Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Сар шинийн бэлтгэлээ нэг дороос бүрэн базаах боломж
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх дэд хорооны III уулзалт боллоо
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Баасан гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Бага насныхан ханиалгахгүйгээр 2-3 хоногт хатгаа болж хүндэрч байна
Хүйтний улиралд томуугийн тархалт ихэсдэг. Гэвч энэ жил өмнөх онуудтай харьцуулахад томуугийн тархалт их байгаа бөгөөд мөн богино хугацаанд хатгаа болж хүндэрч байгааг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Мөн халдварын тархалт ихэсч байгаа учир анхан шатны эмнэлгүүдийг уртасгасан цагийн хуваариар ажиллуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс илүүтэй аль болох гэрээр эмчлэх арга зөвлөгөө өгөх зохицуулалтыг эрүүл мэндийн салбар хийж байна. Харамсалтай нь зохицуулалт хийж, зөвлөгөө өгсөн ч бодит нөхцөл байдал дээр бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хохирч, хүүхдийн өвчлөл огт буурахгүй байгаа гэх. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаар дүүргүүдийн өрхийн эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн тасгийн ачаалал болон ханиад томуугаар өвдсөн бага насныхан эмнэлгийн байгууллагад хэр их хандаж байгааг онцоллоо.
Эрүүл мэнд

Томуугийн тархалт АНХААРУУЛАХ түвшинд хүрлээ
Томуугийн дэгдэлт эрчимжиж эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж, нэмэлтээр ор дэлгэж байна. Гэсэн хэдий ч орны хүрэлцээ манай улсад тун тааруу тул зарим өвчтөнүүд өрхийн эмчийн хяналт нь дор гэрээр эмчлүүлж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт идэвхжилийн буюу шар түвшинд шилжээд байна. Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа аж. Мөн томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд буй.
Эрүүл мэнд

"Яаралтай тусламжийн тасагт удаан зогсох нь халдвар авах эрсдэлтэй"
-2023 оны томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхай багийг байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэсэн. ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, харьяа эмнэлгүүдээс нь 120 гаруй орыг татан авсан.
Эрүүл мэнд

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 90 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 90 жилийн ой тохиож байна. Анх 1933 онд “Улсын ариун цэвэр, Бактери шинжилгээний газар” буюу орос хэлээр САНБАК гэж товчлон нэрлэгддэг алба байгуулагдаж эхэлсэн нь одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв юм.
Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчний эдгэрэлт удаан байна
Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Эрүүл мэнд

ХӨСҮТ: ХДХВ/ДОХ-той холбоотой асуултад хариулах утас ажиллана
Дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нээс тэмдэглэж эхэлсэн. ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг энэ жил 35 дахь жилдээ "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин Монгол Улсын ХӨСҮТ-өөс харамсахгүйн төлөө хамтдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах тусгай 72779090 үйлчилгээний утас ажиллуулж байгаа аж.
Эрүүл мэнд

БНХАУ-д дэгдсэн хатгаатай холбоотойгоор ХӨСҮТ зөвлөмж гаргав
БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд хэсгийн бүс нутагт хүүхдүүдийн дунд уушгины хатгаа нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн. Үүний дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 22-нд нэмэлт тодруулгыг өгсөн. Ингэхдээ хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн. Мөн түүнчлэн улирлын чанартай үүсдэг бусад амьсгалын замын өвчлөлүүд, Covid-19 зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдварууд зэрэгцэж байгаа талаар мэдээлсэн юм.
Эрүүл мэнд

Сурвалжлага: Томуугийн өвчлөл 0-15 насныхан дунд эрс нэмэгджээ
Хүйтэн, сэрүүний улирал эхлэхээр эцэг эхчүүд, багш нарын гол дайсан ханиад, томуу болдог. Яаж ч урьдчилсан сэргийлсэн, хамгаалсан өвлийг ханиадгүй давна гэж бараг л байхгүй. Өнөөдөр ч “Эх нялхас”-ын хүлээн авах хэсэгт амны хаалттай, хий, хуурай ханиалгасан хүүхдүүдээр дүүрэн байна. Яаралтай тусламжийн хаалга руу хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүдийн цуваа өдөр бүр л тасрахгүй.
Эрүүл мэнд




































