Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар (2026.05.13) 2026 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг баталлаа.

Тус шийдвэрийг амьтны нөөцийн үнэлгээ, нөхөн өсөлтийн чадамж, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын шаардлагад үндэслэн боловсруулж, аймаг орон нутгаас ирүүлсэн саналыг мэргэжлийн түвшинд нягтлан эцэслэсэн.

Тусгай зориулалтын ан агнуур нь агнуурын амьтны нөөцийг зохистой, тогтвортой ашиглахын зэрэгцээ байгаль хамгааллын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, байгальд суурилсан өндөр үнэ цэнтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой.

2025 онд тусгай зориулалтын ан агнуурын дуудлага худалдаа болон байгалийн нөөц ашигласны төлбөрөөс нийт 15.4 тэрбум төгрөг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрсөн байна.

Мөн спорт агнуурын чиглэлээр бариад буцаан тавих зарчимд суурилсан загас агнуурын зохицуулалтыг үргэлжлүүлснээр биологийн нөөцийг хамгаалахын зэрэгцээ танин мэдэхүйн болон байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү шийдвэр нь амьтны нөөцийн хамгаалалт, тогтвортой ашиглалтын тэнцвэрийг хангах, орон нутгийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын менежментийг бэхжүүлэх, байгалийн нөөцийн эдийн засгийн өгөөжийг хамгаалалттай уялдуулах чухал ач холбогдолтой юм. гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан