Шинэ мэдээ
Цөөн үгээр
  • “Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор зохион байгуулагдаж буй сарын аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган”-ыг хөдөлмөр нийгмийн 3 тал хамтран зохион байгуулж байна. Чуулган 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 10 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны Хурлын танхимд болно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийн ”Солонгон бийрийн аялгуу” үзэсгэлэн 2013 оны 05-р сарын 08-ны 18 цагт Сөүлийн гудамж Төв ХААН Банкинд байрлах Монголын Урлагийн зөвлөлийн ”Улаан гэр” галерейд нээгдэнэ. Үзэсгэлэн 2013.05.11-ийг хүртэл Лхагва-Бямба гаригт 9:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй олон нийтэд нээлттэй байна.
  • Өнөөдөр/2013,05,08/ дэлхийн боловсролын үрийг Монголынхоо хөрсөнд суулгах түүхэн үйл явдлын гэрч болно бид :) БШУЯ-ны 401 тоотод яг 16:00 цагт Боловсрол, шинжлэх ухааны яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол-Германы Хамтарсан дээд сургуулийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Герман Монголын хамтарсан технологийн сургууль ирэх намар элсэлтээ авч эхэлнэ.
  • Маргааш буюу 5 дугаар сарын 08-ны өдрийн 9.00-12.00 цагт Улаанбаатар хот дахь Гаалийн Газрын хурлын танхимд Гааль, Бизнесийн Түншлэлийн Зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдана. Уулзалтын үеэр ГЕГ, МҮХАҮТ хооронд хамтран ажиллах санамж бичиг үзэглэх бөгөөд энэхүү арга хэмжээнд Ч. Сайханбилэг, Ч. Улаан нар оролцоно. Харилцах: Д.Адъяасүрэн 91919396
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүлэх тухайгаа мэдээлэл хийнэ. Оюутолгойн гэрээний хэлэлцээрийг олон нийтэд ил тод болгох ёстой гэж тэрбээр үзжээ. 11.00 цагт Төрийн ордонд, ажлын өрөөндөө мэдээлэл өгөх юм байна.
  • НЗДТГ-аас маргааш буюу 05 сарын 08-ны 11 цагаас энэ онд Улаанбаатар хотод хийгдэх зам засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно.
  • 17.45 Ажлын хэсгийн дарга нар “Ашигт малтмалын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан болон бусад асуудал”-аар хэвлэлийн бага хурал хийнэ. ХЭЗТЯ, ХЭЗХАХЯ-ны төлөөлөгчид оролцоно. /Гадаад харилцааны яам/
  • 17.30 Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Гадаад харилцааны сайд Л.Болдоос ярилцлага авч болно. /Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхим/
  • 11.00 Гадаад харилцааны сайд Л.Болд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ.
  • 9.00 цагт Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II дугаар хуралдаанд мэндчилгээ дэвшүүлнэ. /Төрийн ордон, хурлын „Б“ заал/
  • 2013 оны 05 сарын 08-ны 14.00 цагт Эх нялхас буюу ЭХЭМҮТ-д гэнэтийн шалгалт хийх гэж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар /бие даагч/-т олон эцэг эхчүүдээс эрүүл мэндийн байгууллага тэр дундаа хүүхдийн эмнэлгүүдэд хүнд суртал хавтгайрсан талаар мэдээлэл өгч байгаа юм. Мөн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй орчинд өвчтөнд үйлчилж чирэгдэл үүсгэж байгааг олон нийт засгийн газарт мэдэгдэх гэж байна. Монгол Улсын засгийн газрын 1111 төвд ч гомдол тасрахгүй ирж байгаа. Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр нар газар байдалтай нь танилцана. Тэд эмнэлгийн үүдэнд оочерлон суугаа иргэдтэй уулзаж, өвчтөн үзэж буй эмч нартай ч ярилцана. Үүнийхээ дараа ЭМЯ-нд үүрэг өгөх юм байна.
  • 12.00 цагаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс маргааш НИТХ-аар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлнэ. Хурал МН төвд болно.
  • Өнөөдөр 15.00 цагаас Эрчим хүчний яаман дээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй эрчим хүчний хэмнэлтийн асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолд Эрчимт хүчний сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон албаны бусад хүмүүс оролцоно. 62263044 88008516
  • Өнөөдөр 2015 ОНООС ХОЙШИХ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт болно. Энэхүү уулзалт Монгол дахь НҮБ-ын төв байр буюу Сүхбаатар дүүргийн хойно Герман элчингийн баруун талд болох юм.
  • Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 Иргэний хөдөлгөөнүүдээс АТГ-т тавьсан шаардлагынхаа талаар мэдээлэл хийнэ. 11.30 ИЗНН-ын гишүүд намаасаа гарах асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 Монголын геологич эмэгтэйчүүдийн клубээс хэвлэлийн бага хурал зарлалаа. 13.00 Зам тээврийн яам, УБТЗ-ын Удирдах газар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс хамтран “Төмөр замын гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-т зориулж мэдээлэл хийнэ.
  • Өнөөдөр 09-17 цагт МХЕГ-ын хурлын танхимд Авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралт, засварын аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналтын сургалт явуулах юм байна.
  • Өнөөдөр 16 цагт Гэр бүлийн үнэ цэнэ үндэсний хэлэлцүүлгийн бүсийн теле конференци Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд болно. Хүүхдийн төлөө үндэсний газар.
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийнэ. Энэхүү уулзалтаар “Эрх зүйн мэдээллийн баттай эх сурвалж”, “Эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд ярилцах юм байна. Арга хэмжээ 09:30 цагт эхэлнэ.
  • МЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал 20 дах жилдээ болж байгаа билээ. Энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулж байгаа “ЭВРИКА-2013” эрдэм шинжилгээний бага хурлын залуу багш, оюутны шилдэг бүтээлийг тодруулах, шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Их танхимд 10:00 цагаас болох юм.
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Италийн Бизнесийн Зөвлөл хамтран “Монгол Италийн бизнесийн форум”-ыг 5 дугаар сарын 7-ны өдрийн 10.30 цагт МҮХАҮТ-д зохион байгуулна. Харилцах утас 89099099
  • Өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын уулзалтын танхимд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нийг угтан зохион байгуулагдаж буй “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” сарын аяны талаарх мэдээллийг хүргэнэ. Харилцах утас: 98186787
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс маргааш буюу 2013 оны 4 дүгээр сарын 8-ны даваа гаригт 11 цагаас Хэвлэлийн бага хурал хийх тул эрхэм сэтгүүлч та бүхнийг Засгийн газрын XI байрны 514 тоотод хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 51-262752 дугаарын утсаар авна уу.
  • “ОХУ-Монгол”-ын бизнес форум 3 дугаар сарын 27 ний 10.00 цагт МҮХАҮТ-д болно. Форумд барилга, хөдөө аж ахуй, тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Новосибирск, Чита хот, Минск, Эрхүүгийн бизнес группынхэн оролцоно. Хэвлэл мэдээллийнхэн, бизнес эрхлэгч та бүхэн өргөнөөр оролцоно уу. Утас: 89099099
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны 12 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ.
  • Дугуйн парадын талаар маргааш 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд
  • 3-р сарын 27-ны өдөр Монголын төмөр зам Төрийн өмчит компани ”Шинэ төмөр зам” төслийн зөвлөхийн тендерүүдийг дараах цагт нээнэ. Техникийн зөвлөх 16 цагт, Санхүүгийн зөвлөх 15 цагт, Хуулийн зөвлөх 11 цагт нээнэ. Тендерийг олон улсад нээлттэй зарласан. Тендерийг нээх арга хэмжээ МТЗ ТӨХК-ийн төв байр буюу талбайн баруун талд байрлах FINANCE CENTER-ийн 9 давхарт болно.
  • Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Омогшин бадарна” тоглолт өнөөдөр 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно
  • Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй клубуудын аварга шалгаруулах “Хаврын нээлттэй” тэмцээн”Буян Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн VI-X байрын тоглолтууд, эмэгтэйчүүдийн III тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдана.
  • 12 цагт Байгаль орчны иргэний зөвлөлөөс Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолтоос үүдэн олон тооны мал үхсэн нь талаар мэдээлэл өгнө.
  • Их дээд сургуулиудын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт ХААИС-ийн Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн танхимд болно.
  • “Үйлдвэржилтийн шинэ эрин-үе, ханган нийлүүлэлт” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр, маргааш Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Үзэсгэлэнд Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд нийт 160 гаруй аж ахуй нэгж оролцох ажээ.
  • Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-тай хамтран “Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь” гэсэн сэдэвт тайланг 2013 онд гаргах юм байна. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн яамнаас дээрх сэдвийн хүрээнд өнөөдөр үндэсний хэлэлцүүлгийг Кемпинскид зохион байгуулахаар болжээ.
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 10.00 цагт Хан-Уул дүүргийн Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж, тус дүүргийн хөдөлмөр эрхлэлт, ажил олголт зэрэгтэй танилцах юм байна.
  • Өнөөдөр 15.30 цагт МҮЭСТО-нд дотоодын үйлдвэрлэгчид уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ зарах үзэсгэлэн худалдаа болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
  • Өнөөдөр өдрийн 14:00 цагт ДБЭТ-т Засгийн газрын 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах” ёслолын үйл ажиллагаа болно. Нийт 7 төрлөөр оны шилдэг тодруулах юм.
  • Өнөөдөр 10 цагаас Хан-Уул дүүргийн 6-р хороо, Яармагийн /Дэлгэрхангай/ худалдааны төвд хүнсний тухай хууль, Тамхины хяналтын тухай, Ажилласан жил, Тэтгэврийн даатгалийн шимтгэл нөхөн тооцох үйл ажиллагаа болон явуулийн лабораторийн үйл ажиллагааны талаар ”Төрийн үйлчилгээ иргэдэд” сэдэвт үйл явдал болно, мэдээлэл аваарай. Утас 88007070 Хорлоо
  • Галыг зохион байгуулалттайгаар гаргасан хэмээн үзэж буй Бааварын гэр бүлийнхэн 11.30 цагт ”Монгол ньюс” мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ.
  • 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цагаас МУБИС-ын төв байрны 201 тоотод УИХ-ын дэд дарга Л.Цог ”Байгалийн баялаг ба залуучууд” сэдвээр илтгэл тавина
  • Маргааш буюу 2013.03.20 12:00 Иргэний танхимд Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ.
  • Дэлхийн усны өдрийг тохиолдуулан 3 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд “Усны дэвшилтэт техник, технологи” сэдэвт үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Лавлах утас: 264627, 267545 Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
  • 2013.03.20-ны 13.00-17.00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд “Хатан Туул ба Нийслэлийн хувь заяа” нээлттэй хэлэлцүүлэг болно
  • 2013 оны 03 дугаар сарын 14-ний 12 цагаас Хан-Уул дүүргийн 8-р хороонд шинээр байгуулагдаж буй ”Иргэний танхим”-ын нээлт болно. Нээлтэд НИТХ-ын Төлөөлөгч Ц.Буяндалай, НИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин, Шууд Ардчилал хүрээлэнгийн тэргүүн А.Саруул, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч нар оролцоно. Сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ бэлтгэхийг урьж байна.
  • Өнөөдөр 11:30-аас Монгол ньюс мэдээллийн төвд Монголын Поккет бильярдны холбоо MCS компанитай хамтран удахгүй зохион байгуулах гэж буй “Пүүл лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Спортын сэтгүүлчдийг урьж байна. Холбогдох утас: 99085609
  • Маргааш буюу 2013.03.12 өдрийн 14 цагаас Г танхимд Дунд хугацааны хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжиж буй ”СУМ” хөтөлбөрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 4 яамны хамтарсан 28 ажлын хэсэг 21 аймагт ажиллаж байгаа юм. Холбогдох утас 260311
  • Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Налайх дүүрэгт энэ сарын 14-ний өдрийн 14:00 цагт хийхээр боллоо. Тус дүүрэгт орших тоосгоны үйлдвэр, нүүрсний уурхай нь оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болоод байгаа аж. Сайд эдгээр болон бусад тулгамдаж буй асуудлын талаар иргэдтэй нээлттэй ярилцах юм
  • Өнөөдөр/2013,03,04/ 10:00 цагт Чингэс зочид буудлын хоёрдугаар давхрын хурлын танхимд “Насан туршийн боловсролын өнөөгийн байдал-хэтийн төлөв үндэсний форум” эхэлнэ. Форумд БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ, ОУБ, ТББ-ын төлөөлөл, 21 аймаг, нийслэлийн БСГ-ын дарга, мэргэжилтнүүд оролцоно. 98119897
  • ШУТИС-ийн ректорын зөвлөх Б.Дамдинсүрэн 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монгол Ньюсийн мэдээллийн төвд 11 цагаас Хэвлэлээр гарсан 40 тэрбумын гэх ташаа мэдээллийн дагуу хэвлэлийн бага хурал хийнэ.
  • 2012.03.04-ний 14 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд ”Монголын сэтгүүл зүй 100 жилд” эрдэм шинжилгээний бага хурал болно. Монголын сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан ажлын нэг хэсэг. Зохион байгуулагч МУИС Сэтгүүл зүйн тэнхим, Монголын сэтгүүлчдийн эвлэл
  • Маргааш /3-р сарын 4/ Монгол ньюс мэдээллийн төвд ГАА-ийн Цээл сумын нутагт төмрийн хүдэр олборлодог ”Алтайн хүдэр” компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, байгаль орчин, нутгийн иргэдэд их хэмжээний хохирол учирч буй талаар мэдээлэл хийнэ. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд ”Алтайн хүдэр” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох, нөхөн сэргээлгэх хүсэлтийг нутгийн иргэд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөрөө дамжуулан хүргүүлж буй талаар мэдээлэл хийх юм
  • 2013.02.21-ний өдрийн 11 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар ХУД, 3-р хороо, Эрчим хүчний 49-р байранд Ангилан ялгалт хийдэг хогийн сав байрлуулан, дахиварын уут тараах арга хэмжээ болно. Харилцах утас: 99908971
  • Монголын дугуйн нэгдсэн холбоо нь энэ жилийн төлөвлөгөөгөө 2сарын 21-ний 13 цагаас Улаанбаатар зочид буудалд танилцуулах гэж байна. Энэ үеэр манай тамирчид хятад улсын дугуйн багтай хамтарсан баг бүрдүүлж байгаа, мөн нийслэлтэй хамтран унадаг дугуйн зориулалтын 143 км зам, 99 зогсоол Улаанбаатарт байгуулах гэж байгаа зэрэг мэдээллийг хийнэ. Уулзалтанд дугуйн спортын тамирчид хүрэлцэн ирнэ. Лавлах утас : 89004549
  • Нийслэлийн Гэмт хэрэгтэй тэмцэх ,урьдчилан сэргийлэх зөвлөл 02.21-ны 10 цагт “Хангарьд” ордны 14 давхарт хуралдана.Хуралдаанаар “Хар тамхитай тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэнэ.Сэтгүүлчдийг урьж байна.Холбогдох утас: 88781218,91040607,325044
  • 2013,02,21-нд 10.00-12.00 цагт БОНХЯ-ны “Хаан танхим”-д “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах тухай уулзалт ярилцлага болно. Сурвалжилна уу. Холбоо барих утас 93136922
  • Соёлын гавъяат зүтгэлтэн зураач Нарангэрэлийн ”Европоор аялсан нь” уран зургийн үзэсгэлэн ”976 арт” галлерейд болно.
  • Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэх Монголын иргэн Т.Аятунгаа өнөөдөр 12 цагт ”Өдрийн сонин”-ы ”Асуух эрхийн танхим”-д хэвлэлийн хурал зарлалаа.
  • Маргааш буюу хоёрдугаар сарын 20-ны 12 цагт Цалин хөлс, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх кампанит ажил эхлүүлж байгаагаа МҮЭХ-ноос мэдээлнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байранд болно.
  • Өнөөдөр 15:00 МАН, МАХН ахмадын төлөөлөл нар МАН дарга Ө.Энхтүвшинд ”Хоёр намыг нэгтгэх уриалга” бичиг өргөн барина.
  • 2013 оны 02 дугаар сарын 18-ны 15:00 цагт. Уул уурхайн яамны хурлын танхимд хэвлэлийн бага хуралтай. “COAL MONGOLIA-2013” чуулганы зохион байгуулалтын талаар болон нүүрсний өнөөгийн байдлын талаар талаар мэдээлэл хийнэ.Чуулганд оролцох мандат тараана.
  • Уул уурхай яам, Уул уурхайн нэгдсэн сан Mining.mn-ийн хамтран зохион байгуулж буй “Coal Mongolia-2013” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 21,22-ны өдөр “SS Convention Center”-д болох гэж буй. Чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр 15 цагт Уул уурхайн яамны хурлын танхимд болох гэж байна. Хэвлэлийн хурлаар чуулганы зохион байгуулалтын талаар болон нүүрсний салбарын мэдээлэл, чуулганы хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08.00 цагт нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордны 14 давхарт эхэллээ.Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр томилогдсон дүүрэг,агентлагийн дарга нарыг танилцуулахаас гадна өнгөрсөн гурван долоо хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөх ажээ.
  • “Тогтвортой хөгжлийн асуудлыг сурвалжлах нь” Монголын сэтгүүлзүйн хөгжлийн хоёр дахь шатны хөтөлбөрийн нээлт өнөөдөр буюу 09:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд болно. Нээлтэд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Sezan Sinanoglu, Австралийн багш Marsali Mackinnon, Хэвлэлийн Хүрээлэнгийн багш мэргэжилтнүүд оролцоно
  • 09.00 цагт: Эдийн засгийн хөгжлийн яамны хурлын танхимд ЭЗХЯ, Азийн хөгжлийн банкны хэлэлцээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. Тус арга хэмжээнд Сангийн яам, Хөдөлмөрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцоно.
  • 11.00 цагт: ШӨХТГ-т ОССК-тай хантран хийсэн орон сууцны үнийн судалгаа болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  • Татварын ерөнхий газраас Аж ахуй нэгжүүдэд сургалт, зөвлөгөөг зохион байгуулна.
  • Монгол Улсын Ерөнхиилөгчиин ивээл дор зохион байгуулдаг хүүхэд, залуучуудын футзалын ”Дуулиан 2020” тэмцээн ирэх гуравдугаар сарын 2-3-нд болох гэнэг Футзалын тэнцээний техникийн зөвлөгөөн хийж оролцох багууд тодорно.
  • 2-7нд 19.00 цагт: Намсрайжавын нэрэнжит Монгол Улсын Филармоний Морин хуурын чуулгын ”Гайхамшигт ардын дуу” концерт филармоонийн концертын танхимд болно
  • 2-7нд 11:00 цагт: Нээлттэй нийгэм форумаас дэлхийн улс орны төсвийн ил тод хариуцлагатай байдал ба иргэдийн оролцоог судалж хэмждэг ”Нээлттэй төсвийн судалгаа-2012” дахь Монгол Улсын дүнг танилцуулна.
  • 2-7нд 12:00 цагт: ”Улаанбаатар таймс” сонин нь сэтгүүл болж байгаатай холбогдуулж тус сонины редакциас мэдээлэл хийнэ
  • 2-7нд 13:00 цагт: ИЗНН-аас улс төр, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 11:30 цагаас аймгуудын удирдлагатай ээлжит цахим хурлаа хийж, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонссоно. Цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох юм. -Үүний дараа тэрбээр 14:30 цагт “Мишээл экспо” төвд болж буй ”Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013” үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод шагнал гардуулна. -15:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яаманд хэлэлцүүлэг хийх бөгөөд өнгөрсөн 7 хоногийн турш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа хүлээн авсан саналуудыг суурь шинэчлэлийн бодлогод тусгах, тодорхой асуудлуудыг ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг энэ үеэр хөндөх ажээ.
  • 2013.02.06-ны өдөр 12.00 цагт ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, яамны зарим удирдлагууд театрын музейн удирдлагатай уулзана. Харилцах утас 88008075
  • Хүнсний сарын аяны хүрээнд нийслэл дэх хүнсний захуудад хийх шалгалтад оролцох сэтгүүлчид байвал 05-ны өглөөний 10 цагт гэхэд НМХГ дээр бэлэн байна уу. лавлах утас 99070909, 91989890
  • Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах Засгийн газрын тогтоолын дагуу дунд сургуулийн сурах бичигт дүн шинжилгээ хийх хамтын ажиллагааны дагуу Боловсролын хүрээлэн болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлууд гэрээнд гарын үсэг зурж мэдээлэл өгнө. Боловсролын хүрээлэнд 09:00 цагт болно. Лавлах утас: 99182191
  • Өнөөдөр 9 цагаас Хууль сахиулахын их сургууль, /хуучнаар Цагдаагийн академи/ НЦГ, УМБГ хамтран онц хүнд гэмт хэргийг газар дээр нь илрүүлэх үйл ажиллагаа явагдана. Холбогдох мэдээллийг 88115446, 99270490
  • Өнөөдөр 12 цагт Женекс зочид буудалд Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл сэдэвт сургалт Японы олон улсын хөдөлмөрийн сантай хамтарч зохион байгуулна. МҮЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал сэдвээр мэдээлэл өгнө.
  • УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва оюутнуудад “Эх орныхоо хөгжил дэвшилд оюутан хүний оруулах хувь нэмэр” сэдэвт лекц уншина. Лекц Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн Е-604 хурлын танхимд 14:00 цагт болно.
  • Өнөөдөр Байгаль орчны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Кемпинский Хан паласт 09.00 цагт эхэлнэ. Салбарын сайд С.Оюун болон 21 аймгийн байгаль орчны байцаагчид оролцоно. Холбогдох утас 99894441
  • Одоо 09 цагт Байгаль орчны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Кемпинский-д эхэлнэ.С.Оюун сайд,21 аймг-н төлөөлөгчид оролцох юм. Лавлах 99894441
  • Төрийн соёрхолт дуучин Д.Болд 2 дугаар сарын 4 буюу даваа гарагийн 12 цагт “Blue sky” цамхагийн 3 дугаар давхарт байрлах “Diamond” танхимд “Монгол поп-2” шинэ цомгийн хэвлэл бага хуралдаа хэвлэл мэдээллийнхэн болон өөрийн фенүүдийг урьж байна.
  • Даваа гарагт 02/04 Хавдар судлалын үндэсний төвийн мэдээллийн танхимд 10 цагаас Олон улсын хавдрын өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88008516
  • Халимаг, Тува, Өвөрмонгол, Якут, Буриадын нэрт дуучид цагаан сарын мялаалга өргөхөөр Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд тэд “Хамаг Монгол” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа.
  • Монгол улсын бизнес эдийн засгийн байдал ямар байна вэ? Эдийн засгийн тоймыг жил бүрээр эрхлэн гаргадаг Оксфорд бизнес группийн мэдээллийг өнөөдөр 16:00 цагаас Хаан Палас Кемпинский зочид буудалд хийнэ.
  • “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр буюу 1 дүгээр сарын 31-ны өдрийн 11 цагаас Уул уурхайн яаманд болно. Хуралд Уул уурхайн сайд, АМГ, ГТГ-ын дарга, холбогдох албаны хүмүүс оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Маргааш буюу нэгдүгээр сарын 31-ний 11,00 цагт Монгол ньюсийн байранд үнэ, цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж байна. МҮЭ-ийн холбоо.
  • МУГЖ Б.Сарантуяа шинэ уран бүтээлийнхээ тухай хэвлэлийнхэнд мэдээлэл хүргэнэ. Эрхэм сэтгүүлчдийг өнөөдөр 12-13:30 цагийн хооронд Орос элчин урд байдлах Чинван Хандоржийн өргөөнд урьж шинэ уран бүтээлийнхээ талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн түүний цомгууд онлайнаар худалдаалагдаж эхэлсэн байна.
  • 2013 оны 1 сарын 30-ны Лхагва гаригийн 11 цагт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ”Шинэчлэлийн суурь зарчим” сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ. Ярилцлага Гадаад харилцааны яаманд болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
  • 2013.01.30-нд Монгол ньюс мэдээллийн төвд 12 цагаас Малчдад туслах аянд нэгдэхийг уриалсан хэвлэлийн хуралтай.
  • Хангарьд ордны 14 давхар 13:30 цагаас Улаанбаатар хотын санхүүжилтын тайланг нээлттэй танилцуулна. Энэхүү үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88781218, 325044, 99092568-аас лавлана уу.
  • Өнөөдөр 11 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд хэвлэлийн хурал зарлалаа. Хуралд МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба, МАХН-ын ХМОНХА-ны дарга З.Бадамсэд нар оролцож Н.Энхбаяр, өлсгөлөн зарласан ээжүүд болон Удвал сайд нартай холбоотой асуудлуудаар мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчдийг урьж байна.
  • 12:00 цагаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ивээлээр 13 дах жилдээ болох Монголын бүх оюутны эрдмийн чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
  • Өнөөдөр буюу 2013.01.30-нд Хэвлэлийн Хүрээлэнд 11:00 цагаас Зарим намуудыг татан буулгах асуудлаар иргэн С.Батзориг мэдээлэл хийнэ.
  • Өнөөдөр 15.00 цагт МҮЭСТО-нд Эрчим хүч, уул уурхай, Тээвэр, холбоо, Авто зам, Төмөр замын салбарын ажиллагчидтай МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар уулзалт хийнэ.
  • Монголын бүх ястнуудын цагаан сарын уламжлалыг харуулах “МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САР-2013” баяр наадмын тухай хэвлэлийн хурал 26-нд “Чингисийн хүрээ” жуулчны баазад болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг салхинд гарангаа бидний хэвлэлийн хуралд оролцохыг урьж байна. Хэвлэлийн хуралд оролцох сэтгүүлчид маргааш 11.30 цагт Монголын Хүүхдийн Ордон дээр ирнэ үү! Унаа 12.00 цагт хөдлөнө. 8820-6570 утас руу залгаж лавлах зүйлээ асуугаарай.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага хамтран ажилладаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, сувилал, эмийн сангуудын удирдлагуудтай “эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ”-ний 2013 оны гэрээ байгуулах гэж байна. Гэрээлэлт 2013 оны 01 дугаар сарын 25-ны өдөр НДЕГ-ын 702 тоотод 10.00-15.00 болно.
  • Маргааш буюу 2013.01.25-д 13:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэн дээр Монгол улс аялал жуулчлалынхаа эрх зүйн орчныг цоо шинэ төвшинд хүргэх ажлыг иргэдийн үнэлэлт дүгнэлт, аялал жуулчлалын салбарынхны оролцоотойгоор эхлүүлсэн талаар Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны газрын дарга, Зочид буудлуудын холбооны Ерөнхийлөгч, Аялал жуулчлал, сургалт судалгааны төвийн тэргүүн нар мэдээлэл хийнэ.
  • ОХУ-аас ирсэн мэргэжлийн багийнхан ЕБС-ийн багш нарыг чадавхижуулах сургалт явуулж байгаа билээ. Маргааш 9,30 цагаас дунд ангийн багш нарын сургалт эхэлнэ. “Багш хөгжлийн ордон”-ы 2 давхарт болно.
  • Баянгол дүүргийн ИТХ өнөөдөр нээлттэй хуралдана. хуралдаан 11 цагт эхэлнэ.
  • Niisleliin Zasag dargiin Udirdlagiin zuwlul 14.00 tsagaas huraldna gene
  • 09.00 цагт Чингис зочид буудалд ”Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, арга хэмжээ: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх боломжууд” сэдэвт семинар болно. Сурвалжилна уу. Холбогдох утас 88991184 Tsendsuren
  • ХЗҮХ-д 13 цагт Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй.
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүрэгт архи,согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газруудад хийсэн шалгалтын талаар 10 цагаас сэтгүүлчдэд мэдээлнэ. Хангарьд ордоны 6 давхарт Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Нарантуяатай холбогдон мэдээлэл аваарай сэтгүүлчид ээ Утас 99110314
  • Монголын залуу зохиолчдийн холбоо /МЗЗХ/-ноос энэ удаа Ардын уран зохиолч Б.Лхавгасүрэн гуайнд очиж хүндэтгэл үзүүлэх гэж байна. Ахмад зохиолчтой залуу үеийнхэн өнөөгийн утга зохиолын тухай санал солилцох бөгөөд уламжлал ёсоор шинэ гарсан бүтээлүүдийнхээ дээжээс өргөн барих юм. Маргааш буюу 2013.01.24-ны 11 цагт болно... Утга, уран зохиолоор хүмүүжсэн сэтгүүлч та бүхэн өргөнөөр ирж сурвалжилна уу! Улсын их дэлгүүрийн хажууд Гандирс, 96029808, 99010681, 91681058, 99779417 дугаараар холбоо барина уу...
  • Өнөөдөр буюу 2013.01.24-ний өдөр Хэвлэлийн Хүрээлэн дээр 11:00 цагаас Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх ”Тэмүүжин өрлөг” тусгай сургуулийг хуурамчаар үүсгэн байгуулж их хэмжээний хөрөнгө завшсан талаарх мэдээллийг тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Армийн хурандаа С.Наранцогт мэдээллэнэ.
  • 2013.01.24-ний 10.00 цагт Чингис зочид буудалд ”Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, арга хэмжээ: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх боломжууд” сэдэвт семинар болно. Сурвалжилна уу. Холбогдох утас 93136922
  • Маргааш буюу 2013 оны 01.24-ний өдөр “Иргэдийн оролцоотойгоор хөдөлгөөний эрчим багатай замыг хямд өртгөөр барих” сэдэвт семинари Зам, тээврийн яамны байрны залгаа Тээврийн хэрэгслийн оношлогооны газрын хурлын танхимд 10 цагт эхэлнэ
  • Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийн гишүүд ээ. Өнөөдөр буюу 2013.01.22-нд Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас болох уулзалтандаа идэвхтэй оролцоно уу.
  • Монголын залуу зохиолчдын холбооныхон маргааш 15.00 цагаас Ардын уран зохиолч П.Бадарчид хүндэтгэл үзүүлнэ.
  • Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Монгол хүн Хойд туйлд” аяллынхаа талаар Спортын төв ордонд 11.00 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ.
  • 12.00 цагт Онцгой байдлын аврах тусгай ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Очирбат хэвлэлийнхэнд хандлаа. Түүнийг 2012 оны есдүгээр сарын 7-нд даргынхаа тушаалаар барилга дээр ажиллаж байх үед дээрээс нь төмөр унасны улмаас эрүүл мэндээрээ хохирсныг холбогдох хүмүүс нууцалсан ажээ.
  • 11.00 цагт Дизайнер Катя буюу Г.Золцэцэг Нью-Йоркийн загварын долоо хоногт “Katya.zol” монгол брэнд загвараараа оролцох болсонтой холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
  • Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос кабелийн телевизүүдэд хийсэн шалгалтын дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж байгаа кабелийн 42 сувагт шалгалт хийжээ.
  • Маргааш 2013 оны 01-р сарын 15-ны өдрийн 12,30 цагт Интер номын их дэлгүүрт Сэтгүүлч, яруу найрагч агсан И.Батсүхийн “Нутаг Ертөнц” шилдэг яруу найргийн цомог мөн охин Б.Төгсжаргалын “Бясалгагч охины зүүд” шүлгийн түүвэр, “Айсуй” сэтгүүлзүйн сурвалжлага, тэмдэглэл бүхий номын баяр болно.
  • Маргааш 11,00 цагт Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах чиглэлээ тодорхой болгоно. Уулзалт МҮЭХ-ны байрны Хурлын танхимд. ХЭҮК-оос Ж.Бямбадорж, МҮЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар байлцана.
  • Маргааш /2013 оны 1 сарын 12/ 14 цагаас Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хариуцсан орлогч нар Баянхошууны иргэдтэй уулзан дахин төлөвлөлтийн талаар ярилцана. Уулзалт Баянхошууны 76 дугаар сургуулийн заланд болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218, 99158837
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 15 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллана
  • Сандей групп болон Мишээл групп үндэслэлгүйгээр түрээсийн үнээ 30 хувиар буюу 400 мянгаас 1 сая төгрөгөөр огцом нэмжээ. Иймээс маргааш ШӨХТГ-ын дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Г.Уянга нар дээрх группуудын удирдлагууд болон түрээслэгчидтэй уулзаж, асудлыг шийднэ. 12 цагаас Мишээл гурпп дээр. Утас: 99110646
  • 12.00 цагт Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх кампанит ажлын нээлтэд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Үндсэн хуулийн 21 жилийн ойд зориулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол ням гаригийн 11.40 цагт болно.
  • Өнөөдөр 11.00 цагт Авлигатай тэмцэх газраас цаг үеийн сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
  • Өнөөдөр 11.00 цагт Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцийн анхны дарга агсан Г.Совдын дурсгалын самбарыг Үндсэн хуулийн цэцийн байрны хананд байршуулна.
  • Өнөөдөр 10.00 цагт Эрүүл мэндийн сайдын зөвлөл Гэмтлийн үндэсний төвд нээлттэй хуралдана.
  • Баянгол дүүргийн удирдлагууд 10.00 цагаас дүүргийнхээ хогийн цэгүүдэд ажиллана.
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байрны асуудлаар Төрийн ордонд 09.30 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Өнөөдөр 12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэн дээр Эмэгтэйчүүдийн хорих ангид хууль бусаар 10 хүүхэд хоригдсон, хүүхдэд зориулсан 300 орчим обьект хувьчлагдсан ба хүүхдийн нийгмийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа талаар Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо баримт материал дэлгэж, мэдээлэл хийнэ.
  • Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 29-34 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 21-23 градус хүйтэн байна.
  • өнөөдөр 12 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд хэвлэлийн бага хуралтай. МАХН-аас өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 55 сумдад тусламж үзүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.
  • МҮЭ-ийн даргаар ажиллаж байсан Д.Балжиннямын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ маргааш 10,00 цагт ГХЯ-ны конференци зааланд болох тул сэтгүүлчдээ урьж байна.
  • 13-16 насны нуруу нугасны євчтэй ядуу айлын хvvхэд байна уу? Єнєєдєр Ази-ийн хvvхэд багачуудын нийгэмлэгийн ерєнхийлєгч тийм хvсэлт тавьсан, уулзаж 100 хувь vнэгvй эмчилж єгнє гэсэн. Холбоо барих утас: 99833737-Уртнасан
  • Эрүүл мэндийн сайд Н.Удвал Өвөлжилтийн байдал хүндэрсэн орон нутгийн эмнэлгүүдийн үйлчилгээний асуудлаар 2013 оны 1 дүгээр сарын 2-ны 15 : 00 цагт хөдөө орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай ЭМЯ-нд шуурхай видео хурал зарлалаа.
  • БАЙГУУЛАГДААД ЗУРГААН САР БОЛЖ БАЙГАА Ч БИД ЗУРГААН ЖИЛ БОЛСОН САЙТУУДТАЙГАА МӨР ЗЭРЭГЦЭЖ ЧАДЛАА. УНШИГЧДАДАА ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
  • Өнөөдөр 11.30 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордны хуралдааны Г танхимд мэдээлэл хийнэ.
  • Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ хэмээн холбогдох албаныхан мэдэгдсэн. Тэгвэл нийслэлийн зарим дүүрэгт энэ мөнгийг олгож эхэлсэн бөгөөд иргэд банкны гадаа урт дараалал үүсгэн зогсчээ.
  • Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “Уул уурхайн салбар-хөгжлийн тулгуур II” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудалд эхэллээ.
  • Засгийн газрын 2012 оны 145 тогтоолоор ”МУ-д ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д ЦУУНЫ ХҮЧИЛ-ийг нэмсэн
  • Өнөөдөр 12,00 цагт хэвлэлийн хуралтай. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах хөдөлгөөнийг ҮЭ-үүд өрнүүллээ. Хурал МҮЭХ-ны байранд болно.
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 11.00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудтай уулзахаар болсон байна. Тэрээр тус газрын удирдлагуудтай цаг үеийн болон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр ярилцан, зарим асуудлаар тодруулга авахаар эл уулзалтыг хийж буй гэнэ.
  • 9 ЦАГААС ХАНГАРЬД ОРДНЫ 14 ДАВХАРТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЛГОГДСОН 40 ГАЗРЫН ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛНА.
  • ”Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” чуулган өнөөдөр Хүүхдийн ордонд 10 цагаас эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99136047 9111 6048 дугаараас авна уу.
  • 0:04 12/14 Зэвсэгт хүчинд гүйгүүл генерал нэрээрээ алдартай хурандаа генерал Б.Цогийн 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ 2012,12,14 ны 15.00 цагт Монгол цэргийн музейд болно. БХЯ, ЗХЖШ-ын удирдлаг Б.Цог генералын ар гэрийн төлөөлөл оролцоно.
  • маргааш 10.00 цагт Э/з-ийн хөгжлийн сайд Н.Батбаяр ЗГ-ын бондыг хэрхэн хэрэгжүүлж, юунд яаж зарцуулах талаар МҮХАҮТ-ын байранд бизнесийнхэнтэй уулзаж саналыг нь сонсоно....
  • Венесуэлийн Ерөнхийлөгч У.Чавест хийсэн мэс засал амжилттай болсон хэмээн тус улсын дэд Ерөнхийлөгч мэдэгдлээ.
  • Өнөөдөр буюу 2012.12.12-нд 12 цагаас Гадаад харилцааны яаманд Монгол бадарчин Амайн номын баяр болно. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Амайгийн дараагийн аяллыг дэмжихээ илэрхийлэх аж.
  • Нийслэлд биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжөөд 50 жил өнгөрчээ. Уг түүхт ой энэ онд тохиож буй бөгөөд холбогдох яам, байгууллагууд олон ажил зохиож байна. Энэ ажлын хүрээнд “Биеийн тамир, спорт-хөгжил-шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш болох аж. Нийслэлийн Хангарьд ордны 14 давхрын Их танхимд болох уг хуралд үе үеийн спортын төлөөлөл оролцох юм байна.
  • Өнөөдөр Олон Улсын Хүний эрхийн Өдөр. Дэлхий нийтээр 64 дэх жилдээ тэмдэглэж буй эл өдрийг энэ жил “Миний үг, миний оролцоо” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус өдөрт зориулан олон кампанит ажлыг зохион байгуулж байна. 10 цагаас Улсын төв номын сан дээр ”Хүний эрхийн тайлбар толь” арга хэмжээ, 11.30 цагаас ЦЕГ-т, 15.00 цагт ШШГЕГ-т “Хүний эрхийг хангах, хамгаалах тухай НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Хүний эрхийн зөвлөлд хандан гаргасан 60/251 тоот тогтоолын хэрэгжилт”,
  • Өнөөдөр 13 цагт Үндэсний мэдээллийн төвд Хүүхдийн төлөө үндэсний газраас 7 настай хүүгийн талаарх мэдээлэл өгнө
  • 0:51 12/7 Нийслэлийн Боловсролын газраас зарласан “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр 14:00 цагаас сургууль цэцэрлэгийн бүх хөгжмийн багш нарт зориулж “Хөгсүү” чуулга тоглолтоо толилуулна. Тоглолтын үеэр сургууль цэцэрлэгүүдэд “Хүүхэд насны дуулал” CD, номоо бэлэглэх юм байна
  • 0:33 12/7 Өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн иргэний танимд “ Гэр ажлын байр мөн үү?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцож, иргэдийн саналыг сонсоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218, 99092568 325044
  • Өнөөдөр 14:00 цагт Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн Удирдалгын зөвлөл хуралдаж, нийслэлийн дулаан хангамж болон өвөлжилтийн талаар хэлэлцэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218, 99092568 325044
  • Өнөөдөр 14:00 цагт Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн Удирдалгын зөвлөл хуралдаж, нийслэлийн дулаан хангамж болон өвөлжилтийн талаар хэлэлцэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218, 99092568 325044
  • АН баярынхаа нэг өдрийг 17 настнуудад зориулахаар боллоо. 17-тнууд өнөөдөр14.00 цагт Буянт-Ухаа дахь спорт цогцолборт цуглаж, эрүүл амьдрал, идэвхитэй хөдөлгөөн, ирээдүйн мэргэжил сонголт, их бүтээн байгуулалтын мэдээлэлтэй танилцаж, бүжиглэх юм. Манайхан ирж сурвалжилаарай. Унаа намын байран дээрээс 14,00 цагт хөдлөх юм.
  • Хүчитшонхор захын түрээслэгчид өнөөдөр 12,00 цагт МҮЭСТО-нд уулзалт хийнэ. Энэ уулзалтаас хэзээнээс өлсөж эхлэх хугацаа тодорхой болно.
  • Өнөөдөр 2012.12.06-нд МҮЭСТО-нд байрладаг Тэмүүжин клубт таэквандогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Холбоо барих: 89250707 Мягмарсүрэн
  • Өнөө орой 18:00 цагаас тэнгис кино театр дээр HERUB entertainment-ийн шинэ бүтээл ”Дэлхийд дурласан сар” уран сайхны киноны нээлт болох гэж байгаа тул эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • С.Ганбаатар гишүүн 05-ны 18.00 цагт сэтгүүлчидтэй Оюутолгойн асуудлаар зангиагүй уулзалт хийнэ. МҮЭХ-ны 4 давхарт
  • Даккар Раллид Монгол хүн анх удаа оролцох тухай хэвлэлийн бага хурал 12 сарын 5-нд хэвлэлийн хүрээлэнд болно
  • Маргааш буюу 12 сарын 5-нд Таримлын сэлгээ сэдэвт хэлэлцүүлэг Монгол-Япон төвд болно.
  • СХД-ийн ДИТХ-ын сонгуулийн дахин санал хураалтын үр дүнгийн талаар 14 цагаас Тусгаар тогтнолын ордоны 3 давхарт Сумъяабазар аварга мэдээлэл хийнэ.
  • “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөг өнөөдөр 12.00 цагт МҮЭСТО-нд эхэлнэ. Цөмийн энергийн газраас зохион байгуулж буй энэ өдөрлөгт Ерөнхий сайд зочилж, энэ салбарын ажил байдалтай танилцана. Сэтгүүлч та бүхэн сурвалжилна уу. Утас: 266230, 8811-9821
  • НҮБ-аас санаачлан 2001 оноос жил бүрийн 12-р сарын 5-ны өдрийг Олон улсын сайн дурынхны өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг болсон билээ. Монголд 22.000 сайн дурынхан идэвхтэй ажилладаг нь нийт хүн амын багагүй хувийг эзэлж байна. Тэд эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин зэрэг нийгмийн чухал салбарт ажиллаж, жилд 4,8 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр шимийг нийгэмд үзүүлж байна. Энэ жилийн Олон Улсын Сайн Дурынхны Өдөрт Монгол улс Төр, засгийн бодлогийн түвшинд онцгой ач холбогдол өгч Хөдөлмөрийн сайд, Гадаад Харилцааны Сайд зэрэг Засгийн газрын гишүүд болон НҮБ-ийн Монгол дах суурин төлөөлөгч оролцсон өргөн хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулах болсон талаар Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ ТББ-аас Хэвлэлийн Хүрээлэнд 12-р сарын 3-нд мэдээлэл хийнэ.
  • 2012 оны 12-р сарын 3-ны өдөр МУИС-ийн 1-р байрны лекцийн танхимд 14:00 цагт “АНУ-Д МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРГЭЭР СУРАЛЦАХ НЬ” сэдэвт танилцуулга лекц болно.
  • Өнөөдөр 10.30 цагаас Монгол Улсын Хүний эрхийн... Badmaarag Zagdaa 8:47am Dec 3 Өнөөдөр 10.30 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хэвлэлийн бага хурал хийлгэнэ. Хурал: Засгийн газрын XI байрны V давхарт, 514 тоотод. Холбоо барих утас: 51-262902
  • Өнөөдөр 14.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал хийж, орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт гарсан будлианы талаар мэдээлэл өгнө.
  • Мах, хүнсний бөөний худалдааны “Хүчит шонхор” зах дээр наймаа хийгчид захын удирдлагуудтайгаа тохиролцож чадахгүй байгаа тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэх юм байна.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт, МАН-аас намын жагсаалтаар орж ирж байгаа , МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулиар олонхийн санал авсан Д.Арвин, МАХН-аас намын жагсаалтаар орж ирэх Д.Оюунбаатар нарыг тангараг өргүүлнэ.
  • Ил тод уул уурхай хэвлэлийн хурал өнөөдөр 11:00 цагаас Уул уурхайн яаманд дээр болно.
  • Хүчит шонхорын захиргаанаас павильон түрээслэгчдийнхээ ажлын байрыг 10 хоногийн өмнө лацаджээ. Түрээслэгчид захиргаатайгаа хэл амаа ололцохгүй байгаа учир өлсгөлөн зарлахаар зэхэж буйгаа маргааш Хэвлэлийн хүрээлэнд 11,00 цагаас мэдээлнэ.
  • УУЛ УУРХАЙН ЯАМ-наас сар бүр зохион байгуулдаг Ил тод уул уурхай хэвлэлийн хурал маргааш буюу 9-29-ны 11 цагаас Уул уурхайн яамны хурлын зааланд болно.
  • “Шинэчлэлийн Засгийн газар-100 хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр 15.00 цагаас “11 11 төв”-ийн үйл ажиллагааны явцын тайланг олон нийтэд танилцуулна.
  • 2012.11.28-ны 10.00 цагаас Зам тээврийн сайд А.Гансүх Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцана.
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитраас ”Хуулийн яармаг өдөрлөг-2012”-ийг маргааш зохион байгуулах гэж байна. Өдөрлөг МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулагдана. Өдөрлөгөөр бизнесийн болон татварын эрх зүйн талаар үнэ төлбөргүй сургалт явуулна.
  • Маргааш өглөө 11:20 цагт Төрийн ордонд видио хуралтай. Өвөлжилтийн цаг үеийн байдал, болзошгүй зуд байгалийн гамшгийг хохирол багатай даван туулах талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны удирдлагууд болон аймгуудын засаг дарга, онцгой байдлын хэлтсийн дарга холбогдох мэргэжилтнүүд оролцоно. Хурал Төрийн ордны дөрвөн давхарт Нутгийн удирдлагын танхимд болно. Лавлах утас 88088982
  • Маргааш 08.30 цагаас Хууль зүйн Үндэсний хүрээлэн дээр ”Гэрч, хохирогчийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх эрхийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал эхэлнэ. Хүний эрхийн Үндэсний Комисс, МҮИС-тай хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд шүүх, прокурор зэрэг төр захиргааны байгууллагууд, хууль, эрх зүйн сургалт явуулдаг сургуулиуд оролцох юм. Мэдээллийг 10 цагаас авах боломжтой. Холбоо барих утас:88110311
  • 12 цагаас Төрийн түүхийн музейд ”Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” гэрэл зургйин үзэсгэлэн нээгдлээ.
  • Өнөөдөр 11,30 минутанд ШӨХТГ Тайваны Шударга худалдааны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. НҮБ-ын Худалдаа Хөгжлийн бага хурлаас Монголын ”Өрсөлдөөний тухай хуульд дүн шинжилгээ” хийсэнээс хойш дэлхий нийтээрээ Монголын Өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагааг идэвхтэй ажиглаж байгаа бөгөөд ирэх 12 сард Олон улсын хурал зохион байгуулах гэж байгаа билээ. Энэ үйл явдал болон мэргэжилтнүүдтэй мэргэшил дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх гэх мэтээр олон чиглэлээр хамтран ажиллах гэж байна. 91021020
  • 10:25 11/25 11 сарын 26-ны 12 цагт Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын өргөн чөлөөнд Чингүнжавын хөшөө дурсгалын цогцолборын нээх ёслол болно /25р эмийн сангаас дээш өгсөх зам дагуу Петровисийн ШТС-ийн хажууд/ лавлах утас 99245772.
  • Өнөөдөр 11:00 цагаас НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/-гийн дэмжлэгээр Монгол улсын дунд сургуульд Ардчиллын үнэт зүйлсийн нэг болох үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, түгээх зэрэг хэвлэл мэдээлэлтэй харилцах өсвөр үеийнхэний мэдлэг, чадварыг хөгжүүлэх нээлтийн үйл ажиллагааг Хэвлэлийн Хүрээлэн өөрийн байранд зохион байгуулна.
  • 13:00 цагаас Анод банкны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг тогтоолгүйгээр дараагийн долоо хоногийн эхнээс Шүүхээс банкны хувьцаа эзэмшигчдийг шүүн таслахаар болсон талаар Анод банкны хувьцаа эзэмшигчдийн түр хорооноос мэдээлэл хийнэ
  • Европын Холбооны кино өдөрлөгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 11-р сарын 22-ны 18.00 цагт “Блакбокс” театрт болно. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Кино өдөрлөгийн нээлтийн ёслолд ЕХ-ноос МУ-д суугаа Элчин сайд Маркус Эдерер, ЕХ-ны гишүүн орнуудаас МУ-д суугаа Элчин сайдууд, Монгол улсын ЗГ-ыг төлөөлөн ССАЖ сайд Ц.Оюунгэрэл болон төрийн өндөр албан тушаалтнууд оролцоно.
  • Одоо 15 цагт Лобби төвийн мэдээллийн төвд Нийслэлийн АН-аас хэвлэлийн бага хурал зарлаж МАН-ын гүжирдлэгийн чанартай мэдээллүүдтэй холбогдуулан мэдээлэл хийнэ. Хурал НАН-ын удирдлагууд оролцоно.
  • УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар 2012,11,18-нд Оюутолгойн асуудлаар хийх Мэтгэлцээний журмын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Төрийн ордонд 14,30-д болно
  • Нийслэлийн ИТХ-ын өнөөдөр 09 цагт Хангарьдын 14 давхарт эхлэх хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэнэ.
  • 1:13 11/15 Өнөөдөр 11 цагаас Нийслэлийн иргэний танхимд шинэ санаа, шилдэг шийдлийг бүртгэнэ
  • 11 сарын 23 өдөр 18 цагаас япон эмч нар эх нялхсын эмнэлэгт зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Мөн зүрхны цоорхойтой хүүхдэд үнэ төлбөргүй дурангийн хагалгаа хийнэ.
  • Эзэн Чингис Хааны өлгий нутгаар гэрэл зургийн үзэсгэлэн төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд 11 сарын 13-ны өдөр 12 цагаас нээлтээ хийнэ.
  • Даваа гаригт буюу 11 сарын 12 нд Төрийн ордны Их танхимд 10 цагаас Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайдын ивээл дор ”Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” хүндэтгэлийн арга хэмжээ болно. Нийслэлийн шилдэг, тэргүүний 850 хүүхэд иргэний андгай өргөх юм.
  • 11 сарын 12нд буюу Даваа гарагт МЗХ-ны удирдлагууд болон залуучуудын байгууллагууд ”Паркаа аваръя” хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ хэвлэлийн бага хурлаар паркийн өнөөгийн байдал болон цаашид хийх үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм. Хэвлэлийн бага хурал 12 цагаас Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд болно.
  • Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын 2012 оны 10 сарын Статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хурал 2012 оны 11-р сарын 9-ний баасан гаригт өөрийн байрны 320 тоотод 11 цагаас болно.
  • Өнөөдөр 11.30 цагт Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцэх хоёр гишүүн мэтгэлцээнийхээ хугацаа болон түүнийг явуулах журмын талаар Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
  • 3-н талт хэлэлцээр байгуулагдлаа. Өнөөдөр 11,00 цагт Хөдөлмөрийн яаманд гарын үсэг зурж баталгаажуулна. С.Ганбаатар, Я.Санжмятав, Л.Нямсамбуу нар талуудаа төлөөлж гарын үсэг зурна.
  • Япон улсаас хүнсний буцалтгүй тусламж хүлээн авах ажиллагаа энэ сарын 7-ны 11 цагт болно. Тусламж хүлээн авахад Үйлдвэр худалдаа аж ахуйн сайд Х.Баттулга,Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шимизү Такенори, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ичимото нар оролцоно.
  • Сонин хэвлэл, телевиз радиогийн сэтгүүлчдийн дунд зарласан ХДХВ/ДОХ-ын асуудлаарх шилдэг нийтлэлийн уралдааны материал хүлээн авах хугацаа дуусахад 15 хоног үлдлээ.
  • Маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хэвлэлийн Хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран Төрийн ордны Иргэний танхимд 14 цагаас Сэтгүүл зүй дэх хараат байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. ”Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” хэлэлцэхийн өмнө болж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэгт бид аль болох өдөр тутам мэдээ мэдээлэл бэлтгэж буй сэтгүүлчдийг дарга, эрхлэгч нараас түлхүү оруулахыг зорьж байна . Тиймээс сэтгүүлч та бүхэн өргөнөөр бүртгүүлээрэй.
  • Маргааш /2012.11.06/ 11 цагаас Хэвлэлийн хүрээлэнд МСЭ-ээс Эрх нь зөрчигдсөн сэтгүүлчийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд МСЭ-ийн удирдлагууд оролцно.
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү 10.30 цагаас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байна.
  • УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд өнөөдөр 14.00 цагаас УБЕГ-т очиж, Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар боллоо.
  • 11 дүгээр сарын 04-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүд Дорнод аймагт ажиллана.
  • Баянгол дүүргийн 7 хороог утаагүй түлш хэрэглүүлэхээр Нийслэлээс захирамжилсан. Гэвч өвлийн хүйтэн эхэлчихээд байхад шахмал түлш нь олдоц муу, бас үнэтэй байгаад иргэд бухимдан Гэмтлийн эмнэлгийн ард 9 дүгээр хороон дээр эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна.
  • Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Нээлттэй Нийгэм Форум хамтран хагас өдрийн эдийн засгийн бодлогын семинарыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Семинар 15:00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй Танхимд болно.
  • 2012.11.02-ний өдрийн 10 цагт Хууль зүйн яамны 102 тоотод ”Хорих байгууллагын дотоод журам”, ”Дамжин өнгөрүүлэх байгууллагад мөрдөх мөрдөх дэглэм, харуул хамгаалалтын журам” зэрэг журмуудад өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт ХЗЯ, ШШГЕГ, ХСИС, ХЭҮК, Монголын Эмнести интернэйшнл-ийн ажлын хэсгийнхэн оролцоно.
  • Өнөөдөр (2012.11.01) 11:30 цагаас Нутгийн удирдлагын танхимд Орон нутгийн удирдлагуудтай хийх цахим хурал болно. Мөн 14.30 цагаас Г танхимд Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбоо болон ШШГЕГ-аас хохирол барагдуулах ажил ямар шатанд яваа талаар Хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 266230,
  • Авлигатай тэмцэх газраас сард хоёр удаа буюу 14 хоног тутамд хэвлэлийнхэнтэй уулзаж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж байгаа. Эээлжит хурал өнөөдөр 10.30 цагт Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болох аж.
  • Маргааш Оюутолгойн булхайг илчлэх хэвлэлийн бага хурал Монгол ньюс дээр 12:00 цагт болно
  • Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр лхагва гаригт эхэлнэ. МҮЭ-ийн холбооноос иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор үнийн зөвлөл байгуулах, орон сууцны үнэ буулгах, цалин хөлсийг нэмэх зэрэг саналтай оролцох юм.
  • Өнөөдөр 15 цагт ҮХААЯ-ны зургаан давхарын хурлын зааланд малын удмын сан үүлдэр угсааг сайжруулах, малын ээмэгжүүлэлт зэрэг сэдвээр мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн болно
  • Өнөөдөр 16 цагт Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд малын удмын сан, үүлдэр угсааг сайжруулах, малын ээмэгжүүлэлт зэрэг сэдвээр мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд өнөөдөр 11 цагаас цусаа өгнө.
  • Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд 2012 оны 10 сарын 25 нд 12.00 цагаас Уул, уурхай, барилгын компанийн буруугаас болж бага насны хүүхдүүд зуурдаар амь насаа алдсан баримтуудыг дэлгэж, сүнсийг нь амирлуулах буяны үйлийг хэрхэн дэлгэрүүлэх талаар Энхтайваны билэг сан мэдээлэл хийнэ
  • Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд 2012 оны 10 сарын 25-нд 11 цагаас Авлигатай тэмцэх газрын анхны дарга асан Б.Дангаасүрэнгийн үхлийн шалтгааныг тогтоолгүй таван жил болж, арга барагдсан талийгаачийн гэргий Д.Урансанаа, дүү Б.Дансал нар сэтгүүлчдэд хандлаа.
  • Монгол Улсын Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, НБТСГ, Монголын Залуучуудын Холбоо хамтран байгууллагуудын дунд “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийг 2012.10.28-ны 10:00 – 14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
  • 2012 сарын 25-нд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын байгууллагуудын ажил олгогч захирлуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сургалт болох гэж байна. НМХГ 9 цагаас УТАС:99070909
  • Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний нийгэмлэгээс зохион байгуулдаг ээлжит онол практикийн бага хурлыг 2012 оны 12 сарын 07-нд “ Нийгмийн шударга ёс ба эрүүл мэнд” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • Өнөөдөр 17 цагт Монгол Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурна.
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр 12.00 цагаас Уул уурхайн үндэсний ассоциацийг шүүхэд өгөх асуудлаар Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа.
  • Өнөөдөр 13 цагаас Энхтайвны гүүрийг хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн хэд хэдэн чиглэл өөрчлөгджээ.
  • БШУ-ны сайд хүүхэд нэг бүрийн авьяасыг нээнэ гэдгээ амласан. Энэ амлалтыг хэрэгжүүлэх “Авьяас” хөтөлбөрийн нээлт өнөөдөр 12 цагаас БШУЯ-ны 117 тоотод болно. Хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх их үйлсэд “Хурд” хамтлагийн гитарчин Отгонбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэр-Од, Олимпийн аварга Бадар-Ууган , Түвшинбаяр, Яруу найрагч Ичинхорлоо нарын 21 авьяастан гар бие оролцохоо илэрхийлж, нээлтийн арга хэмжээнд оролцоно.
  • ”ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЬЕ,ХУУЛЬ ЦААЗАА ХАМГААЛЪЯ” эсэргүүцлийн цуглаан маргааш өглөө 9 цагт Сүхбаатарын талбайд.
  • Өнөөдрийн ТӨХ хурлаар ”Монголын төмөр зам” ТӨХК Гүйцэтгэх захирлаар М.Энхсаханыг томилох шийдвэр гарч, ТУЗ хурлаараа түүнийг ГЗ-р томиллоо
  • Өнөөдөр 15,00 цагт МҮЭСТО-нд Зохист хөдөлмөрийн өдөрлөг болно. УИХ гишүүд, Зарим яамдаас сайд нар очно.
  • Өнөөдөр 4 ба 9-р төгссөн дугаартай Юнителийн бүх хэрэглэгч сүлжээ харгалзахгүй 30 мин үнэгүй ярина
  • Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар их наадам ирэх арванэгдүгээр сарын 4-нд манай улсад зохион байгуулагдах гэж байна.
  • Нийгмийн даатгалын Үндэсний Зөвлөлийн сонгуультай холбогдсон асуудлаар МҮЭ-ийн холбооноос Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал өнөөдөр МҮЭ-ийн холбооны байранд 13.00 цагт болно
  • 2013 оны төсвийн талаар эмч нар тэмцэл хийхээр боллоо. 12.00 цагт Лобби төв байрлах Мэдээллийн төвд Хэвлэлийн хурал хийнэ.
  • Өнөөдөр 13.00 цагт төрийн ордны “А” танхимд ССАЖ сайд Ц.Оюунгэрэл “ National Geographic” сэтгүүлийн редактор, сурвалжлагч Costas Crist-ыг хүлээн авч уулзана. Costas Crist нь эко болон тогтвортой аялал жуулчлалыг анх тодорхойлж өдгөө олон улсад нэр бүхий зөвлөх. Колумб, Бутан, Бэлиз гэх мэт улсуудад Ерөнхийлөгч, Аялал жуулчлалын Яамдын зөвлөхөөр ажилладаг бөгөөд дээрх орнуудын Тогтвортой Аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг нь гаргаж өгсөн хүн юм. Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэнэ. - Монгол улсын Аялал жуулчлалын салбарын өндөөгийн байдал, ойрын ирээдүйд ямар байх - Засгийн газрын зүгээс болон яамны зүгээс явуулж байгаа бодлого - Дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр Монгол улсын имиж ямар байгаа бөгөөд ямар байж болох талаар Өнөөдөр “Нарны гүүр” албан ёсоор нээгдэнэ. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан маргааш 09:00 цагт Зам тээврийн сайд А.Гансүх болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл нар Хангарьд ордны 14 давхарт гэрээнд гарын үсэг зурах бөгөөд Нарны гүүрийн нээлтийн ёслол 11:15 цагт албан ёсоор эхлэнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044 Баасан гаригт Нийслэлийн цэрэг татлага албан ёсоор эхлэнэ. Маргааш 14:00 цагт Нийслэлийн цэрэг татлагын холбоо өргөтгөсөн хуралдаан хийж цэрэг татлагатай холбоотой мэдээллийг өгнө. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 325044, 8878 1218
  • Өнөөдөр 11.00 цагт Төрийн тусгай эмнэлгийн болон салбарын ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал Хэвлэлийн хүрээлэнд болно.
  • Компанийн засаглалын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургагч багшийг бэлтгэх сургалт Монголын банкны холбооны байранд яг одоо эхэлж байна. Сургалт өнөөдөр дуусна. Сонирхсон хүн мэдээ авч болно. Монголд компанийн засаглал хөгжиж байна уу, хөгжүүлэхийн тулд хэн юу хийх ёстой вэ гээд... Хаяг /Чингисийн өргөн чөлөө, Виста оффис- 2 давхарт -88847378
  • Маргааш 12.00 цагт Нарны гүүрийн нээлтийн ёслол болж, хөдөлгөөнийг нээнэ
  • Бямба гаригт Төрийн ордонд Үйлдвэржилтийн шинэ эрин сэдэвт үйлдвэрлэгчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөн болно
  • С.Чинзориг, Н.Төмөрхүү нар 14.30 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно.
  • Үйлдвэр хөдөө аж ахуйн яам 13 цагт гурил үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
  • Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 1111 төвөө нээх гэж байна. Нээлтийн ажиллагаа 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09:20 цагт болно
  • Дэлхийн охидын өдрийг тэмдэглэх хүрээнд нийслэлийн 57 дугаар сургуульд үе үеийн миссүүд сурагч охидтой уулзана
  • Хуульзүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийнэ
  • Тууль хайлагчдын урын сангийн улсын үзлэг, уралдаан болно
  • Хараагүйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулсан “Харж баясахын жаргал” өдөрлөг МҮЭСТО-нд болно
  • УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
  • 2012 оны аравдугаар сарын 11-ны өдөр МСЭ, ЦЕГ хамтран ”Сэтгүүлч ба эрх зүйн орчин” сэдэвт сургалт зохион байгуулах гэж байна. Та өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагаасаа сэтгүүлч мэргэжилтэй 1-2 хүнийг нэг бүтэн өдрийн чөлөө олгож тус сургалтанд суулгана уу. Сүүлийн үед ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчид удаа дараалан халдлагад өртөх болсон. Иймд сэтгүүлчийн эрх зүйн байдлын тухай, сэтгүүлчийн аюулгүй байдал ба болзошгүй эрсдлээс хамгаалах зэрэг хичээлийг энэ сургалтаар заах юм. Бүртгүүлэх утас: 9999-1706
  • Монголд орчин үеийн хэвлэх үйлдвэр үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбооноос Үндэсний номын сангийн сан хөмрөгт 5000 орчим номыг хандивлана. Хавдивын арга хэмжээ өнөөдөр 11 цагт Үндэсний номын сангийн гадна талбайд /Б.Ренчиний хөшөөний дэргэд/ болно.
  • Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 11.00 цагт ”Элит” төвд ”Авлигын эсрэг хамтдаа” ээлжит арга хэмжээгээ зохион байгуулна. Эрхэм сэтгүүлч нөхдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Өнөөдөр 11 цагт Төрийн мэдээллийн танхимд Монгол Улсын төсвийн ил тод байдлыг хангах “Төсөв-2013” медиа компанит ажил эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Уг хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр болон “Монгол масс медиа” группын захирал А.Амундра, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн нар оролцох юм. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
  • Өнөөдөр буюу 10 сарын 8-ны өдөр 11 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр /Байгалын түүхийн музейн ард/ Дархлаажуулалтын 10 хоногийн нээлт болно. Энэ жилийн уриа нь: Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье. ЭМЯ, ДЭМБ, НҮБХАС, НЭМГ, ХӨСҮТ
  • Өнөөдөр 10.30 цагаас Хүний эрхийн Үндэсний Комисс ”Монгол Улс дахь уул уурхай ба хүний эрхийн тулгамдсан асуудлууд” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Засгийн газрын 11-р байрны 514 тоотод
  • СЕХ-ны нарийн бичгийн даргаар Б.Алтанжаргалыг томилохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ
  • CЕХ-ны нарийн бичгийн даргыг томилох асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. СЕХ-ны нарийн бичгийн даргад Б.Алтанжаргалын нэрийг дэвшүүлжээ
  • Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. Боловсолын сайд, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлага, хороодын дарга нарын уулзалт МҮЭСТО-нд 15,00 цагт эхэлнэ. Сэтгүүлчдээ урьж байна.
  • 12:00 цагаас зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргаж болзошгүй байгааг эсэргүүцэж зөвшөөрөл аваагүй гэгдэх нэр бүхий компаний төлөөлөл мэдээлэл хийнэ.
  • 11 цагт Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргүүдэд төрийн дээд одон гардуулах ёслол Жанжин штабад болно
  • ШӨХТГ-аас маргааш 11.00 цаг өөрийн байрны хурлын танхимд архи, пиво үйлдэрлэгч компанийн төлөөлөлтэй уулзана
  • 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд Монгол Оросын найрамдлын 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд В.В.Самойленко болон Новосибирск мужаас Монгол улсад хүрэлцэн ирсэн амбан захирагч В.А.Юрченко нар мэдээлэл хийнэ
  • 12.00 цагаас Төрийн ордны хуралвдааны Г танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд квотын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  • Өнөөдөр 12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн Гадаад хэргийн сайд Боб Коррыг цагаан танхимд хүлээн авч уулзана. 14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Киргизстан Улсын Парламент - Жогорку Кенешийн гишүүн, СДПК намын бүлгийн дарга Ч.А.Турсунбеков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзна.
  • Анагаахын бүх эрдэмтэн багш нар нийлж байж сая нэг анагаах ухааны салбарт бүртгэгдээд байгаа бүхий л өвчний талаарх бүрэн хэмжээний мэдээллийг Монголдоо анх удаа бий болгоод байна. Бүх өвчнийг таних, анагаах аргаас гадна уламжлалт анагаах ухаан, эм зүйн учир холбогдол, нийгмийн эрүүл мэндийн ашиг тустай арга зам гэх мэт маш олон мэдээллийг Монголынхоо ард түмэнд хэрхэн хүртээх талаар Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн 1-р давхарт байдаг соёлын төвд өнөөдөр 11:00 цагаас 13:00 цагийн хооронд мэдээлэл хийнэ. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын зарим гишүүн, Засгийн газрын гишүүд, Монгол улсын бүх эмнэлгийн дарга нар (орон нутгаас бүх эмнэлэг оролцож байгаа) оролцох юм байна. Анагаахын салбарын хамгийн том, ололттой үйл явдлын үеэр олон сонирхолтой эх сурвалжтай уулзах боломж сэтгүүлчдэд олдож байна.
  • Новосибирск мужийн амбан захирагч ноён Юрченко В.А. Монгол Улсад ажлын айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тус мужийн томоохон компаниудын төлөөлөл манай улсад ирнэ. Энэ бүрэлдэхүүнд их дээд сургууль, банк санхүү, хүнд аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр зуучлал, хөдөө аж ахуй, эмийн үйлдвэрлэл, даатгалын компаниудын төлөөлөгч багтах аж. Айлчлалын үеэр МҮХАҮТ, Новосибирск мужийн захиргаа, хотын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хоёр талын дугуй ширээний уулзалт хийх юм.
  • Facebook-ийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр 38 ам.доллараар унасан үзүүлэлттэй гарчээ.
  • ОХУ-ын Пенза мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон тус мужийн томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ирэх гэж байна.
  • Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний шошго нь 8-ийн тоогоор эхлэсэн, 5 оронтой тоонд багтана. Тэмдэглэгээ- GMO Be Careful
  • Маргааш буюу есдүгээр сарын 28-нд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Сүхбаатарын талбайд Агаарын бохирдлын эсрэг орон байраа дуулаацуулъя өдөрлөг зохион байгуулна
  • Маргааш буюу 9 сарын 28-ны 09.00 цагаас Хуульзүйн яаманд Гадаадын Иргэн харьяатын асуудал эрхлэх газар КОИКА хамтран “Цахим шалган өнгөрүүлэх системийг сайжруулах” тухай төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно.
  • Ардын уран зохиолч П.Бадарч, Т.Галсан, хэлбичгий ухааны доктор Д.Галбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нар 11 цагт ”Өдрийн сонин”-ы байранд ”Ном бариагүй гар лонх барьдагсан даа” хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа тул хүрэлцэн ирнэ үү. Утас: 8999-8988,
  • Энэ сарын 25-ны мягмар гарагт болох ЦЕГ, Арева хамтран зохион байгуулж байгаа ”Урантай танилцъя” сургалтад оролцох сэтгүүлчид 91198380 дугаарын утсаар өнөөдөр бүртгүүлнэ үү.
  • НҮБ-ийн Хүн амын сангаас Монголын өсвөр залуу үе рүү хандсан шинэ төслийн нээлтийн ёслол 2012 оны есдүгээр сарын 20-ны 09-11,00 цагт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.
  • Өнөөдөр 19 цагаас Ялалтын талбайд золгүй байдлаар амиа алдсан оюутан залуугийн гэгээн дурсгалыг хүндэтгэж 1000 зул өргөх үйл ажиллагаа зохион байгуулагдана. Оюутан залуучууд та бүхнийг хамтран оролцохыг хүсье.
  • Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 17 цаг 30-д Эрчим хүчний яаман дээр ажиллаж, тус яамны ажилтнуудтай уулзана. Өвлийн бэлтгэл болоод цаг үеийн асуудлаар тэдэнтэй уулзаж санал бодлыг нь сонсоно.
  • Ардчилсан нам сэтгүүлчидтэй уулзана УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийхээр болжээ. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа болон бүлгийн ажлын албаны дарга нар энэхүү уулзалт ярилцлагад оролцох юм байна.
  • “Аюулгүй Улаанбаатар” зөвлөлгөөн болно Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “Аюулгүй Улаанбаатар” зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөлгөөн маргааш Хангарьд ордонд болно. Зөвлөлгөөнд хот байгуулалт барилгын талаар цаашид авах арга хэмжээ, барилга, байгууламж, машин механизмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар ярилцах юм байна.
  • Өнөөдөр УИХ дахь улс төрийн намуудын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ярьдаг өдөр. УИХ дахь АН-ын бүлэг, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаа зарласан бол МАН-аас УИХ-д суугаа гишүүд бас хуралдахаар Төрийн ордонд цуглаж байна. Энэ долоо хоногт УИХ 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм.
  • Боловсрол, шинжлэх ухааны яам, JICA, МУБИС, Токоигийн их сургуулиас хамтран хэрэгжүүлж буй ”Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь” 2012-2017 онд хэрэгжих төслийн нээлт 2012 оны 09 сарын 09-нд БШЯамны 401 тоотод болно.
  • Өнөөдөр 14:00 цагт НЗДТГ-ын уулзалтын танхимд Нийслэлийн үе үеийн засаг дарга нарын уулзалт болно.
  • Монголын Эмнести Интернэшнлээс Олон улсын эрүүгийн шүүх/ОУЭШ/-ийн 10 жилийн ойг тохиолдуулан Монгол улсаас ОУЭШ-д хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Н.Орчлонг урьж гишүүд дэмжигчиддээ шинэ соргог мэдээлэл хүргэх уулзалт зохион байгуулах гэж байна. Уулзалт 14 цагаас МУИС-ийн Хууль зүйн сургуульд болно.
  • ”Чингис хаан-2012” жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээний талаар Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбооны хамтарсан хэвлэлийн бага хуралтай. Спортын төв ордны дөрвөн давхарт маргааш 11 цагаас.
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
  • “Mining Mongolia-2012-Building and construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн өнөөдөр 10.00 цагт “Буянт-Ухаа” спортын цогцолборт нээлтээ хийх гэж байна.
  • 11.30 цагт Нутгийн удирдлагын танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын Засаг дарга нартай видео хурал хийж, цаг үеийн байдлын талаар ярилцлах юм байна.
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
  • Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд Хэлэлцэх асуудал: Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Байнгын хорооноос оруулах хуулийн төсөл; Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал; Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал.
  • Сайд Д.Ганхуяг: Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дамжуулан худалдаж байгаад сайтар судалгаа хийх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Мөн гадаадын улс орнуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг судалж, бодит үр дүнг танилцуулахыг тус газрын дарга Г.Алтансүхэд үүрэг болголоо.
  • Өнөөдөр 12 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд өмгөөлөгч С.Нарангэрэлийн ”зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” номын нээлт болно. Нээлтэд МАХН-ын бүх удирдлага, Н.Энхбаярын гэр бүлийнхэн, хуульчид МАХН-ын гишүүд дэмжигчид оролцоно.
  • Сүмогийн их аварга Д.Дагвадорж МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодсон хэрэгт холбогдоод байгаа. Тэрээр энэ талаараа өнөөдөр 17 цагаас ”Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Түүнчлэн Д.Дагвадоржийн ах Д.Сумъяабазар ч бас залилангийн хэрэгт холбогдоод байгаа гэх мэдээллийн талаар тайлбар хийх ажээ.
  • Маргааш буюу 2012.09.05-ны 10:00 цагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Ардчиллын боловсролын хурлын Канадын төлөөлөгчдийг өрөөндөө хүлээн авч уулзна. Мөн орой 17:00 цагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Иргэний нийгэм, ТББ-ын төлөөллүүдтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцна.
  • Өнөөдөр буюу 2012,09,04-ний өдөр 16:00 цагт Төрийн ордны VIP/том/-д Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Австралийн парламентийн төлөөллийг хүлээн авч уулзна. Уулзалтаар 1. СБД-ийн 45-р сургууль Австралийн сургуультай шефийн холбоо тогтоох болсон. 2. Австралид ажиллаж, амьдарч байгаа Монгол уран бүтээлчдийн бүтээлийг Соёл урлагийн их сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны зүүн талын ханан дээр байрлуулж олны хүртээл болгох талаар ярилцаж мэдээлэл өгөх юм.
  • Хотынхон эрчим хүчний гачаалд нэрвэгдэж магадгүй Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жилд 10 хувиар өсч байгаа гэнэ. Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 100 МВт-ын хүчин чадал бүхий турбин шинээр нэмж суурилуулах шаардлагатай гэнэ. Энэ талаар тус станцын дарга Б.Цэвээн салбарынхаа сайддаа уламжилсан. Харин сайд даруй шийдэж өгөхөө амласан юм.
  • ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Г.Ганхүүг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр ИЗНН-ын БГД-ийн хорооны дарга Ц.Ганбатыг томиллоо. Ц.Ганбат нь 1964 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 1982 онд Улаангомын 10 жилийн дунд сургууль, 1988 онд ХБНГУ-ын Берлин хотын Эдийн Засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1988-1991 онд Материалимпекс хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, 1991-1995 онд Аз ББХК-д захирал, 1995-1996 онд НИК ХК-д зах зээл борлуулалтын газрын дарга, 1996-1999 онд Глобал инвест ХХК-д дэд захирал, 1999 оноос ГБТ трэйдинг ХХК-ын ерөнхий захиралаар ажиллаж байна. 2008 онд ИЗН-д гишүүнээр элссэн. ИЗНН-ын Улстөрийн зөвлөлийн гишүүнийн сонгуульт ажилтай.
  • УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгдэнэ. Түүнийг МАХН-ын бусад гурван гишүүний хамт наймдугаар сарын 14-нд шүүх байсан ч шүүгдэгчид тус бүртээ өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учир хурлыг ийнхүү хойшлуулсан юм. З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.
  • УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батална Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлнэ. Чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахаас гадна Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батална. Мөн 2012 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ. 10 хоног үргэлжлэх ээлжит бус чуулганаар 2012 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг бас хэлэлцэж батлах юм.
  • Өнөөдөр 15 цагаас Чингис зочид буудлын гуравдугаар давхарт гурван үеийн уурхайчдын уулзалт болно.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 11 цагт өрөөндөө Хөгжлийн банкныхныг хүлээн авч уулзана.
  • Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей 10 цагт өөрийнхөө өрөөнд СЕХ-ныхныг хүлээн авч уулзана. Уулзалтаар Орон нутгийн сонгуулийн талаар ярилцах юм байна.
  • Өнөөдөр МАНХ-ын байранд 12цагаас Шударга ёсны эвсэлт оюутны холбооноос Н.Энхбаярыг аврах жагсаал хийх гэж байгаатайгаа холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хуралд УИХ-ын Гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга Д.Батцогт нар дэмжиж оролцох юм байна.
  • Өнөөдөр 13:00 цагаас Улсын драмын эрдмийн театрт Нийслэлийн боловсролын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Энэхүү зөвөлгөөнд 305 цэцэрлэг, 265 сургуулийн удирдах ажилтанууд оролцож 2011-2012 оны хичээлийн жилийн тайлан болон 2012-2013 оны шинэ хичээлийн жилийн нээлттэй холбогдуулан бармтлах бодлого чиглэлээ хэлэлцэнэ.
  • АН-ын генсек Ц.Оюундарь өнөөдөр 14 цагт Төрийн ордонд 21 аймгийн АН-ын дарга нартай уулзах юм байна.
  • Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр 10:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана.
  • Өнөөдөр 15 цагаас Төрийн ордны баруун зүүн хаалган дээр шударга ёс эвсэлт оюутны холбооныхон ард түмний ерөнхийлөгчөө аваръя чимээгүй жагсаал хийнэ.
  • Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяа МҮОНТВ-ийн ММ агентлагийн захирлаар томилогдлоо.
  • МҮЭСТО-ны гадна талбайд Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочдын шинэ ургацын үзэсгэлэн худалдаа гарч байна
  • УИХ-дах МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг эвслийн 11 дэх гишүүн Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэхээр шийдвэрлэлээ
  • УИХ-дахь Ардчилсан намын бүлэг Орон нутгийн сонгуулийн тухайн хуулийн төслийг дэмжлээ
Валютын ханш »
Авах зарах
Америк доллар
1435.0 1446.0
Евро
1824.0 1870.0
Английн фунт
2144.0 2218.0
Оросын рубль
43.79 47.63
Хятадын юань
234.2 235.5
Дэлгэрэнгүй
Санал асуулга
Та энэ жиргээчдийн хэнийг дагадаг вэ?
Б.Бат-Эрдэнэ
Ц.Элбэгдорж
М.Энхсайхан
  • Та энэ жиргээчдийн хэнийг дагадаг вэ?
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.