Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
С.Оюун: Тусгай зориулалтын ан агнах зөвшөөрлийг орон нутаг нь өгдөг болж байгаа

БОНХЯ-аас энэ жил агнах аргал, угалзын тоог багасгажээ. Мөн зэрлэг амьтны хамгаалалд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шинэ журам баталсан байна. Энэ талаар Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунаас тодрууллаа.

-Гадаадын зарим жуулчин манай улсад ан агнахаар ирдэг. Энэ жил агнах аргал, угалзын тоог багасгаж, шинэ журмаар зохицуулахаар болсон гэсэн. Журамд ямар өөрчлөлт орсон бэ?
-Тусгай зориулалтын анд аргал, угалз ордог. Өнгөрсөн онуудад жилд 50-70, зарим үед 150 угалз, 300 орчим тэхийг гадаадын анчдаар агнуулан улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байсан юм билээ. Бид үүнийг энэ жилээс шинэ журмаар зохицуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, энэ оноос 15 толгой угалз, 32 тэхийг тусгай төлбөртэйгээр агнуулах Засгийн газрын тогтоол батлууллаа. Ан агнах зөвшөөрлийг БОНХЯ-наас өгдөг байсныг больж, орон нутаг нь ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулдаг болсон. Төлөвлөгөөгөө аймгууд яаманд хүргүүлж, тэр дагуу орон нутагт нь бид зөвшөөрөл өгнө. Ингэхдээ ан амьтнаа хэрхэн хамгаалах, нөгөөтэйгүүр ан агнасны төлбөрөө хэрхэн зарцуулах вэ гэдгийг тэд төлөвлөгөөндөө тусгах ёстой. Энэ нь зэрлэг амьтны хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Орон нутаг байгаль орчны салбарт өөрөө шийдвэрээ гаргах, төсвөө хуваарилах эрх мэдэлтэй болсон. Байгалийн нөөц ашигласны татварын тухай хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, дөрвөн чиглэлийн татвар сумын дансанд орж байгаа. Энэ мөнгөний тодорхой хувийг байгаль хамгаалалд зарцуулах заалт орсон. Тухайлбал, ус ашигласны төлбөрөөс орж ирж байгаа орлогын 55, ан агнасны төлбөрийн 85-аас доошгүй хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой. Үүнийг яам бодлогоор дэмжиж байгаа. Энэ жил Ховд, Увс, Төв аймаг ан агнуурын менежментийн төлөвлөгөөгөө манай яаманд ирүүлсэн. Эдгээр аймагт ан агнах квотыг цөөхөн ч гэсэн шилжүүлнэ. Өмнөговь аймаг тусгай зориулалтын ямар ч ан амьтан агнуулахгүй гэсэн бичиг ирүүлсэн. Үүнийг нь бид дэмжиж байгаа.

-Шонхор экспортлохыг зогсоогоод байгаа. Хулгайн антай хэрхэн тэмцэх вэ?  
-Энэ жилээс шонхор экспортлохыг зогсоосон. Шонхор экспортолсноор улсын төсөвт жил бүр гурав орчим тэрбум төгрөг төвлөрдөг байсан юм билээ. Байгаль орчинд ээлтэйг нь бодон шонхор экспортлуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцүүлэхэд дэмжлэг хүлээсэн. Манай яам угалз, тэхийн тоог дэс дараатайгаар жилээс жилд бууруулах бодлого барьж, энэ оноос эхлэн идлэг шонхор шувууг хилээр гаргахыг таван жилээр хориглосон шийдвэр гаргалаа. Шат шатны байгууллага үүнд хяналт тавих юм.

-Энэ сарын 5-нд дэлхийн байгаль орчны өдөр тохионо. Уг өдрийг монголд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан ногоон хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан гэсэн.
-Манай яам ерөнхий чиг үүргийнх болсноосоо хойш ногоон хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж дууссан. Энэ үзэл баримтлалд байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн талаар дэлгэрэнгүй тусгасан. Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дээрх үзэл баримтлалыг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. 2020 он хүртэлх Үндэсний хөгжлийн цогц бодлого болон Тогтвортой хөгжлийн баримт бичгийн хэд хэдэн асуудал дээр энэ талаар тусгасан байдаг. Гэхдээ ногоон хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аар батлуулбал манайх энэ талаархи нэлээд суурь зарчимтай болох юм. Өөрөөр хэлбэл, байгаль, нийгэм, эдийн засаг, соёл, засаглалыг цогц байдлаар авч үзэх замаар хүний хөгжил, нийгмийн тэгш байдлыг хангах гэсэн үг л дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан