Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Елизавет II төр бариад 60 жил болжээ
Их британид өнөөдөр Елизавет II төр барьсны 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэр 1953 оны зургадугаар сарын 2-нд хатан хааны титэм өмсч, төр жолоодож эхэлжээ. Түүний төр барьсны энэ тэгш ой өнөөдөр гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийн явцуухан хүрээнд Виндзорын шилтгээнд болох юм байна.
Эрүүл мэнд

В.Путины ил болоогүй гавьяа
Германы Дрезден хотынхны өнөө ч ярьсаар байдаг нэгэн түүх. Берлиний ханыг нурааж хүйтэн дайн төгсгөл болж, хоёр Герман нэгдэх эхлэл тавигдсан тэр нэг өдөр 5000 хүн тагнуулын албаны байр руу жагсаад иржээ. Тэнд мэдээж ардчилсан Германы хамаг л тагнуулын нэрсээс эхлээд тайлан мэдээ бүх зүйл байжээ.
Эрүүл мэнд

1-ний шөнө дэлхийн дэргэдүүр том сүүлт од өнгөрнө
Зургадугаар сарын 1-ний бямба гарагийн шөнө манай дэлхийн дэргэдүүр 5,8 сая км-ийн зайтайгаар асар том сүүлт од нисч өнгөрөх юм байна. “Хатан хаан Елизавета II” хөлөг онгоцноос ес дахин том 1998QE2 гэдэг энэ сүүлт одыг эрдэмтэд 1998 оны наймдугаар сард нээжээ. 2,7 км диаметртэй энэ сүүлт одыг 600 метрийн диаметртэй дагуул бас дагаж явдаг байна.
Эрүүл мэнд

Британи эр лотерейгоос 81 сая фунт стерлинг хожлоо
Их британийн нэгэн эр лотерейгоос 81 сая фунт стерлинг буюу 124 сая доллар хожсоныгоо авахаар ирлээ гэж Daily Telegraph сонин мэдээлсэн байна. Сугалаанд түүний хожсоныг баталгаажуулж шагналыг нь өгөх болсон гэсэн ч нэрийг нь зарлаагүй байна.
Эрүүл мэнд

Опра Уинфри Харвардын доктор боллоо
Опра Уинфри Харвардын их сургуулийн хүндэт доктор болжээ. Миссиссипигийн хөдөөгийн фермийн ядуу охин тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн алдартай сэтгүүлч болсон нь Америкийн гайхамшигтай түүхийн нэг хэмээн түүнд хүндэт докторын зэрэг олгосон профессор Хенри Луй Гейтс үнэлжээ.
Эрүүл мэнд

Сирийн ерөнхийлөгч Израилийг заналхийлжээ
Сирийн ерөнхийлөгч Башар Асад Израилын талд хандаж, дахиад Сирийн нутагт агаараас дайрах л юм бол шийдвэртэй хариу цохилт өгөх болно гэж заналхийллээ. Тэрээр Ливаны “Манар” телевизэд өгсөн ярилцлагадаа израилын тал руу, ялангуяа Голаны өндөрлөг рүү цэрэглэн дайрах фронт нээх гэсэн ард түмний эрмэлзэл улам хүчирхэгжиж байна гэж хэлсэн байна.
Эрүүл мэнд
ДЭЭРМИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД ГАЛ ЗОГСООХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
Гэмт хэргийн гаралт хяналтаас гараад ирэхээр том жижиг гэлтгүй улс оронд хүний санаанд багтамгүй олон үзэгдэл гардаг. Наад зах нь гэмт хэрэгтнүүд бүлэглэл болон энд тэнд нэгдээд бүгд тусгаар улс шиг болж хоорондоо газар нутаг булаацалдан дайтаж аймшигтай гэмт хэрэг үйлдэж эхэлдэг. Үүний жишээ нь Гондурас улс. НҮБ-аас гаргасан статистик мэдээнээс үзвэл энэ оронд өдөр болгон 20 гаруй хүн хүчирхийлэлд өртөн амиа алддаг аж.
Эрүүл мэнд

50 хувийн эрсдэлтэй эрүү багасгах мэс засал Солонгост дэлгэрч байна
Гоо сайхны мэс засалд нийтээрээ дурладгаараа алдартай Өмнөд Солонгост эрүүний яс багасгах хагалгаа түгээмэл болж эхэлжээ. Өмнө нь зөвхөн эмчилгээний зорилгоор хийдэг байсан энэ мэс заслыг өдгөө гоо сайхны зорилгоор жижигхэн нүүртэй болох гэж хийлгэдэг болоод байгаа юм.
Эрүүл мэнд

Сиднейн гол гүүрийг 80 жилийн дараа будах гэж байна
Сидней хотын бэлгэ тэмдэг болсон, манай гаригийн том гүүрийн нэг Харбоб-Брижийг 1932 онд нээснээс хойш нэг ч удаа засварлаж, будаагүй тул энэ жил шинээр будах болсон талаар Австралийн албаны эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн 80 жилд нэг км орчим урттай энэ гүүрийн ганц байгууламж багагүй зэвэрсэн болохоор цаашид хамгаалыхн тулд ийн будах гэж байгаа юм байна.
Эрүүл мэнд

БНАСАУ, Сөүлд энхийн хэлэлцээрийн санал тавилаа
Умард Солонгос энхийн хэлэлцээр хийе гэж Өмнөд Солонгосын талд санал болголоо. Тэд 1950-1953 оны Солонгосын дайны дараа хоёр талын гарын үсэг зурсан гал зогсоох хэлэлцээрийг өөрчилье гэсэн утгатай өгүүлэл эрх баригч намын төв хэвлэл “Нодон синмун” сонинд өнөөдөр нийтэлжээ. Өгүүлэлд гал зогсоох хэлэлцээр бол “дайны үеийн” зүйл болохоор өнөөдөр “бүрэн тайван байдал” тогтоох баталгаа болж чадахгүй байна.
Эрүүл мэнд

Бохирын хоолойд унасан хүүгийн бие сайжирчээ
Бохирын хоолойд бүтэн хоёр цаг байсны эцэст амьд мэнд үлдсэн хятад хүүгийн бие тогтворжиж сайжирсан тухай баяртай мэдээг албаныхан мэдээллээ. Одоогоор нэр нь тодорхойгүй ердөө эмчилж буй инкубаторынх нь дугаараар №59 хэмээн нэрлэж буй хүүг чухам ямар шалтгаанаар бохирын хоолойд орсон болохыг цагдаагийнхан шалгаж байгаа ч ганц бие, 22 настай ээж нь хүсээгүй хүүхдээ ийм аргаар хорвоогоос явуулахыг хүссэн бололтой.
Эрүүл мэнд

Б.Обама “баригдсан нь”
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Цагаан ордонд болсон нэгэн хүлээн авалтын үеэр цагаан цамцныхаа зах дээр уруулын будагны хээтэй гарч иржээ. Тэрээр гэртээ ороод эхнэр Мишельтэйгээ асуудал үүсгэхгүйн тулд уруулын будагны хэргийг олон нийтийн өмнө тайлбарласан нь илүү дээр гэж үзсэн бололтой.
Эрүүл мэнд

Венесуэльд АНУ-ын дипломатуудад халджээ
Венесуэль дэх АНУ-ын ЭСЯ-ны хоёр ажилтан Каракас хотын худалдааны төвд тансаг үйлчилглээний дэлгүүрийн ажилтантай маргалдах үеэрээ буудуулж шархадсан байна. Америкчуудтай маргалдсан эр уурандаа гар буу гарган нэгийнх нь гэдсэнд, нөгөөгийнх нь хөл рүү бууджээ хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. АНУ-ын цэргийн атташегийн туслах, өөр нэг ажилтан хоёрыг эмнэлэгт хүргээд буудсан этгээдийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа юм байна.
Эрүүл мэнд





























