Спорт

МАНАЙ ШИГШЭЭ БАГ ЭХНИЙ ХОЖЛОО АВЧЭЭ
Малайзын нийслэл Куала Лампур хотноо энэ сарын 01-ний өдөр эхэлсэн "Asian challenge cup” тэмцээнд оролцож буй Монголын шайбатай хоккейн эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо эзэн орны багтай хийж 9:5 харьцаатай ялалт байгуулжээ. Дараагийн тоглолтоо өнөөдөр 20:30 цагт Сингапуртай хийх юм байна.
Спорт

"Эрчим" баг цаашид тоглох боломжгүй боллоо
Ази тивийн аварга шалгаруулах “Азийн цом” буюу “AFC Cup” хөлбөмбөгийн тэмцээнд монгол улсыг төлөөлж “Эрчим” баг оролцож байгаа билээ. Тэдний энэ жилийн учраагаар БНАСАУ-ын “Риомион” клуб тодорчээ. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-ны 14.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд тоглох бол хариу тоглолт өчигдөр боллоо.
Спорт

ДЭЛХИЙН ЦОМД ЗОДОГЛОХ НАЙМАН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЛОО
Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдцгаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутын “Триумф” спорт ордонд болно. 46 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг болон шилдэг найман багийн бүрэлдэхүүн албан ёсоор тодроод байна. Хамгийн сүүлд зохион байгуулагч орон Оросууд бүрэлдэхүүнээ зарласнаар ирц бүрдлээ.
Спорт

ДЭЛХИЙН ОЮУТНЫ ӨВЛИЙН УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЛЭЭ
ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны 03 дугаар сарын 02-12-нд Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам спортын 11 төрөлд болж 60 орны 3500 гаруй төлөөлөгчид оролцоно. Манай улсаас цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хангаад байна.
Спорт

“Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаан Бөхийн өргөөнд болно
“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн эхний барилдаан болох “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019 оны гуравдугаар сарын 01-нд Бөхийн өргөөнд болно. Үүнд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүч үзэх юм.
Спорт

16 БОЛОН 19 ХҮРТЭЛХ НАСНЫ ЛИГИЙН ТОГЛОЛТУУД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд 16 болон 19 хүртэлх насны лигийн өрсөлдөөн эхлэлээ. Хоёр насны лигт тус бүр найман баг оролцож байгаа бөгөөд 250 гаруй тоглогч нийт 56 тоглолтын дараа аваргуудаа тодруулна. 2 сарын 25-ны өдрөөс 3 сарын 09-ийг хүртэл үргэлжлэх тэмцээний хүрээнд өдөрт 5-6 тоглолт МХБХ-ны Футзалын ордонд явагдах хуваарьтай байна.
Спорт

Л.ЭНХБААТАР "ОЛИМПИЙН АЛДАР" ОДОН ХҮРТЛЭЭ
Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч спортын мастер Л.Энхбаатарыг хүлээн авч уулзан, "Олимпийн алдар" одонг гардууллаа.
Спорт

ХӨЛБӨМБӨГИЙН АНГИД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын спортын төв сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Спортын Төв Ордонд боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтсайхан нар оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд МХБХ спортын төв сургуульд техник хэрэгсэл, бэлтгэлийн талбай зэргээр тусалж байх юм.
Спорт

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХНЫ БАХАРХЛЫН ӨДӨР
Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн 2018 оны 02-р сарын 14-ний хурлаар жил бүрийн 02-р сарын 19-ний өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. 2001 оны 02-р сарын 19-нд үндэсний шигшээ баг Бангладештай 2:2-оор тэнцэж, ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авсан энэ түүхэн өдөр “Шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэх болсон учиртай. Хоёр дахь удаагийн “Үндэсний шигшээ багийн өдөр” өнөөдөр 18:00 цагт UB Event hall-д болох юм байна.
Спорт






























