Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
МАНАЙ ТАМИРЧИД “НАНЬЖИН” –ЫГ ЗОРИЛОО
Азийн хүүхдийн спортын наадам БНХАУ –ын Наньжин хотноо энэ сарын 16-24 –ний хооронд болох гэж байна. Энэхүү наадам нь ирэх жил болох хүүхдийн олимпын өмнөх томоохон туршилт бөгөөд бэлтгэл ажлынх нь шалгуур болох учиртай.  Тиймээс ч спортын 16 төрлөөр зохиогдох эл наадамд нийт 45 орны хүүхэд багачууд 118 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа сорих юм.  Харин манай улсын хувьд хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур сэлэм, гандбол, хүндийн өргөлт, усан спорт, жүдо зэрэг спортын арван төрөлд 76 тамирчнаа өрсөлдүүлнэ. Монголын багийн ахлагчаар МҮОХ –ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Зоригтбаатар, багийн тугчаар ширээний теннисийн тамирчин, Улсын хошой аварга М.Дэлгэрмаа нар сонгогдсон байна. Өнгөрсөн 2009 онд зохиогдсон Сингапурт болсон Ази тивийн хүүхдийн наадамд манай улс 27 тамирчин оролцож байсан юм.  
Г.Лхагва
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан