ХӨСҮТ: Менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгдлээ
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, 5 байршилд авто замыг засаж шинэчилнэ
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
“Happy March” урамшуулал эхэллээ
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
ОУХМ Б.Бат-Эрдэнэ жин өгсөж барилдаад аваргаллаа
Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор ААН-үүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
Зэс алтны үнэ өссөн ч Оюу толгойн үйлдвэрлэл буурч байна
Уул уурхайн салбар сэргэж эхлээд буй. Учир нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсч байгаа билээ. Манай улсын ДНБ-ий 17 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн тооцоо өнгөрсөн онд гарсан. Ашигт малтмалын экспортын орлого жилд дунджаар 3.4-4.8 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалын экспортын орлого өнгөрсөн онд нэмэгдэв.
Тухайлбал, зэсийн баяжмалынх 1.6, нүүрснийх 973, алтных 750 сая ам.доллар болсон байна. Өнгөрсөн онд хайлуур жоншноос бусад ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Жишээ нь нүүрсний олборлолт 11.2 сая, зэсийн баямалынх 100 мянга, алтных 3.9 тонноор тус тус нэмэгджээ. Экспортыг нь аваад үзвэл алтных 7.9, нүүрснийх 12 сая тонноор нэмэгдсэн дүн гарав. Харин жоншны олборлолт буурч 201 мянган тонн боллоо. Энэ нь 2015 оныхоос 30 мянган тонноор бага байгаа юм.
Уул уурхайн салбарын өсөлтөд Оюу толгой чамгүй үүрэг гүйцэтгэдэг. Тус компани өнгөрсөн онд 189 мянган тонн цэвэр зэс агуулсан баяжмал, 347 мянган унци алт, 1282 мянган унци мөнгө үйлдвэрлэсэн байна. Харин энэ онд 160 мянган тонн цэвэр агуулсан баяжмал, 140 мянган унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөө бий. Үйлдвэрлэлийн хэмжээ ийнхүү багассан нь ил уурхайн хүдэр дэх зэс, алтны агууламж буурсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, зэсийн гарц 21.6, алтных 54.7 хувиар тус тус буурах нь. Оюу толгой энэ онд ил уурхайд 100, далд уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус хийхээр төлөвлөжээ. Иймд зэс, алт, мөнгөний агууламж өндөр хүдэртэй далд уурхайн анхны бүтээгдэхүүн 2020 оны дунд үеэс гарч эхлэх төлөв байна.
Уул уурхайн салбар сэргэж эхлээд буй. Учир нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсч байгаа билээ. Манай улсын ДНБ-ий 17 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн тооцоо өнгөрсөн онд гарсан. Ашигт малтмалын экспортын орлого жилд дунджаар 3.4-4.8 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалын экспортын орлого өнгөрсөн онд нэмэгдэв. Тухайлбал, зэсийн баяжмалынх 1.6, нүүрснийх 973, алтных 750 сая ам.доллар болсон байна. Өнгөрсөн онд хайлуур жоншноос бусад ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Жишээ нь нүүрсний олборлолт 11.2 сая, зэсийн баямалынх 100 мянга, алтных 3.9 тонноор тус тус нэмэгджээ. Экспортыг нь аваад үзвэл алтных 7.9, нүүрснийх 12 сая тонноор нэмэгдсэн дүн гарав. Харин жоншны олборлолт буурч 201 мянган тонн боллоо. Энэ нь 2015 оныхоос 30 мянган тонноор бага байгаа юм.

0 Сэтгэгдэл