Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Лионел Мессиг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байна
Алдарт хөлбөмбөгч Лионел Месси татвараас зугтаан зайлсхийсэн хэргээр шалгуулж байна. Түүнийг Испанийн татварын албанд дөрвөн сая евротой тэнцэх хэмжээний татварыг төлөөгүй хэмээн сэжиглэж байна. Аргентин гаралтай, дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Месси энэхүү явдалд тун гайхаж байгаагаа мэдэгдлээ. Барселона багтай жилийн 16 сая еврогийн гэрээ байгуулснаараа дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын нэгд зүй ёсоор тооцогдох болсон Мессиг 2007-2009 онд Испанид төлөх ёстой татвараа зөрүүтэй мэдүүлсэн гэж байгаа аж. Тэрээр гэрээнээс гадна элдэв сурталчилгаанаас мөн хэмжээний орлого олдог бөгөөд тэр нь жилдээ 31 сая еврод хүрдэг гэж “Forbes” сэтгүүл тооцсон байна.
Түүний тоглодог клуб нь Испанид байдаг атал бизнесийн үйл ажиллагаа буюу Мессигийн реклам сурталчилгаанд тоглох эсэхийг шийддэг компани нь Уругвайд төвлөрдөг нь татвараас зайлсхийсэн хэрэг гэж үзэж байгаа аж. Хэрвээ түүний буруутай тогтоовол зургаан жил хүртэл хорих ял, ихээхэн хэмжээний торгууль хүлээж байна. Харин Месси өөрийг нь ийм хэрэгт холбогдуулан шалгаж байгааг хэвлэлээс л олж мэдлээ гээд татвараа хэзээд үнэн шударгаар төлсөөр ирсэн гэж мэдэгджээ.
Амьдралын тийм ч таатай буй нөхцлөөс дэлхийн хэмжээний тамирчин болтлоо өсч дэвжсэн Л.Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал дөрвөн ч удаа хүртсэн билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан