Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Ахмадууд аваргаа шалгаруулна

Монголын хөл бөмбөгийн холбооноос “Ахмадын цом-2013” улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг тус холбооны зохион байгуулах комисс удирдаж, FIFA-гийн тоглолтын дүрмээр явуулна. Өөрөөр хэлбэл, тэмцээний хасагдах болон төгсгөлийн тоглолтуудын тооны харьцаа үндсэн цагт тэнцвэл 11 метрийн торгуулийн цохилтоор ялаг­чийг тодруулна гэсэн үг. Тэмцээнд оролцох багуудыг энэ сарын 21-нд бүртгэж, техникийн зөвлөлгөөны хур­лыг 24-нд  хийх аж. 
Тоглолтын хуваарийг сугалаагаар шийдэх бол багийн дасгалжуулагчид тамирчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх шаардлагатай гэнэ. Тэмцээнд оролцох багууд 40-45, 46-50, 51-55, 56-аас дээш гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөх бол багийн бүрэл­дэхүүн нь тамирчдын насны ангиллаас хамаарч өөр байх юм. Тэмцээний аварга баг шилжин явах цом, алтан медал, 300 мянган төгрөг гардана. Харин дэд байрт орсон баг мөнгөн медал 200 мянган төгрөг хүртэх бол удаах байр хүрэл медал, 100 мянган төгрөгөөр шагнуулах аж. Тэмцээн МХБХ-ны талбайд энэ сарын 27-30-ны өдөр болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан