Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Клиникийн II чинь Эмнэлэг юм уу, шорон юм уу
-Гэмт хэрэг хийсэн албан тушаалтан бүрийн тухалдаг газар нь клиникийн II эмнэлэг-

Өнөөгийн клиникийн хоёрдугаар эмнэлэг чинь хуучин цагт ямар сүрхий юм байв даа. “Сайд нарын – II” нэртэй  дарга мяндагтнууд эмчлүүлдэг, хамгийн сайн тоног төхөөрөмжтэй мундаг эмнэлэг байлаа. Ардчилсан хувьсгал дөнгөж эхэлж байхад, өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр эмнэлгээс нэвтрүүлэг хийгээд л “Дарга нар ийм тусгай хангамжтай, бусад эмнэлүүдэд байхгүй аппарат хэрэгсэлтэй, ийм л тусгай хангамжийг халах гэсэн юм” гээд ярьж байхад л ямра эмнэлэг болохыг нь дөнгөж мэдэж авч байлаа шүү дээ. Бусдаар бол эгэл ардууд энэ эмнэлгийн хашаанд нь ч орох эрхгүй байсан даа.

Сайд дарга нар өвдөхөөрөө эмчлүүлдэг, ядрахаараа хэвтэж сувилуулдаг  ийм л нэг тансаг, үүдэндээ тусгай хамгаалалттай эмнэлэг байлаа.
Одоо тэгсэн чинь урьдчилан хорих төв Ганц худаг, 461 дүгээр ангийн эмнэлэг болсон юм уу, эсвэл бүр өөрөө урьдчилан хорих төв, шорон болсон юм уу бүү мэд.

2008 оны сонгуулийн дараа болсон эмх замбараагүй байдлыг далимдуулан хүн алах сургууль хийсэн хошууч генерал асан Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн удирдлагууд  энд л тааваараа хэвтэн “хоригдож” байлаа. Чухамдаа харьцуулж бодвол тавын таван хүний амь хөнөөсөн тэр дөрвөөс багахан, зүгээр нэг хулгай, дээрэм хийсэн хүмүүс Ганц худагт хоригдож байхад тэр дөрөв тэр эмнэлэгт  л тарвалзаж байсан.

Одоо албан тушаалаа урвуулан ашиглаж улсад ихээхэн хохирол учруулсан хэргийн улмаас 2,6 жилийн ял сонсоод байгаа экс ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гэдэг хүн бас л энд “хоригдож” байна. Өчигдөрхөн МАХН-ын хөдөө орон нутгаас ирсэн албан тушаалтнууд, идэвхтнүүд нь түүнийг эргэж очиж байна аа. Гэтэл Н.Энхбаяр гуай цонхны цаанаас хоёр гар даллан мэндчилж, залбирч байх юм. Юун өдөрт 500 грамм жин хасаад үхлүүт байгаа хүн.

Та бидний заримын маань эцэг эх, төрөл садан хааяа чилээрхэж эмнэлэгт хэвтэх нь бий. Хүндээр өвддөг тохиолдол ч бий. Гэтэл өвчинд баригдсан хүн маань ингэж цонхоор хараад тарган цатгалан, инээгээд зогсч байдаг бил үү.
Ер нь томоохон алба хашиж байгаад гэмт хэрэгт холбогдсон хүмүүс бараг л сэжиглэгдэж эхлэхээсээ л бие нь муудаад, энэ эмнэлгийг барааддаг. За тэгээд баривчилж саатуулангуут л хамаг бие нь авах юмгүй, ёстой л нөгөө “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлт баяны хэлдэгчлэн инээхээс бусад бүх өвчин тусаад, урьдчилан хорих төв “Ганц худаг”-т нэг ч хонолгүй клиникийн хоёрдугаар эмнэлгийг зорьдог болсон нь нууц биш. Ажил албаа хийгээд, цалингаа аваад, гэмт үйлдэл хийгээд явж байхдаа зүв зүгээр л байсан атлаа хэрэг бишдээд ирэхээр л хамаг бие нь муудаад өнөө маргаашаа хүлээсэн хүн болдог, эмч нар ч “за даа, энэ хүн ч удахгүй болсон хүн байна даа, хоёрдугаар эмнэлэгт л хэвтүүлэхгүй бол хоногоо хүлээж байна” гэх нь халгүй онош тогтоодог.
Ингээд л тэнд сайн хоол зөөлгөж идээд, тэнхрүүлэх эм тариа хийлгээд, утсаар хань хамсаатантайгаа ярьж хөөрөөд, заавар зөвлөгөө өгөөд байж байдаг ямар тогтолцоо гээч бий болчихов оо.

Ч.Амарболд тэргүүтэн тэндээс үүрэг даалгавар өгөөд л ....”Цагдаагийн ар гэрийнхний холбоо” ч бил үү, юу ч билээ хэдэн нөхрийг өдөр өнжүүлэхгүй хэвлэлийн хурал хийлгэж, үгийг нь зааж өгөөд, ард түмэн, хохирогсдын ар гэрийнхнээр тохуу хийгээд  тарвалзаж байдаг байсан.
Н.Энхбаяр өнөөдөр өвдсөн нэрийн дор “Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга” гэсэн алдар зүүчихээд намын ажлаа хийгээд, чиглэл заавар өгөөд хэвтэж байдаг.

Төр засаг, ард түмнийхээ өмнө буруу хэрэг хийсэн гэмт хэрэгтнүүдийг сувилдаг энэ эмнэлгийн “Клиникийн хоёрдугаар эмнэлэг” гэсэн сайхан нэрийг нь “Урьдчилан хорих төв”, “Шорон”, бүр ядахад “Шоронгийн эмнэлэг”   гээд өөрчилчихвөл яасан юм бэ.
0 Сэтгэгдэл
Энэ Энхбаяр гэж яасан ямбалж ханадаггүй юм бэвОдоо боллоо шүү дээ. Шорондоо очооч дээ
Наад Энхбаяраа очих газар луу нь явуулаа одоо ямбалж боллоо хорих газраа очиж ямбаа эдэлсэн дээр дээ эмнэлэгийн орыг суллаж огсон дээр гэж бодож байна бие муу эмнэлэгт хэвтэх хумуус ор хулээгээд байж байна ороо суллаж огооч ээ
нээрээ завхарсан юм аа. Одоо боливол таарна. Энхбаярыг одоо шорон руу нь явуулах болоогүй юу.
Энэ Энхбаяр гуайг эмнэлэгээс гаргаж байх газар нь очуул даа энэ газар чинь эмнэлэг биз дээ шоронгийн эмнэлэгтээ очиж хэвтсэн дээр дээ бусад эрх чолоотэй хумуус нь эмнэлэгт хэвтмээр байна даа
Хамгийн их уншсан