Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Энэ жил бүх шатны сургуульд 708818 сурагч, оюутан суралцана

Өнөөдөр эхэлж байгаа 2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээний Ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64364 хүүхэд шинээр элсэн суралцана. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 1225 цэцэрлэгт 218 мянгыг нь л хүлээн авч байгаа нь өнгөрсөн оныхоос 11400-аар нэмэгдэж байна. Нийт цэцэрлэгүүдэд 6900, ерөнхий боловсролын сургуульд 28 800 багш ажиллана.
Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт элсэж I болон III дугаар курсээс мэргэжлээ сонгон суралцдаг тогтолцоонд бүрэн шилжинэ. Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжсэнээр оюутнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болох боломж бүрдэх юм.
Нийслэл Улаанбаатар хотноо 2012-2014 онд 29032 хүүхдийн хүчин чадалтай 61 сургуулийн, 9440 хүүхдийн хүчин чадалтай 94 цэцэрлэг, 2715 хүүхдийн хүчин чадалтай 26 дотуур байр, 28 спорт заал барьсан бол 2015 онд нийт 5690 суудал бүхий 14 сургууль, 5820 ор бүхий 47 цэцэрлэг, 2460 суудал, 1440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 920 ор бүхий 9 дотуур байр, 7 спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил явагдаж байгаа бол концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана.
Сурах бичгийн тухайд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I-IV ангид 33, VI-IX ангид 63, X-XII ангид 39 нэрийн нийт 135 сурах бичгийг хэрэглэхээр болсон. Нийтдээ 1.2 сая сурах бичиг хэвлэж, улсын хэмжээний бүх сургуульд хүргээд байна.
Бага ангийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй өгөх бол ахлах, дунд ангийн сурах бичгийн зах зээлийн дундаж үнэ 2600 төгрөг байна.

0 Сэтгэгдэл