Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа “Өв соёлын голомт” төслийн Хар толгой болон Ингэт толгойн судалгааг “Оны шилдэг” археологийн судалгаагаар нэрлэлээ “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэлэлцлээ Шинэ жилийн баярыг угтан Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ХАРААТ БУС ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ  ХҮСЭЛТЭЙ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА. "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" СЭДЭВТ МАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Завхан аймгийн говийн болон хойд сумдад цас их, өвөлжилт хүндэрч эхэлжээ Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ
Муслимуудаас илүү буу барьсан хүүхдүүд америкчуудыг хөнөөж байна

Д.Трамп улсынхаа иргэдийг лалын хэт даврагсдын аюулаас хамгаалах зорилгоор нэр бүхий долоон улсын иргэдэд виз олгохоос татгалзсан боловч баримт өөр зүйл өгүүлж байна.

2016 оны есдүгээр сарын байдлаар гаргасан судалгаагаар хоригт багтсан долоон орны иргэдээс террорист халдлага үйлдэж, хүний аминд хүрсэн тохиолдол алга байна. Харин АНУ-ыг цочирдуулсан, олон арван хүний аминд хүрсэн халдлага нь исламын жихад үзлийн нэрийг барьсан Америкийн өөрсдийнх нь иргэдийн үйлдсэн гэмт хэргүүд байсан юм. Сан Бернардино, Орландо, Бостон, Нью-Йоркт гарсан халдлагыг үйлдэгчид нэг бол Америкийн нутаг дэвсгэрт төрсөн, эсвэл олон арван жилийн өмнө АНУ-ын иргэн болсон хүмүүс байв.

Америкт гарсан хэргүүдийг жагсаавал Исламын хэт үзэлтэй цагаач иргэдийн гарт амиа алдсан хүний тоо хоёр байхад америкчууд өөрсдөө галт зэвсгээр хөнөөсөн хүний тоо 11 мянга давжээ. Хэт барууны эсвэл лалын радикал үзэлтэй террористууд АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэж байсан ч хохирогчдын тоо 10-аас хэтрэхгүй, мөн хэрэгтнүүдийн аль нь ч хоригт багтсан Иран, Ирак, Сири зэрэг орны иргэд биш байв. Харин түүнээс олон хүн буу барьсан хүүхдийн гарт амиа алджээ. Галт зэвсгийг хүссэн хүн нь эзэмшдэг АНУ-д хүүхэд буу алдсанаас болж жилдээ 21 хүн амиа алдаж байна гэсэн тоо гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан