Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Месси татвараа төлөв
Испанийн “Барселона” багийн хөлбөмбөгчин Лионель Месси ба түүний эцэг Хорхе Мессийг тус улсын татварын алба татвараас зайлсхийсэн гэж албан ёсоор ял тулгаад байгаа. Месси анхандаа Испанийн нэг ч хуулийг зөрчөөгүй “Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэдсэн. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл ийм кампанит ажил өрнүүлэн бидний гүтгэж, үзэн ядаж байгаа нь сэтгэл түгшүүлж байна. Энэ маш их хэрцгий зүйл” гэж мэдэгдэж байв. Гэвч Испанийн хуулийн дагуу татвараас зайлсхийсэн хүнд хоёроос зургаа хүртэлх жил хорих ял ноогдуулж, нийт цалингийн 150 хувьтай тэнцэх торгууль ноогдуулдаг. Тиймээс Месси энэ бүх таагүй зүйлээс мултрах, мөн хэргээ шүүхээр шийдүүлэн дуулианы баатар болохоос зайлсхийхийн тулд татварын албанд 10 сая евро төлжээ.
Түүнийг автайгаа нийлэн сурталчилгаанаас олсон мөнгөө Белиз ба Уругвайд бүртгүүлсэн хуурамч компаниудын данс руу шилжүүлэн татвараас зайлсхийж байсан гэж Испанийн татварынхан үзсэн юм.
Гэхдээ “Барселона” багт жилийн 16 сая еврогийн цалин авдаг, үүний дээр реклам сурталчилгаанаас 22 сая еврогийн орлого олдог Мессигийн хувьд 10 сая евро бараг юу ч биш гэж болно.
Испанийн “Барселона” багийн хөлбөмбөгчин Лионель Месси ба түүний эцэг Хорхе Мессийг тус улсын татварын алба татвараас зайлсхийсэн гэж албан ёсоор ял тулгаад байгаа. Месси анхандаа Испанийн нэг ч хуулийг зөрчөөгүй “Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэдсэн. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл ийм кампанит ажил өрнүүлэн бидний гүтгэж, үзэн ядаж байгаа нь сэтгэл түгшүүлж байна. Энэ маш их хэрцгий зүйл” гэж мэдэгдэж байв. Гэвч Испанийн хуулийн дагуу татвараас зайлсхийсэн хүнд хоёроос зургаа хүртэлх жил хорих ял ноогдуулж, нийт цалингийн 150 хувьтай тэнцэх торгууль ноогдуулдаг. Тиймээс Месси энэ бүх таагүй зүйлээс мултрах, мөн хэргээ шүүхээр шийдүүлэн дуулианы баатар болохоос зайлсхийхийн тулд татварын албанд 10 сая евро төлжээ. Түүнийг автайгаа нийлэн сурталчилгаанаас олсон мөнгөө Белиз ба Уругвайд бүртгүүлсэн хуурамч компаниудын данс руу шилжүүлэн татвараас зайлсхийж байсан гэж Испанийн татварынхан үзсэн юм.
Гэхдээ “Барселона” багт жилийн 16 сая еврогийн цалин авдаг, үүний дээр реклам сурталчилгаанаас 22 сая еврогийн орлого олдог Мессигийн хувьд 10 сая евро бараг юу ч биш гэж болно.
0 Сэтгэгдэл
























