Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Трамп, Ким Чен Ун хоёрын уулзах болзлыг АНУ зарлалаа
Америкийн  Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай зөвхөн Вашингтоны болзлыг Пеньян зөвшөөрсөн тохиолдолд л уулзана гэж АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Никки Хейли мэдэгджээ.

“Ким Чен Ун  ямар ч болзол тавьж болно. Гэхдээ бидний болзлыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бид түүнтэй уулзахгүй” гэж Хейли тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол БНАСАУ пуужингийн туршилт хийсээр байгаа нөхцөлд Вашингтон хэлэлцээрийн ширээнд суухгүй гэнэ. “Ерөнхийлөгч үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж НҮБ дэх АНУ-ын элчин сайд хэлжээ.

Үүний өмнө Трамп БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа  илэрхийлж “Хэрвээ боломжтой бол” гэсэн юм. Гэхдээ энэ талаар ямар нэг болзол тавьж байгаагаа хэлээгүй юм.

Өнгөрсөн ням гарагийн шөнө Пеньяаны  харвасан баллистик пуужин 800 км орчим нисээд Солонгосын хойгоос 400 км-ийн зайд далайд унасан юм. Цагаан ордон энэ тухайд “Энэ бол дэлхийн улс орнуудыг Умард Солонгосын эсрэг хатуу хориг тавихыг уриалсан сүүлийн өдөөн хагалга” гэж нэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
зав орчуулаачээ мэдлэгтэй хүн олдохгүй байна уу
Хамгийн их уншсан