Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Сергей Бубка ОУОХ-ны даргад өрсөлдөнө
ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж байгаа олон улсын спортын байгууллагуудын цугларалт, форумын үеэр украины тамирчин, тулгууртай хаарайгч, олимпын аварга Сергей Бубка Олон улсын олмпын хорооны даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. “Энэ бол миний хувьд чухал өдөр. Өчигдөр би ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггетэй утсаар ярьж энэ сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Харин өнөөдөр үүнийгээ албан ёсоор зарлаж байна” гэж Бубка өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль ирэх есдүгээр сард Буэнос-Айрес хотноо болно. 71 настай Жак Рогге энэ албыг 2001 оноос алба хашиж байгаа юм.
Олимпын аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, дэлхийн дээд амжилтыг 35 удаа шинэчлэн тогтоож байсан тулгууртай харайгч Сергей Бубкагийн 6 метр, 14 см дээгүүр харайсан амжилтыг өнөөдөр ямар ч тамирчин давж чадаагүй байгаа юм. Өнөөдөр Украины Үндэсний олимпын хороог тэргүүлж байгаа түүний ОУОХ-ны тэргүүний суудлын төлөө хамгийн магадлалтай нэр дэвшигч гэж үзэж байгаа юм.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж байгаа олон улсын спортын байгууллагуудын цугларалт, форумын үеэр украины тамирчин, тулгууртай хаарайгч, олимпын аварга Сергей Бубка Олон улсын олмпын хорооны даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. “Энэ бол миний хувьд чухал өдөр. Өчигдөр би ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггетэй утсаар ярьж энэ сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Харин өнөөдөр үүнийгээ албан ёсоор зарлаж байна” гэж Бубка өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль ирэх есдүгээр сард Буэнос-Айрес хотноо болно. 71 настай Жак Рогге энэ албыг 2001 оноос алба хашиж байгаа юм. Олимпын аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, дэлхийн дээд амжилтыг 35 удаа шинэчлэн тогтоож байсан тулгууртай харайгч Сергей Бубкагийн 6 метр, 14 см дээгүүр харайсан амжилтыг өнөөдөр ямар ч тамирчин давж чадаагүй байгаа юм. Өнөөдөр Украины Үндэсний олимпын хороог тэргүүлж байгаа түүний ОУОХ-ны тэргүүний суудлын төлөө хамгийн магадлалтай нэр дэвшигч гэж үзэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























