Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж
ХГБХХЕГ: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь, бүртгэлийн мэдээлэл
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Улсын цолонд ойрхон аймгийн арслангууд
Их Монгол Улс үүсэн байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадам хаяанд иржээ. Наадмын бөхийн гал ар араасаа тоос аргагүй цувсаар арга үгүй л наадам дөхөж. Бөхийн хорхойтон, бөх сонирхогчид, ард энэ жилийн наадмын түрүү бөх хэн байх бол хэмээн яриа дэлгэнэ. Тэр тусмаа улсын цолонд ойрхон аймгийн арслангуудын талаар ам уралдан ярина. Өнгөрсөн жилийн баяр наадмаар Увс аймгийн харьяат Алдар спорт хорооны бөх, аймгийн арслан П.Бүрэнтөгс ес давж, улсын арслан цол хүртсэн. Тиймээс энэ жилийн баяр наадмаар аймгийн арслан түрүүлэхийг ч үгүйсгэх аргагүй юм аа. Ингээд бөхийн хорхойтнуудын таамаглаж буйгаар улсын цол хүртэх магадлалтай аймгийн арслангуудыг жагсаалаа.

1. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 0142-дугаар анги, Жавхлант дэвжээ, “Энгүй тал” компанийн бөх, аймгийн хурц арслан Ш. Мөнгөнбаатар. 2003 онд Сүхбаатар аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, 2010 онд тус аймгийн наадамд дахин түрүүлж аймгийн хурц арслан цол хүртсэн. Ардын хувьсгалын 92 жилийн ойгоор улсын цол хүртэх магадлалтай бөх.
2.Аймгийн арслан Б.Эрдэнэхүү
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү бөхийн хорхойтнуудын нүдэнд хэдийнэ өртжээ. 2006 оноос үндэсний бөхөөр хичээллэж, 2007 онд цолгүй байхдаа Орхон аймгийн наадмын гурвын даваанд улсын начин Б.Насандэлгэрийг давж, олныг шуугиулж байсан нэгэн. Харин гурван жилийн дараа Баянхонгор аймгийн наадмаар найм давж, аймгийн арслан цол хүртсэн. Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсад анх зодоглож, гурав, дөрвийн даваанд улсын харцага Д.Баасандоржид өвдөг шороодсон. Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор хоёр давж, гурвын даваанд өвдөг шороодож байхад аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж байсан гэдэг. Харин залуухан арслан П.Бүрэнтөгсийг Ардчиллын ойн барилдаанаар их шөвгөөр давж, үзүүр түрүүнд улсын начин Б.Гончигдамбыг даван түрүүлсэн юм. Энэ жил тэрээр улсын наадамдаа зодоглохоор бэлтгэлээ тун сайн базааж байгаа гэнэ лээ.
3. Аймгийн хурц арслан Б.Одгэрэл
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, “Доолт” ХХК, Таван хан дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл улсын цол хүртэх магадлалтай бөхчүүдийн тоонд зүй ёсоор орно. Тэрээр бэлтгэлээ “Алдар” спорт хороон дээр хийж байгаа аж.
4. Аймгийн арслан Н.Батсуурь
Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд спорт хороо, Увс нуур дэвжээний бөх аймгийн арслан Н.Батсуурь. Дархан-уул аймгийн ойгоор аймгийн арслан цол хүртэж байжээ. Мөн Далай аварга А.Сүхбатаас Ирээдүйн аварга хэмээх цол хүртсэн нэгэн. Энэ жилийн баяр наадмаар улсын цол хүртэх магадлалтай бөх.
5. Аймгийн арслан Т.Баасанхүү
Увс аймгийн Тэс сумын уугуул, Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани, Увс нуур дэвжээний бөх Т.Баасанхүү бөхийн хорхойтнуудын таамаглалд өртсөн бөхчүүдийн нэг.
2012 оны Өмнөговь аймгийн баяр наадмаар найм давж, аймгийн арслан цол хүртсэн. 2011 оноос Улсын баяр наадамд зодоглож эхэлсэн. Хонгодох, баруун мордох, хутгах мэхийг даацтай хийдэг.
6. Аймгийн арслан Э.Оюунболд
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн бөх аймгийн арслан Э.Оюунболд.
Хэнтий аймгийн 89 жилийн ойгоор найм давж, арслан цол хүртсэн. Энэ жилийн баяр наадмаар улсын цолонд ойрхон бөхчүүдийн таамагт багтжээ.
алтанхуяг яасымбээ
mungunbaatar nachin baitugai tsol hurteh estoi buh du ulsin naadamd daanch bie bariad hamag bie changaldag huhr bn le tsol abaarai

0 Сэтгэгдэл
2013.07.12
2013.06.27