Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
”Алтандорнод Монгол” ХХК-ийн татварын өрөнд санал болгосон эд хөрөнгийг дахин нягтална

Шүүхийн шийдвэрийн дагуу "Алтандорнод Монгол" ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэх үүднээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөрт санал болгосон эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлах, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах ажлын хэсэг томилохыг холбогдох сайд нарт даалгалаа. Тус компанийн өмнөх удирдлага С.В.Паушок нь алтны үнийн өсөлтөд 68%-иар албан татвар ногдуулсан нь Засгийн газар хоорондын «Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”-г зөрчсөн гэж үзэн Олон улсын Арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг 2011 оны 4-р сард хянан шийдвэрлэгдсэн юм.

Татвартай холбогдох Олон улсын арбитрын шүүх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн 4 жил гаруй хугацаанд үргэлжилж, шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын талд гарсан билээ. С.В.Паушок гэгч хэн байсан тухай уншигчдадаа эргэн танилцуулж байна.

 

Оросын бизнесмэн тэрбумтан болох шахаад сүйрсэн нь\


Монгол даяар нэрд гарсан, Оросын иргэн Сергей Паушокийн Монгол дахь бизнес төгсгөл болж. Тэр одоо “Би чинь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын өрөөнд  шууд ордог бизнесмэн байлаа” гэж гунигтайгаар дурсч сууна. Түүнд одоо Монголд ч,  Орост ч ямар ч бизнес байхгүй.

Сергей Викторович Паушок өөрийн бизнесээ бүр Тажикаас 1987 онд эхэлсэн. Цэргээс халагдаад “Памир” артельд  тусгай техникийн жолоочоор ажиллаж байсан. Памир нь бас “Тажикзолот”  эрхэлдэг байж.

1980-аад оны сүүлчээр Афганистанаас зөвлөлтийн цэрэг гарч байхад хуучин муу танк, байлдааны хэрэгслүүд замд хаягдаж эхлэхэд л Паушокийн авьяас тодорч техникийн наймаа хийж эхэлж.

 

10 жилд 146 лиценз худалдаж авсан

 

1997 онд “Алроса” Монголд алт эзэмших боломж байгаа эсэхийг судлахаар шинжээчид явуулахад Паушок бүрэлдэхүүнд нь орсон байна. Үнэндээ энэ үед Монголд алт олборлох ажил бараг зогсонги байлаа. Эдийн засаг нь хүнд байсан тэр үед Монголын эрх баригчид улс орноо аврахын тулд хөрөнгө оруулагчдад хамгийн таатай орчин амлаж байсан юм. Алт олборлогчдын татвар Орост 93 хувь байхад Монголд 47 хувиас хэтрэхгүй байлаа. Паушокийн анхны хамтрагч, дагуул нь Сергей Опанасенко гэгч Монгол дахь Оросын худалдааны төлөөлөгч. Тэр одоо “Паушок надад шууд л таалагдсан” хэмээн дурсч байна. Тэд ингэж алт олборлох төсөл боловсруулж эхэллээ.

 

Гарааны хөрөнгө, техникээ тэд Оросоос босгосон. Хамгийн хүнд зүйл бол нөөц ихтэй орд газар олох явдал байлаа. Паушок өдөртөө өчнөөн хүнтэй уулзаж байсны ихэнх нь лиценз худалддаг хүмүүс байж. “Яг л нөөцийн тодорхойлолт, хайгуулын зураг атлаа нэр нь өөр өөр. Тэгсэн хэрнээ сая сая доллараар үнэлдэг байсан. Тэгээд манай мэргэжилтнүүд эцэст нь энэ бүхэн зүгээр л хүүхэлдэй болохыг нь мэдсэн. Тэгээд бүр анхны эх сурвалж хайж эхэлсэн дээ” гэж байна. Ингээд 10 жилийн хугацаанд Паушок алтны 146 лиценз цуглуулсан нь төсөөллийн 300, батлагдсан 30 тоннын нөөцтэй  байлаа. Энэ бол өнөөгийн ханшаар тооцоход 1,7 тэрбум доллар гэсэн үг. Ингээд Заамарт ажлаа эхэлсэн байна.

Паушок лиценз худалдаж авахад бараг 40 сая доллар зарсан гэдэг ч албан баримтад болохоор 17,1 сая доллар зарцуулсан гэж тусгажээ. Ялгаа нь юунд байна. Үүнийгээ Паушок “Ойлгомжтой шүү дээ, авлигад л ...” гэж тайлбарладаг. Тэр бас “Монголчуудтай хурдан наймаалцах ёстой. Чи өнөөдөр нэг саяыг өгөх гэж байхад маргааш нь хоёр сая болно, нөгөөдөр бүр гурван сая болно. Шууд л авч өгөлцөхгүй бол маргааш гэж хойш тавибал монгол хүн хятадуудад очоод Пуашок наадахыг чинь сонирхоод байгаа юм гэж байгаад бүр өндөр үнээр өгдөг улс” гэжээ.

За ингээд Паушок гуравдугаар хороололд Брежневийн үеийн орон сууцны  есөн давхар барилгад төвхнөж  конторлов. Түүний “Алтан Дорнод-Монгол” компани 2006 он гэхэд 100 сая долларын ашигтай ажиллаж. Гэтэл монголын компаниуд хотын төвд  шил толь болсон шинэ шинэ  контор бариад л гангараад байсан. Харин Паушок компаниа зарах хүртэл эндээс нүүгээгүй, нэгдүгээр давхарт нь конторлоод, дээд давхаруудад нь мэргэжилтгүүд нь амьдарч байсан юмдаг.

Паушок монголчуудад итгэдэггүй байсан. “Алтан дорнод Монгол” компанид ажиллаж байсан цахилгаанчин Николай Овчаров  монголчуудыг зөвхөн жолооч төдий ажилд л авдаг байсан гэж ярьж байна. Тэгээд ч Паушок Монголд өнөөх “Памир” артелийнхаа ажилтнуудын гуравны нэг болох 700 хүн авчирсан.

Гол гол ажилд монголчуудыг оролцуулахаас Паушок үнэндээ айдаг байж. Паушок “Нарийн бичгийн дарга маань нэг удаа надад Монголын гадаад тагнуулын алба миний ажилтнуудыг хянаж байгаа гэж мэдээлсэн. Үүнээс хойш би удирдлагын хүрээнд гадаадуудыг / монголчуудыг / ямар ч тохиолдолд оруулах хэрэггүй гэж  шийдсэн” гэсэн байна.

 Хар алт: Паушок  зөвхөн алт олборлох ажлаар дагнасангүй. Бүр эхнээсээ нефть боловсруулах үйлдвэр барихыг хүсч байжээ. Монголчуудад мөнгө ч байсангүй, орчин үеийн үйлдвэр барьчих туршлага ч байсангүй. Оросоос “НИК”, Петровис” гэсэн хоёр компани л шатахуун оруулж ирдэг. Тэгээд л өөрсдөө үнээ тогтоодог. Паушок тэднийг эрх баригчидтай холбоотой гэж үзэж байсан юм.

Ингэхээр нефть боловсруулах үйлдвэр Монголд тун ашигтай бизнес гэсэн үг. Жилд хоёр сая тонн нефть болвсруулах үйлдвэр барихад 600 сая доллар хэрэгтэй. Гэтэл энэ мөнгө Паушокт байсангүй. Энд Паушок 2006 онд Чехийн Czech Export Bank, оросын Гадаад эдийн засгийн, Газпромбанк, худалдааны банкуудтай яриа хэлэлцээ хийж байжээ. Харин өөрөө төслийнхөө 15 хувийг гаргах ёстой байсан. “Лукойл”-оос жилдээ хоёр сая тонн нефть  авахаар гэрээ хийчихсэн байна. Гэвч энэ сайхан төлөвлөгөө нэг л минутад хийсч арилах нь тэр.

 

Оросуудтай түнжин хагарав

 

2006 оны зун ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Фрадков ирлээ. Түүнийг нөлөө бүхий бизнесмэн Олег Дерипаска дагалдаж ирсэн ч үнэндээ онгоцон дотроо унтаж байсан юм. Наадам гээд зочид буудалд сул өрөө байхгүй л байсан л даа. Хоёр талын нэг уулзалт дээр Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан Паушокийг урьж, нефть боловсруулах үйлдвэрийнхээ тухай ярихыг хүссэн байна. Харин Фрадковт Орос-Монголын эдийн засгийн харилцааг үндсээр нь өөрчлөх, хөрөнгө оруулалтын тэр  төсөл таалагдсангүй. Үнэндээ Паушок үйлдвэрээ барьчихвал Орос улс  Монгол гэдэг зах зээлээ алдах байлаа. Паушок энэ тухайд “Фрадков миний яриаг таслаад чи эхлээд түүхий нефтийн асуудлаа шийдэх хэрэгтэй дээ” гэсэн хэмээн дурсч байна. Харин Б.Жаргалсайхан “Паушокийг бид таван жилийн өмнөөс мэднэ. Тэр Монголд ихийг хийж байгаа хүн” гээд харин Дерипаска гэж хэн бэ. Тэр бас хөрөнгө оруулахыг хүсч байгаа. Та эхлээд өргөдлөө өг л дөө. Яахав бид үзье” гэсэн байна. Завсарлагаанаар Паушок Ерөнхий сайд Фрадков руу дөхөж очоод “Зарчмын хувьд би түүхий нефтийн асуудлыг шийдсэн” гэж хэлэхэд ОХУ-ын Ерөнхий сайд “Харж л байя” гэжээ. Ингээд л Паушок “Лукойл”-ын нефьт түүнд олдохгүйг ойлгож. Гэхдээ тэр бууж өгөхийг бодсонгүй Саудын Арави, Хятадын CNPC гээд түүхий нефть авах талаар яриа хэлэлцээ эхэлж. Гэтэл Оросын банкууд төсөлд хөрөнгө оруулахаасаа татгалзаж эхэллээ.

 

Ингэж байтал 2007 оны намар Санжийн Баяр Ерөнхий сайд боллоо. “Энэ бол Монголын газар нутаг дээр энэ ертөнцөд төрсөн хамгийн муу монгол хүн” гэж Паушок өнөөдөр дүгнэж байна. Одоо харин энэ хоёр хүн хэзээ ч уулзахгүй биз дээ. Нэг нь Орост, нөгөө нь Америкт байна. Баяраас өөр бодолтой байсан нь Паушокт хамгийн аймшигтай үр дагавар авчирсан юм. Гэхдээ төрийн түшмэлүүд Паушокийн ганц аюул байсангүй ээ.

 

Алтан орд: Түүний бизнесийн бас нэг дайсан нь монголчуудын хэлдгээр “нинжа” нар буюу хувиараа алт олборлогчид байлаа. Алтны томоохон компанийн орхисон газарт тэд гэр бариад, машин тэрэгтэйгээ хэдэн зуугаараа цугларч, гар хийцийн жижиг техник ажиллуулан алт ухна. Намхай гэдэг өндөр настан өдөрт нэг граммаас багагүй олзтой байдаг, нэг грамыг нь 39 доллараар зардаг гэж ярьж байна. Ер нь 20 минут ажиллахад л таван грамм элбэг олдог гэнэ. Паушокын хувьд нинжа нар бол жинхэнэ гамшиг байсан гэхэд болно. 2004 оноос л эдний газар нутаг руу бөөнөөрөө дайрч эхэлж. Тоо нь жилээс жилд өсөөд л байдаг. 2006 онд бараг 10 мянга хүрч байсан гэдэг. “Бид үнэндээ хүч хүрдэггүй байсан. Аягүй бол үндэстэн хоорондын зөрчил болох гээд байдаг. Бид чинь гадны хүмүүс, гадаадын компани шүү дээ” гэж Паушок ярьж байна. Цагдаад хандаад ч нэмэргүй. Баривчилна, торгуулийн 3000 төгрөг төлчихөөд л цагийн дараа буцаад л очно. Паушок бүр хүчний байгууллага, эрх баригчдад захидал бичээд ч нэмэр болоогүй байна. Паушокийн мэдлийн  50 метрийн гүн карьер тэр чигээрээ л хот шиг юм болж байжээ. Паушокийн тооцоолсноор нинжа нар зөвхөн зуны гурван сард 15 сая доллараар үнэлэгдэх 300 кг алт олборлоод авчихдаг байж. Энэ гамшиг Паушок Засгийн газарт тогтоолын төсөл оруулах 2006 оны есдүгээр сар хүртэл үргэлжилсэн байна. Энэ тогтоолоор тусгай мэргэжлийн рот гаргаж, хувиараа алт олборлогчдыг нүүлгэн шилжүүлсэн юм. 10 мянга гаруй хүнийг Паушок өөрийн машин техникээр нүүлгэж уурхайгаасаа 100 гаруй км газарт холдуулан эзгүй  талд буулгаж орхисон байна. Монголын Засгийн газар ч, Паушок ч тэднийг гэрт нь хүргэхийг хүссэнгүй. Паушок энэ тухайд “Би тэднийг гэрт нь хүргэж өгдөг таксины жолооч юм уу” хэмээн мушийж байна.

 

Сүйрэл. “Аугаа их нүүдэлчин монголчууд” Оросын бизнесмэнд өөрөөр хандах боллоо. Тэд “Оросын харгис капиталист, монголчуудыг эх нутагтаа тайван амьдрах боломж олгохгүй байна” гэж бичих боллоо. “Паушок урьд нь их тайван хүн байсан. Дараа нь ууртай болж, ялихгүй юман дээр ч гэсэн нударга зөрүүлэхээс буцахгүй болсон” гэж түүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Болормаа хэлж байна. Паушокийн дайсан олширсоор л байлаа. Ингээд тэрээр хамгаалагчдад их анхаарах болж хоёроос цөөн жип дагуулахгүйгээр замд гардаггүй боллоо. Уг нь жижигхэн Монголд чинь жирийн бизнесмэн бүү хэл сайд ч хамгаалалтгүй явдаг газар шүү дээ.

 

2006 онд Монголын парламент Зэсийн гэнэтийн ашгийн татварын тухай  хууль хэлэлцэж эхэллээ. Гэнэт депутатуудын нэг нь энэ татварыг алт олборлогчдод бас ногдуулах тухай санал гаргах нь тэр. Үүнийг 68 хувиар тогтоохоор болсон нь унци алтнаас 500 доллар гэсэн үг л дээ. Паушок тооцоо хийхэд ийм татвартай орчинд бизнес нь ахихгүй гэдгийг ойлгосон. Энэ талаар тохиролцох ямар нэгэн оролдлого хийсэнгүй. Түүний гол өрсөлдөгч Бороо Гоулд компани  Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулаад гарын үсэг зурчихлаа. Бусад нь бол үнэндээ чимээгүйхэн хар зах дээр гарсан л даа.

 

Ингээд Паушок дайн хийхээр шийдлээ. УИХ-ын дарга Ц.Нямдорж баталчихсан хуулийг засварласан дуулиан дэгдээлээ. Паушокийг дэмжиж байсан депутатууд 68 хувийн татварыг өөрчлүүлэхээр ҮХЦ-д хандсан.  Хуулийг өөрчилсөнгүй, харин сөрөг хүчнийхэн Ц.Нямдоржийг огцруулахаар шаардаж эхэлсэн юм.

Паушок ч  Стокгольм дахь олон улсын арбитрын шүүхэд 1,5 тэрбум алдагдал хүлээсэн хэмээн өргөдөл өглөө. Тэгээд Паушок татвараа ч төлөхгүй, алтаа ч Монголбанкинд  тушаахгүй, ердөө өөрөө л хадгалаад байхаар шийдвэрлэлээ. Гэхдээ энэ “үзүүлэх тоглолт” нь дээд тушаалтнуудад таалагдаагүй юм.

 

2007 оны намар Засгийн газар солигдож, нефть борлуулдаг компанийн хувь эзэмшигч С.Баяр Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан Ц.Нямдорж Хуульзүйн сайд болов.  Паушокийг татвар төлөөгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, түүнд зугтаах л ганц гарц үлдлээ. Түүнийг Орос-Монголын хөрөнгө оруулалтын форумын дараа баривчлах гэж байгааг Паушок өөрийн хүмүүсээс мэдэж авсан байна. Тэр гэр бүлийнхнээ буцаачихаад өөрөө болохоор баривчлахыг харах л үлдсэн байна. Буриадын Ерөнхийлөгч Наговыцинтэй уулзахдаа Паушок ирэх цохилтыг няцаах бүхий л зүйлийг нарийн тохирчээ. Буриадын Ерөнхийлөгч түүнийг оргуулахад оролцохыг нэг их яарсангүй. Энэ нь ч зөв болж тусгай албад ч Паушок хэд хэдэн чухал уулзалттай юм чинь хаашаа ч зугтаахгүй юм байна гээд анхаарал нь суларч.

 

Харин  Паушок явах гэж байгааг зөвхөн жолооч, нэгдүгээр орлогч Борис Игошин, бие хамгаалагчид нь л мэдэж байлаа. Ингээд 2007 оны арванхоёрдугаар сарын 8-ны өглөө 5,00 цагт харанхуйгаар Паушокийн хоёр машин хилийн зүг хөдөлж. Тэгээд л Наговицын руу утсаар ярьсан нь тэр. Түүнээс хойш Сергей Викторович Паушок Монголд үзэгдээгүй юм.

 

Өнгөрсөн дөрвөн жилд орд газрууд нь орхигдож, компани нь сүйрсэн л дээ. Монголд ч гэсэн алт олборлох нь буурсан. 2007 онд 25 тонныг олборлодог байсан бол 2011 онд дөнгөж дөрвөн тонн болсон. Харин нинжа нарын тоо өссөн. Энэ бол ердөө л өнөөх 68 хувийн татварын үр дүн. Дараа нь Паушокийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан юм. Борис Игошин нутаг буцаж чадаагүй, 2009 оны намар Монголд нас барсан.

0 Сэтгэгдэл
ХУРАА
Хамгийн их уншсан