Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Дубай турсан иргэдээ алтаар шагнана
Дубайн эрх баригчид хотынхоо иргэдээс турсан хүн бүрт жингээсээ хассан кг тутамд нь алт өгөхөөр амласан байна. Энэ сарын 19-нөөс наймдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх “Таны жин бол алт” гэсэн хөтөлбөрийн хүрээнд жингээ хассан иргэн бүрт хассан кг тутамд нь нэг грамм алт буюу ойролцоогоор 42 ам.доллар өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Эрүүл мэнд

Фүкүшимад ургасан мутант ногоонууд
Одоогоос хоёр жилийн өмнө цунами, газар хөдлөлтийн гамшгийн улмаас Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гэмтэл гарч, ойр хавьд нь цацраг туяа тархсан. Цөмийн цахилгаан станцын радиац ойр хавийн газар нутагтаа хэрхэн нөлөөлснийг Фукушима орчмын тариаланчид тарьсан хүнсний ногоогоороо харуулж байна.
Эрүүл мэнд

Амралтаас минь өмнө төрж л байвал хүү, охин нь хамаа алга
II Элизавета хэдий улсын эзэн, хатан хаан боловч гэр бүлдээ бол бусдын л адил ач гучаа үзэхийг хүсэн хүлээсэн эмээ нь. Гэвч хатан хааны хүсэн хүлээсэн гуч, ирээдүйд титмийг нь залгамжлах угсаа залгамжлагч нь төрөх хугацаа нь болчихоод байхад эхийнхээ хэвлийд бойжсоор л.
Эрүүл мэнд

22 хүүхэд үдийн хоолондоо хордож нас баржээ
Энэтхэгийн Бихар мужид 22 хүүхэд сургуулийнхаа үдийн хоолонд хордож нас бараад байна. Мөн 20 гаруй хүүхэд, тогооч нь өөрөө хордож, эмнэлэгт хүргэгдсэнээс одоо найман хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.
Хүүхдүүд үдийн хоолондоо будаа, улаан буудай, шар буурцаг, төмстэй хоол идсэн нь ийнхүү үхэлд хүргэсэн байна.
Эрүүл мэнд

Москвагийн гудамжинд машин живлээ
ОХУ-ын нийслэл Москва орчимд үргэлжлэн орсон борооны улмаас үер болж нийслэлийн баруун өмнөд район усанд автаж зарим газраа нэг ме?тр хэртэй ус урсч байна. Баруун өмнөд хэсгийн Боровскийн замд гэхэд л 50 метр өргөнтэй, 1,5 метр гүн ус туулж 100 гаруй метрийг хамарчээ.
Эрүүл мэнд

Японд хүүхдийнхээс илүү настнуудын живх гүйлгээтэй болно
Одоогоос 10 хүрэхгүй жилийн дараа буюу 2020 он гэхэд Японд хүүхдийнхээс илүүтэй настнуудад зориулсан живх гүйлгээтэй болно гэсэн судалгаа гарч. Хүн амын өсөлт нь буурсаар байгаа тус улсад 2060 он гэхэд хүн амын тоо нь 30 хувиар багасах гэнэ.
Эрүүл мэнд

Хотын гудамжаар зэрлэг гахай давхиад
Чехийн нийслэлийн цагдаа нар хотын гудамжаар давхиж, хотын төв дэх нэр хүндтэй Hilton зочид буудлын гаднах шилэн хоргыг хагалсан зэрлэг гахайг барих гэж багагүй цаг, хүч гаргажээ. Иргэдээс “шуурхай мэдээлийн утсанд” өгсөн мэдээллийн дагуу цагдаа нарыг очиход гахай Штавниц арлын тэндээс гарч Влатав голыг гатлаад Прага-10 дүүрэгт давхиж байж.
Эрүүл мэнд

Лондонгийн мэр Хитроугийн нисэх буудлыг буулгана гэнэ
Лондон хотын мэр Борис Жонсон Их Британийн Засгийн газарт хандаж Хитроугийн олон улсын нисэх буудлыг 15 тэрбум фунт стерлингээр худалдан авч орон сууцны шинэ хороолол барих санал тавьсан байна. Тэрээр “Энд бид лондонгийн 250 мянган иргэнд зориулсан орон сууцны шинэ хороолол барих болно” гэсэн байна.
Эрүүл мэнд

Польшид цус сорогчдын оршуулга олджээ
Польшийн Гливице хотын ойролцоо барилгын ажил хийж байсан ажилчид хэсэг араг яс олж археологчдыг дууджээ. Гэтэл хүмүүсийг оршуулахдаа толгойг нь тасдан хөлийнх нь тушаа тавьсан, заримынх нь аманд чулуу зуулгаж орхисон байж гэнэ. Судлаач мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол славяны орнуудад загалмайтны эрин үеийн эхээр цус сорогч гэсэн хүмүүсийг ингэж оршуулдаг байсан гэнэ.
Эрүүл мэнд

Эдвард Сноуденийг Нобелийн шагналд дэвшүүлжээ
Шведийн шинжлэх ухааны хааны академийн гишүүн, нийгмийн ухааны их сургуулийн профессор Эмео Стефан Сваллфорс Норвегийн Нобелийн хороонд зеахидал бичиж Эдвэрд Сноуденд Нобелийн энхтайвны шагнал олгохыг хүсчээ. Энэ талаар ВВС радио станц мэдээлсэн байна. Илгээлтэд “Өөрт нь аюултайгн мэдсээр байсна атлаа эр зориг гаргаж АНУ-аас явуулж байсан адаан хатгасан тагнах ажиллагааг илчилсэн” гээд “Сноудений эр зоригийн ачаар манай дэлхий улам сайн, улам аюулгүй боллоо” гэж профессор Сваллфорс тэмдэглэжээ.
Эрүүл мэнд

Жуулчилж яваад алуулж мэдэх цорын ганц газар бол Панмунжом
Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс умар зүгт 55 км зайтай орших Панмунжом тосгон бол Умард, Өмнөд хоёр улсын хил дээрх хүлээн зөвшөөрөгдсөн бүс. Энд 1953 онд хоёр орны энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэхдээ хоёр тал энх тайванд бүрэн хүрээгүй, өнөө хүртэл дайны байдалд байсаар, дайсагнасан хоёр талын дундах дөрвөн км өргөнтэй энэ бүсийг нэг сая гаруй хүн хамгаалсаар байгаа.
Эрүүл мэнд

ДЭЛХИЙН ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ АВЛИГА ӨГДӨГ
“ Transparency International” байгууллага нь “Дэлхийн авлигын хэмжүүр -2013” судалгааны үр дүнг өчигдөр олон нийтэд хүргэлээ. Судалгаанд 107 орны 114 мянган хүнээс асуулга авсан байна.
Асуулгад оролцсон хүмүүсийн 27 хувь нь сүүлийн нэг жилийн дотор төрийн болон олон нийтийн байгууллагуудтай ажиллахдаа хахууль өгч байсан гэсэн хариулт өгчээ.
Эрүүл мэнд

Британи эр оны шилдэг сарайн шагнал хүртлээ
Их британид жил бүр шалгаруулдаг шилдэг сарайгаар Уэльс дэх далайн түвшнээс дээш 228 метрийн өндөрт, байгалийн цэвэр бүтээлээр барьсан сарай шалгарсан байна. Алекс Холланд сарайнхаа дээврийг хуучин модон завиар хийж дотор нь хийн зуух, дуу намсгагч систем байрлуулж, эрчим хүчийг нь нарны зай, салхин сэнсээр хангахаар шийдвэрлэжээ.
Эрүүл мэнд

Охиныхоо оронд шалгалт өгөх гээд бүтэлгүйтжээ
52 настай франц эмэгтэй нарийн жинс өмд, спорт гутал өмсөөд охиныхоо оронд баклаврын шалгалт өгөх гэж байгаад илэрч баригджээ. Шалтгалтын танхимаас түүнийг цагдаа нар хөөж гаргаад зогсохгүй одоо түүнийг залилан мэхэлснийх нь төлөө гурван жил шоронд хоригдох, 11 мянган доллараар торгуулах шийтгэл хүлээж байна.
Эрүүл мэнд

Шашны хэнээрхлийн гай
Нигери улсад үйл ажиллагаа явуулдаг лалын шашны хэт явцуу үзэлт “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дээрэмчид тус улсын Йобе мужийн Мамудо хотын дотуур байртай сургууль руу дайрч аймшигт харгислал үйлджээ. Гэмт этгээдүүд сургууль болон сурагчдын дотуур байрыг шатаагаад гарч ирсэн хүүхэд болгоныг буудсан байна. Үүнээс болж 42 хүн амиа алдсанаас дийлэнх нь ямар ч гэм зэмгүй хүүхэд байсныг “Франс Пресс” агентлаг мэдээлэв.
Эрүүл мэнд





























