Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
72 настай өвөөгөө эмэгтэй хувцасны модель болгожээ

Хятдад онлайн худалдаа хийдэг нэгэн эмэгтэй өвөөгөө эмэгтэй хувцасны модель болгоод өндөр амжилтад хүрчээ. Хятадын төв Хунан мужид насаараа будаа тарьж амьдарсан Лиу Цианпин өдгөө 72 настай ч ач охиныхоо ажилд тус нэмэр болохын тулд хувцас загварт хүч үзэхээс татгалзаагүй гэнэ. 170 см өндөртэй атлаа 49 килограмм жинтэй Лиу өвөөд орчин үеийн охид хүүхнүүдийн хувцас тун эвтэйхэн таарчихдаг ажээ. Түүний ач охин Лу Тин хувцасны онлайн захиалгат худалдаа эрхэлдэг боловч хувцыг нь өмсөх модель байхгүйгээс төдий л амжилтад хүрэхгүй байжээ. Тиймээс жижиг бизнесээ мөнгө зарахгүйгээр хэрхэн сурталчлах талаар бодоод өвөөгөө модель болгохоор шийджээ. Өвгөн ч энэ саналд дургүйцээгүй бөгөөд төд удалгүй, өвөө ач охин хоёрын хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, ганцхан сарын дотор орлого нь дөрөв дахин нэмэгдсэн байна. Хамгийн сонирхолтой нь, өвөө нь өмсөх хувцсаа зөвхөн өөрөө сонгодог бөгөөд алийг нь юутай хослуулахаа маш мэдрэмжтэй сонгож чаддаг нь түүний зургуудаас илхэн харагдаж байгаа юм. Ийнхүү 72 настай моделийн зураг зөвхөн тэдний өөрийнх нь сайтаар зогсохгүй, Хятадын нийгмийн сүлжээ сайтуудаар хурдан тархаж, Лиу Цианпин өвөө залуусын дунд од болоод байгаа гэнэ. Түүний загварын мэдрэмж, хувцаслалт, зураг авахуулсан байдал зэрэг нь олон нийтэд үнэлэгдэж, телевиз сонин хэвлэлээр зургийг нь олонтаа нийтлэх болжээ.




0 Сэтгэгдэл
aldiin bna hahaha
Хамгийн их уншсан