Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Мэнэнгийн тал - Монголын сайхан орон
uneheer saihan tal shuu namar ochij uzsen gou gazar bna lee
Дорнод аймгийн нутагт Буйр нуураас баруун тийш 90 гаруй километр урт, 60 гаруй километр өргөн нутгийг эзлэн далайн төвшнөөс дээш 600 метрт орших Монгол орны хамгийн том тэгш тал юм. Бэлчээрийн ургамал, зээр, чоно болон ховор ан амьтадтай, дэлхий дээрхи байгалийн төрхөө хадгалан үлдсэн том талын нэг. Монгол орны зүүн хэсэгт Дарьгангын галт уулс бүхий талархаг бүсээс зүүн зүгт Халх гол, Хянганы нуруу хүртэл улсын зүүн хойд хил хүртэл тэгш уудам тал нутаг үргэлжилдэг.

Энэ уудам талыг Хэрлэнгийн хойт биеийн тал, Тамсагийн тал гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан үздэг. Хэрлэнгийн хойт талд Монголын хамгийн нам дор цэг оршдог. Эдгээр талууд нь Дорнод Монголын тал хэмээн нэрлэгддэг. Энэ тал нутгийн тухай яруу найрагч Б.Явуухулан “Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин, бууж үдлэх холоос айл нь харагдах нь хачин” гэж магтан биширсэн байдаг.

0 Сэтгэгдэл
2015.11.13