Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Гандантэгчинлэн хийд: Цагаан сарын шинийн нэгэн ирэх сарын 27-нд тохионо
Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдээс сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27 буюу даваа гарагт тохионо хэмээн мэдээлж зурхайчдын маргаанд цэг тавилаа. Ингэснээр бичин жилийн өвлийн адаг сарын битүүн хоёрдугаар сарын 26-ны өдөр таарч байна.

Мичин жилийн өвлийн дунд сар илүү болж, өдрийн зөрүү нь тахиа жил рүү шилжиж, ийнхүү хоёрдугаар сарын төгсгөлд Цагаан сар болно гэж зурхайд буужээ.
Удахгүй гарах тахиа жилийн тухайд налгар сайхан жил байхыг ч Төв Гандантэгчинлэн хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Амгалан тайлбарлав.  Тэрээр “Монгол Улс төр нь хүлээн зөвшөөрсөн шашин, зурхайн тоололтой. Төгсбуянтын зурхайг монголчууд өөрсдөө зохиож, цаг тооллогоо зурдаг. Тиймээс түүхэн тэмдэглэлт өдөр, уул, хайрханаа тахих өдрөө ч зурхайтайгаа уялдуулан тодорхойлдог. Төр уул, усаа аргадах тахилгаа Төгсбуянтын зурхайг харж, товлодог. Зурхайч Л.Тэрбишийн зурхай, жилийн тодорхойлолт ч Төв Гандантэгчинлэн хийдтэй уялддаг. Бусад зурхайчид бол монгол бичгээр бичигдсэн урд зүгийн газар тариалангаа харж, бичсэн зурхайг хуулж, ярьж байна. Төв гандангийн баримталдаг зурхайг буруутгах гэж буй бол үндэслэлтэй ярих хэрэгтэй” хэмээлээ.

Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайн ёсыг төр засаг хүлээн зөвшөөрч үүгээр явах тул иргэдийг ч гэсэн төөрөгдөлд орохгүй байхыг уг мэдэгдлээр сануулсан юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан