Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 3 УДААГИЙН АРИЛЖААГААР 70.4 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 19.2 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс, 32.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 70.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.Баяжуулсан коксжих нүүрсний үнэ 131.9 ам.долларт, баяжуулсан болон баяжуулаагүй эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 50.4 ам.доллар болон 39.9 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.Зах зээлийн уналттай энэ үед нүүрсний борлуулалтыг тасралтгүй явуулах, сорчлохгүйгээр олборлох, борлуулах бодлогын хүрээнд шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд Биржээр 22 удаагийн арилжаагаар 94.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.44 сая тонн нүүрс борлуулаад байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан