COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ

Хумхаа өвчин тараагч шумуул олширчээ
Европын 13 оронд денге буюу хумхаа өвчин тараагч шумуул эрс нэмэгдсэн байна. Тодруулбал Франц, Испани, Грек зэрэг орнуудад өвчин тараагч шумуул өмнөх жилүүдээс олширсон байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож буй. Цаг уурын өөрчлөлт эдгээр аюултай шумуулыг үржихэд хамгийн их нөлөөлсөн гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) мэдээллээ. Ирэх долдугаар сард "Парис 2024" наадам болох гэж байгаа тул албаны хүмүүс шумуулыг устгах, хянах ажиллагааг эхлүүлсэн. Мөн "ECDC"-гээс Европын орнууд руу аялах гэж буй жуулчин, оршин суугчдыг шумуулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг зөвлөсөн байна. Хамгийн эхэнд, ил задгай ус, аягтай ус зэрэг шумуул татагддаг, үрждэг хэсгүүдээс хол байж, ил тавихгүй байхыг сануулжээ.
Эрүүл мэнд

Арьс, махаар хооллогч нянгийн өвчлөл Японд ихэсчээ
Арьс, махаар хооллогч нянгаас үүсдэг үхлийн аюултай "стрептококкийн хорт шокийн хам шинж" гэх өвчлөл Японд хурдацтай тархаж байна. Энэ оны эхний хагаст бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх оны мөн үеэс давсан гэж Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэн Мягмар гаригт мэдэгдэв. Хам шинж нь "Streptococcus pyogenes" хэмээх нянгаар үүсгэгдсэн ба 977 тохиолдол бүртгэгдсэн. Ихэнх тохиолдолд улаан хоолой хүртэл "Streptococcus pyogenes" нян тархдаг. Хүндэрсэн тохиолдолд үе мөч үхжиж, эд эрхтний дутагдалд хүргэдэг.
Эрүүл мэнд









































