96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Налайхын уурхайн лицензийг цэгцэлж, нүүрс олборлох амуудыг хаана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Налайх дүүрэгт ажиллалаа.
УУХҮ-ийн сайдыг тус дүүрэгт очих үеэр
Налайхын нүүрсний бичил уурхайн 135 метрийн гүнд нуралт болж дөрвөн хүн 04:00 цагийн үед нүүрсэнд дарагдсан осол өчигдөр гарсан билээ. Тухайн өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тус дүүрэгт ажиллаж уурхайтай танилцсан байна.

Налайхын нүүрсний уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосноос хойш эмх замбараагүй олборлолт газар авч, олон цооног ухаж олборлолт явуулах болсон.
Ингээд уурхай хаагдсанаас хойш 22 жилийн хугацаанд нийтдээ 240 орчим хүн нас барж, 735 хүн хүнд бэртэж гэмтжээ.
Үүнээс гадна хууль бус олборлолтоос үүдэж тус дүүргийн байгаль орчин ихээр сүйтгэгджээ. Мөн уурхайн орчимд амьдардаг зарим айл өрхийн хашааны доогуур уурхайн цооног ухсаны улмаас газар цөмөрч, цуурсан тохиолдол гараад байгаа.
Мэргэжлийн байгууллагууд Налайхын уурхайн 335.2 га талбайд байгаль орчны үнэлгээ хийсэн байдаг. Уг талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд 1 тэрбум 135 сая төгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 7 тэрбум төгрөг тус тус шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.

Одоогоор Налайхын нүүрсний ордод 111 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа юм. Үүний 75 нь ашиглалтынх. Үлдсэн 36 нь хайгуулын тусгай зөвшөөрөл. Тэгвэл өнөөдрийн байдлаар 100 аман дээр 1000 орчим хүн хувиараа нүүрс олборлож байгаа аж.
Д.Сумъяабазар сайд “Хүний амьнаас илүү зүйл гэж байх учиргүй. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Иймд суурьшлын бүсээс үйлдвэрийн бүсийг гаргах талаар УУХҮЯ, НЗДТГ хамтран ажиллана. Налайх дүүрэгт олгогдсон энэ олон лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг цэгцлэж, хариуцлагатай болгохоор төрийн байгууллагууд уялдаатай ажиллах ёстой. Хэрвээ шаардлага тавиад засагдахгүй бол лицензийг нь түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэлх арга хэмжээ авч ажиллана. Шаардлагатай бол хууль журмандаа өөрчлөлт оруулах болно” хэмээн мэдэгджээ.
Ингээд Налайхын нүүрсний уурхайг цаашид хэрхэх талаар судалж асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан байна.

0 Сэтгэгдэл