“Талх Чихэр” ХК-ийн Хуулийн зөвлөх И.Өлзийбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялаалаа
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дипломат албаны дээд цол хүртээлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
П.И. ЧАЙКОВСКИЙН НЭРЭМЖИТ МОСКВА ХОТЫН УЛСЫН КОНСЕРВАТОРТ МОРИН ХУУР БЭЛЭГЛЭЛЭЭ
Сирийн газрын тос олборлох салбарыг устгахаа зогсоохыг шаардав
НҮБ-ын дэргэдэх Арабын бүгд найрамдах Сири улсын байнгын төлөөлөгч Башар Жаафари нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд захидал явуулж АНУ тэргүүтэй цэргийн эвслийг Сирийн газрын тос олборлох салбар ба эдийн засгийн дэд бүтцэд агаараас цохилт өгөхөө нэн даруй зогсоохыг шаарджээ. Башар Жаафари захидалдаа “Газрын тос олборлох салбар ба дэд бүтцийн объектуудад санаатайгаар удаа дараа цохилт өгч байгаагийн улмаас Арабын бүгд найрамдах Сири улс нь Америкийн байгуулсан эвсэлд багтдаг улсуудаас учруулсан хохирлын нөхөн төлбөр шаардах эрхийг өөртөө үлдээж байна. Ийм нөхөн төлбөр шаардах эрхийг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулсан байдаг. Арабын бүгд найрамдах Сири улс нь эдгээр улсад хандан Сирийн ард түмний нөөц боломжийг устган хямралыг уртасгаж, улс орныг сэргээх ажлыг удаашруулж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг уриалж байна ” гэжээ. Башар Жаафари нь энэ оны наймдугаар сард Америк тэргүүтэй эвслийн орнуудын цэргийн нисэх хүчин “Лалын улс”-ын алан хядагчид ашиглаж магадгүй гэсэн шалтгаанаар газрын тос, шатдаг хий олборлох салбарын объектуудыг устгасны улмаас Сири хоёр тэрбум гаруй ам.долларын хохирол амссан гэж мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл