Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монголын буудлага спортын 2013 оны аварга тамирчид тодорлоо

Монголын буудлага спортын 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2013 оны 06  сарын 17-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд Алдар, Буудагч, Аврагч, Соёмбо, Хүч, Аварга, БГД, Орхон, СХД, Булган , ЧД , Хэнтий , Дорнод, Маршал, Архангай, Бага-Нуур, БЗД, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Баян Өлгий, Эрч СХ, СБД, Хилчин, Снайпер зэрэг 25-н багийн 190 гаруй тамирчид буудлага спортын 10-н дасгалд онч мэргэнээ сорин өрсөлдөж аваргууд нь тодорсон юм.

2013 оны буудлага спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний бас нэгэн онцлох үйл явдал нь монголын эрэгтэй гар бууны баг тамирчдаас онцгойрон өндөр амжилт үзүүлж хос алт, мөнгөн медалийг хүртсэн төрсөн ах дүү хоёрын бахдам амжилт байлаа. Тэрээр буудлага спортын үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Апу хувьцаат компаны тамирчин Э.Даваахүү хос "АЛТАН" медаль хүртсэн бол түүний төрсөн ах Хүч спорт хороо, "MGL MEDIA GROUP"-ын тамирчин Э.Бадамгарав хос "МӨНГӨН" медаль хүртсэн юм. Ийнхүү монголын буудлага спортын эрэгтэй гар бууны баг тамирчдын амжилтын буухиаг эх орондоо төдийгүй тив дэлхийд үргэлжлүүлэн цуурайтуулах шилдэг тамирчид болон гарч ирж буй ах дүү хоёрт, манай үе үеийн буудлага спортын шилдгүүд бахархан баяр хүргэж, амжилт ерөөж байлаа.

Ийнхүү эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон арван тамирчиддаа болоод 2013 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон эрхэм тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

2013 оны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах буудлагын спортын тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.



2013 оны насанд хүрэгчдийн  аварга шалгаруулах буудлагын спортын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн

Тэмцээний ерөнхий шүүгч                                УШ           Б.Нямсүрэн
Нарийн бичиг шүүгч                                          УШ           Д.Сонинбилэг
Нарийн бичиг шүүгч                                          УШ           Д.Сандаг                                                                                               
Тооцооны ахлах шүүгч                                      ОУШ          Д.Баттөр
Тооцооны шүүгч                                                УШ           Ю.Эрхэмбаяр
Тооцооны шүүгч                                                УШ          Ш.Алтанцаг
Галын шугамын ахлах шүүгч  /урт буу/              УШ          Г.Мөнх-Очир
Галын шугамын шүүгч                                      УШ           Н.Цэрэндолгор
Галын шугамын шүүгч                                       УШ           Д.Тунгалаг
Галын шугамын ахлах шүүгч    /гар буу /           УШ           С.Ганболд
Галын шугамын шүүгч                                       УШ           Ж.Гандиймаа
Байны шугамын шүүгч    /ахлах/                        2              Эрдэнэ-Очир
Байны шугамын шүүгч                                       2             Н.Энхтөр
Байны шугамын шүүгч                                       2            Ш.Бямбажав
Байны шугамын шүүгч                                       2           Д.Эрдэнэцэцэг
Байны шугамын шүүгч                                       3           Ц.Даваасүрэн
Буу хувцасны техникийн шүүгч      /ахлах/          УШ            Ц.Өлзийбаяр
Хэвлэл мэдээлэл                                               УШ   Э.Цэнд-Аюуш, З.Батхуяг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан